АЛИ es

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 9

Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол2-1
15 настай эмэгтэй хэвлийн баруун доод хэсгээр хүчтэй өвдөж, бөөлжилт, гүйгэлт нэг
хоногийн өмнөөс илэрч яаралтай тусламжийн тасагт ирсан. Бодит үзлэг үзлэгт
МакБернийн шинж ​илэрсэн тул яаралтай мэс засал орсон. ​Тухайн тохиолдлын мэс
заслаар авагдсан материалын макро болон микро бэлдмэлийн зургийг оруулав. Дээрх
мэдээлэл болон зурагт үндэслэн ямар эмгэг байж талаар ярилцана уу?

Макро өөрчлөлт:​Гадуураа шар ногоон өнгийн бээр үүссэн, хялгасан судаснууд


олширсон, хавагнаж томорсон байна

Микро өөрчлөлт:​Зүүн талын зурган дээр судас хавагнаж хана нь нилээд зузаарсан,
хөндий нь нарийссан байна. Баруун талын зурган дээр нейтрофил эсүүд олширсон
байна.

Ялган оношилгоо:​Шаравтар өнгөтэй липидээр баялаг задралын бүтээгдэхүүнээс


тогтсон үхжилт бүс, үхжилттэй хэсгийг хүрээлэн орших маш их хэмжээний
нейтрофильтэй идээний бүс, олшмрч өргөссөн хялгасан судастай цусархаг гэсэн
3бүсээр ялган оношилноо

Дүгнэлт:​Мухар олгойн цочмог үрэвсэл байна. Стафилококк, стрептококк, генококк,


менингокк зэрэг идээоүүлэгч нянгаар үүсдэг нейтрофилүүд, үхжсэн эсүүдийн сэг
давамгайлсан үрэвлэлийн хэлбэр байна.
Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол2-2
2настай хүү хүзүүний хөгшингтэй, халуурсан, их цочимтхой болсон гэсэн
зовиуртай эмнэлэгт хандсан. Онош тодруулах зорилгоор тархи нугасны
шингэнийг авч лабораторид илгээсэн. Зуаг-А-д тархи нугасны шингэний
өөрчлөлтийг харуулсан. Мөн дээрх тохиолдолтой ижил оноштой хүний марко
болон микро зургийг оруулав. Дээрх мэдээлэл болон зурагт үндэслэн ямар
эмгэг ​ ​байж талаар ярилцана уу?

Макро өөрчлөлт:​Тархний бүрхүүл нь тунгалаг бус ногоон өнгөтэй болсон,


нуглаасууд нь сайн харагдахгүй, хавагнасан байдалтай харагдаж байна

Микро өөрчлөлт:​Маш их хэмжээний үрэвслийн эсүүд харагдаж байна. Судас цусны


эсүүдээр дүүрсэн байна.

Шалтгаан: ​Менингокк бактери нь гол үүсгэгч хүчин зүйл болдлог

Ялган оношилгоо:​Шаравтар өнгөтэй липидээр баялаг задралын бүтээгдэхүүнээс


тогтсон үхжилт бүс, үхжилттэй хэсгийг хүрээлэн орших маш их хэмжээний
нейтрофильтэй идээний бүс, олшмрч өргөссөн хялгасан судастай цусархаг гэсэн
3бүсээр ялган оношилноо

Дүгнэлт:​Бактерийн гаралтай цочмог менингит байна


Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол2-3
54 настай эрэгтэй сүүлийн үед ​халуурсан, цээжээр өвдсөн, жин алдаж байгаа гэсэн
зовиуртай эмнэлэгт хандсан. Дээрх тохиолдлын м​эс заслаар тайрсан уушгины макро
болон мирко зурагийг харуулав. Ямар эмгэг болох талаар ярилцана уу?

Макро өөрчлөлт:​Уушгин дээр буглаа үүссэн байна. Уушгинд шар ногоон өнгийн
буглаа үүссэн.

Микро өөрчлөлт:​Буглааны төвд их хэмжээний идээний эсүүд болох нейтрофилүүд


цугларсан, цулцангын бүтэц алдагдсан байна.

Ялган оношилгоо:​Уушмгний хатгаа, сүрье зэрэн өвчинээс ялгахын тулд урт


өргөнийг хэмжэж, микро зурагнаас нейтофиль эсүүдийг илрүүлнэ.

Дүгнэлт:​Цочмог идээт үрэвсэл. Түүний дотор уушигний буглаа байна.


Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол2-4
53 настай эмэгтэй 2 долоо хоногийн турш аюулхайд өвдөж байгаа. Тэмтрэлтээр
хэвлийн дээд хэсэгт бага зэрэг эмзэглэлтэй гэдэсний чимээ илэрсэн. Ходоодны
дурангийн шинжилгээнд дараах зурагА-д харагдаж буй өөрчлөлт илэрсэн, мөн
өөрчлөлттэй хэсгийн биопси шинжилгээ болон макрод дараах байдлаар харагдаж
байсан бол дээрх мэдээлэл болон зурагт үндэслэнэ ямар эмгэг болох талаар
ярилцана уу?

