Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

1. Хүнсний аюулгүй байдал гэж ямар ойлголт байна вэ?

Хүн ам, амдьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын
эдийн засаг нийгмийн нөхцөл байдал газар зүйн байрлалаас үл хамааран
тогтвортой хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хүнсний аюулгүй
байдал гэнэ.

2. Хүнсэнд ямар тэмдэглэгээтэй хуванцар сав хэрэглэдэг вэ?


1- PET/PETE:

Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэдэг хуванцар
савнуудыг тэмдэглэдэг.

2- HDPE:

Хор нөлөө багатай дахин ашиглах боломжтой маш өндөр нягтаршил бүхий
полителиен сав.

3- V/PVC/:
Шатаахад хорт бодис ялгардаг савнууд. Ихэвчлэн саван, шампунь, нунтаг бодиснууд
хийдэг. /Хүнсний бүтээгдэхүүн хадгалах хориотой/
4- LDPE:
Нягтрал бага. Дахин ашиглах боломжгүй, хор нөлөө багатай.
5- PP:
Хамгийн аюулгүй хуванцарт тооцогддог бөгөөд дахин ашиглах боломжтой. Тараг жүүс
зэрэг шингэн зүйлс болон эм витамин хийдэг.
6- PS:
Энэ төрлийн хуванцраар ихэвчлэн хүнсний баглаа боодол хийдэг. Дахин ашиглах
боломжгүй.
7- OTHER
Бусад тэмдэглэгээнүүд:
Энэ төрлийн хуванцраар шүдний эмчилгээний багаж, нягтрал бүхий зарим хуванцар
эдлэл хийдэг. