Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

2021 оны 09-р сарын 03 өдөр

Аяа Энтерпрайсес № 21-09-01


Монгол Улс,
Улаанбаатар хот
Голомт Банк-д
Хүсэлт гаргах нь

Аяа Энтерпрайсес ХХК нь Голомт банкны 2021 оны дүрэмт хувцас загвар
зохион бүтээж, үйлдвэрлэн нийлүүлэх тендерт оролцох хүсэлтэй байгаагаа энэхүү
албан хүсэлтээр илгээж байна.

Бидний голлох үйл ажиллагааны чиглэл нь Аяа брэндийн Bespoke, Made to measure
тейлор хослолууд мөн стандарт хэмжээтэй хослол үйлдвэрлэл бөгөөд үйлдвэрлэлийн
40 хүртэлх хувь нь дүрэмт хувцас буюу масс үйлдвэрлэлд чиглэдэг билээ. Бид тансаг
зэрэглэлийн БНСУ-ийн Монголд үйл ажиллагаа явуулдаг брендүүдийн хослолыг
дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлох чиглэлд ахиц гарган ажиллаж байгаа бөгөөд
энэ нь Монголд хийж буй Англи стандартын хослол нь чанарын өндөр төвшинд хүрч
чадсаныг харуулж байна.

Бидний үндсэн болон туслах материал нийлүүлэгч нар нь Итали, Англи, Япон, Герман
зэрэг улсуудад үйлдвэрлэл явуулдаг бөгөөд тендерийн ач холбогдол, үнийн
өрсөлдөөнөөс үндэслэн бид нийт ажилтнуудын дүрэмт хувцсыг хийхдээ өмнө нь цөөн
удаа хамтарч байсан БНХАУ-ын нийлүүлэгчийг ашиглах боломжтой байна. Бидний
хувьд тендерт өөрийн хослолын загвар хувилбарыг масс үйлдвэрлэлийн материалаар
хийж ирүүлэхэд материал татан авах хугацаа цар тахлаас үүдэн хойшилж байгаатай
холбоотойгоор бидний үйлдвэрлэсэн стандарт хэмжээтэй энгийн загвартай хослолыг
илгээж байна. Энэхүү хослолоос үйлдвэрлэлийн оёдол, чанарыг харах боломжтой юм.

Мөн, дүрэмт хувцас өмсдөггүй ажилтнуудын дүрэмт хувцсыг Английн 300 жилийн
түүхтэй хослолын материал, Итали оёдлын аргачлалаар хийж Голомт банкны хэрэглэгч
нарт өндөр сэтгэгдэл төрүүлэхүйц ажлыг хийж гүйцэтгэх сонирхолтой байгаа тул
бидэнтэй дараа дараагийн тендертэй холбоотой уулзалтуудыг зохион байгуулахыг
хүсэж байна.

Хүндэтгэсэн,

Громов Борис
Захирал
Аяа Энтерпрайсес

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Эрхэт худалдааны төв

Утас: +976 86876540


Имэйл: anuujin@aya.mn
Аяа Энтерпрайсес ХХК

You might also like