Макро өөрчлөлт:​Ходоодны хана нь хонхойгоод орсон бойна

Микро өөрчлөлт:​Ходоодны ханын салст бүрхүүл нь ховхоч унсан, цайвартсан


байдалтай харагдаж байна.

Ялган оношилгоо:​Салст бүрхүүл нь хонхойгоод орж, цайвар өнгөөр нь ялган


оношилноо
Дүгнэлт:​Ходоодны шархлаа байна. Цочмог шархлаат үхжилтийн хэлбэр буюу тухайн
үрэвслийн хэсгийн салст эсвэл түүнээс гүн давхаргыг хамарсан голомтлог үхжил
үүссэн цочмог үрэвсэл байна.

А
Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол 2-5
45 настай эмэгтэй ​нуруугаар өвдөх, халуурах гэсэн шинж тэмдэг өмнө нь хэд
хэдэн удаа илэрч эмчилгээ хийлгэж байсан. Дээрх тохиолдолтой ижил
тохиолдлын зургийг оруулсан бол д​ээрх мэдээлэл болон зурагт үндэслэнэ
ямар ​ ​эмгэг байж талаар ярилцана уу?

Макро өөрчлөлт:​ Бөөрний хэлбэр алдагдаж, нилээд томорсон зууван


хэлбэртэй харагдаж байна.

Микро өөрчлөлт:​Маш их хэмжээний үрэвслийн эсүүд харагдаж байна.

Ялган оношилгоо:​Цочмог үрэвслээс ялгагдах гол ялгаанууд нь гэвэл төлжил


үүмэл болон сорвижол явагддаг, үрэвслийн эсүүдийн бүтээгдэхүүн орчны эдийг
гэмтээсэн байдалтай харагдсан макрофаг, лимфоцит, сийвэнсэг эсүүдэс
тогтодогоороо ялгагддаг.

Шалтгаан: ​Дархлаа тогтолцооны зари эмгэгийн урвал гажих болон сүрьегийн


савханцар, тэмбүү, мөөгөнцөрийн халдварын үед үүсдэг.

Дүгнэлт:​Бөөрөн дээрх архаг үрэвсэл байна. Түүний дотор өвөрмөц бус архаг
үрэвсэл байна. Архаг үрэвсэл нь хэдэн өдрөө хэдэн сар, жилээр үргэлжилдэн
удаан хугацааны үрэвсэл.
Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол2-6
43 настай эрэгтэй сүүлийн 2 сар шөнөөр хөлөрдөг, жин алдсан, хүзүү, суга, цавны
тунгалгийн булчирхай томорсон гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан. Эмч ялган
оношлох ​зорилгоор томорсон тунгалгийн булчирхайнаас биопси авч эмгэг судлалын
тасагт ​илгээсэн. Дараах зурагт тухайн тохиолдлын биопсины материалын макро
болон микро ​өөрчлөлтийг харуулав. Дээрх мэдээлэл болон зурагт үндэслэнэ ямар
эмгэг байж ​ ​талаар ярилцана уу?

Макро өөрчлөлт:​Гадаргуу нь цайвар шаргал өнгөтэй, барзгар болсон.

Микро өөрчлөлт:​Төврөө ээдэнцэрт үхжилттэй. Түүнийг тойроод аварга эсүүд


байрласан ба түүний захаар лимпоцит эсүүдийн нэвчдэс харагдаж байна.

Ялган оношилгоо:​Сүрьегийн ээдэнцэрт үрэвсэл гэдгийг ялгахын тулд


лангергансийн эс ээлэнцэрт үхжил, лимпойд эс, эпидлойд эс гэдэг гистологийн
4шижээр нь ялган оношилно.

Шалтгаан: ​Сүрье өвчний үед үүснэ

Дүгнэлт:​Сүрьегийн ээдэнцэрт үрэвсэл байна


Д​АДЛАГА-2 ҮРЭВСЭЛ, ТӨЛЖИЛ

Тохиолдол2-7
35 настай эрэгтэй бөөрний дутагдалтай эмчлэгдэж байгаад нас барсан. Задлан
шинжилгээнийн үед авсан зүрхний зураг болон түүнээс авсан дээжийн микро
бэлдмэлийн зургийг хавсаргав. Зурагт үндэслэнэ ямар эмгэг байж талаар ярилцана
уу?

Макро өөрчлөлт:​Шаргал өнгөтэй үсэрхэг байдалтай харагдаж байна

Микро өөрчлөлт:​Үнхэлцгийн гадаргуудхүчиллэг ягаан, томоохон ширхгүүд


торлог бүтэц үүсгэж, тэдгээрийн хооронд болон үнхэлцэг хальсанд үрэвслийн
эсүүд нэвчсэн байдалтай харагдаж байна.

Ялган оношилгоо:​Ялган оношилоход хялбархан. Яагаад гэвэл зүрхний гадна


талд шар өнгийн фибрин буюу үсэрхэг байдалтай харагддаг

Шалтгаан: ​Цус хомсдолт эдийн гэмтэл, осол гэмтлийн улмаас эд гэмтэх болон
халдвар хордлогын үед үүсдэг

Дүгнэлт:​Үст зүрхний өвчин байна

You might also like