ЭМГЭГ СУДЛАЛ Дадлага4

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

ЭМГЭГ СУДЛАЛ –

ХУРИМТЛАЛ

ТОХИОЛДОЛ 4-1
Сүүлийн 20 жилд долоо хоногт 3-4 удаа архи хэтрүүлэн хэрэглэдэг байсан
асуумжтай 67 настай эрэгтэй зүрх судасны эмгэгийн улмаас нас баржээ.
Түүний биеийн жингийн индекс 20 байсан бөгөөд 2020 онд элэгний В,С
вирусийн шинжилгээнд хамрагдахад сөрөг байв. Задлан шинжилгээний үед
элгэнд гарсан эмэг өөрчлөлтийг тайлбарлаж ярилцана уу?
Макро өөрчлөлт (3 оноо) Элэг хэмжээгээрээ нилээд томорсон байдалтай
харагдаж байна. Гадаргуу нь гөлгөр, тослог, гулгамтгай, бор өнгөтэй
болсон байна. Үүнээс гадна элэгний доод ирмэг нь хурц биш мохоо өнцөгтэй
болсон байна.
Микро өөрчлөлт + оношилгоонд тустай өвөрмөц будгууд (3 оноо) Өөхөн
дуслууд будгаар будагдахгуй цагаан дусал маягаар харагдаж байна. Өөхөн
дуслууд мөн үү үгүй үү гэдгийг судан 4,5 будгуудар будаж танидаг. Судан 4,5
аар улбар шар өнгөтэй будагдана.
Шалтгаан (4 оноо) Архийг хэтрүүлэн хэрэшлэснээс болж этанол нөөц өөхний
зарцуулалтыг ихэсгэж, хепатоцит, дахь липидийн солилцоог эрчимжүүлж,
өөхний хүчлийн исэлдэлтийг багасгаж холестрол нийлэгжлийг ихэсгэснээр
липидийн хуримтлал үүснэ. Цаашлаад элэгний хатууралыг үүсгэнэ.
Дүгнэлт (1 оноо) Эсийн доторх хуримтлал. Түүний дотор элэгний өөхөн
хуримтлал байна
Нийт 11 оноо
ЭМГЭГ СУДЛАЛ –
ХУРИМТЛАЛ

ТОХИОЛДОЛ 4- 2
10 жилийн өмнө бөөрний сүрьеэгээр өвдөөд бүрэн эдгэрсэн гэсэн асуумжтай 69
настай эмэгтэй гэнэтийн ослоор нас баржээ. Түүний задлан шинжилгээний үеэр
бөөрийг шалгахад дараах эмгэг өөрчлөлт илэрсэн бол тайлбарлан ярилцаж,
дүгнэлт өгнө үү.
Макро өөрчлөлт (2 оноо) Эрхтэний өнгө болон хэмжээнд онцын өөрчлөлт
илрэхгүй. Гэхдээ бөөрний гадаргуу нь гөлгөр биш бага зэрэг үрчийсэн
байдалтай харагдаж байна.
Микро өөрчлөлт + оношилгоонд тустай өвөрмөц будгууд (3 оноо)
Түүдгэнцэрийн хялгасан судасны суурин мембраны жигд бус зузааралсан,
завсрын эд, артери болон артериолуудын хана гэмтсэн байна Кенго улаан
будагт тод улаан өнгөтэй харагддаг. Туйлшарсан туяанд харвал ногоон
өнгөтэй харагддаг
Шалтгаан (5 оноо) Тухайн бие махбрдийн насжилт, архаг үдэвслийн үед үүсдэг.
Үүнээс гэдна уургийн нийлэгжлийн хямралаас болж үүсэж болно.
Дүгнэлт (1 оноо) Бөөрний амилойдоз байна.
Нийт 11 оноо
ЭМГЭГ СУДЛАЛ –
ХУРИМТЛАЛ

ТОХИОЛДОЛ 4-3
Зүрхний төрөлхийн дутагдалтай эрэгтэй хүүхэд шалтгаан тодорхойгүй хатгаагаар
улам хүндэрсэн тул онош тодруулах зорилгоор CT-хяналттай нарийн зүүний
хатгалтын биопси авчээ. Хатгалтын биопси шинжилгээнд харьцангуй эрүүл
уушгины эдэд дараах эмгэг өөрчлөлт илэрсэн тул тодорхойлж ярилцана уу?
Макро өөрчлөлт (2 оноо)
Микро өөрчлөлт + оношилгоонд тустай өвөрмөц будгууд (3 оноо)
Шалтгаан (5 оноо)
Дүгнэлт (1 оноо)

Микро өөрчлөлт: Төмөр агуулсан, шар


боргол өнгөтэй харагдаж байна. Баруун
талын зурагт пруссоны хөх урвалд
цэнхэр өнгө үзүүлсэн байна.
Шалтгаан: Ферритиний уламжлалын
нэгдэл болон гликопротейнтэй
нэгдэснээр үүсдэг
Ангилал: Эсийн доторх хуримтлал->
Дотоод гаралтай нөсөөнүүд-> Цусны
гаралтай нөсөөнүүд->Хемосидерин
Дүгнэлт: Цусны гаралтай Хемосидерин
байна
ЭМГЭГ СУДЛАЛ – ХУРИМТЛАЛ

ТОХИОЛДОЛ 4-4
45 настай эмэгтэйн хүзүүнд зангилаа үүссэн тул эмнэлэгт хандсан. Үзлэгээр
бамбай булчирхайнд ганц тооны зангилаат өөрчлөлттэй, мөн хүзүүний
тунгалгийн зангилаа томорсон байсан. Уг тохиолдлын мэс заслаар тайрагдсан
бамбай булчирхайн макро болон түүний микро зургийг харуулав. Дараах
зурагны сумаар заасан хэсэгт ямар эмгэг байгаа талаар ярилцана уу?
Макро өөрчлөлт : Шохойжсон маш олон жижиг чулуу шиг бөмблөг цагаан
өнгийн бөөгнөрлүлд харагдаж байна.
Микро өөрчлөлт: Голд нь тод ягаан өнгөтэй целамоны биенцэр харагдаж
байна.
Шалтгаан: Ихэвчлэн үхжлийн шалтгаантай
Ангилал:
Дүгнэлт:

ЭМГЭГ СУДЛАЛ – ХУРИМТЛАЛ

ТОХИОЛДОЛ 4-5
65 настай эрэгтэй олон жил даралт ихдэлттэй байсан бөгөөд тархинд цус
харвалтын улмаас нас барсан. Задлан шинжилгээгээр бөөрөнд илрсэн бол
микро зургийг харуулав. Дараах зурагны сумаар заасан хэсэгт ямар эмгэг
байгаа талаар ярилцана уу?
Макро өөрчлөлт:
Микро өөрчлөлт: Судаснуудын хана нь хэвийн хэмжээнээсээ нилээд томорч,
зузаарсан байна. Үүнээс гадна судасны доторх хөндий нь нарийссанаар доторх
цусны урсгал нь нилээд удааширсан байна.
Шалтгаан: Архаг үрэвслийн улмаас холбогч эдийн ширхэгүүдийн бүтэц эвлэрч,
дархан бүрдэл, хавсарга болон сийвэнгийн төрөл бүрийн уургууд үүсгэдэг
Ангилал: Эсийн гаднах хуримтлал->Хиалиноз->Холбогч эдийн хиалиноз->
Тогтолцооний холбогч эдийн хиалиноз
Дүгнэлт: Холбогч эдийг гаралтай хиалиноз байна
ЭМГЭГ СУДЛАЛ – ХУРИМТЛАЛ

ТОХИОЛДОЛ 4-6
20 настай эмэгтэй гоо сайхны эмнэлэгт дараах эмгэгийн улмаас мэс засал
эмчилгээ хийлгэсэн. Дээрх тохиолдлын мэс заслаар авагдсан арьсны макро
болон микро зургийг харуулав. Ямар эмгэг байж болох талаар ярилцана уу?
Макро өөрчлөлт Товгор бор өнгөтэй байна.
Микро өөрчлөлт: Меланоцит дахь меланосомууд олширсан байна
Шалтгаан: БДБ гэмтэж түүний дааврууд цусанд хомсдоход үйл ажиллагааг
ихэсгэх зорилгоор өнчин тархинаас АКТД ихээр ялгаруулна. АКТД
меланоцитүүдийг идэвхижүүлэх тул хипермеланоз үүсгэдэг
Ангилал: Меланиний хэмжээний өөрчлөлтөөр нь меланин ихсэл, меланин
багасал, шалтгаанаар нь төрөлхийн олдмол, тархалтаар нь тархмал болон
байран гэж тус тус ангилна.
Дүгнэлт: Тирозиний гаралтай нөсөөгүүд->мелани->хипермеланоз байна.

You might also like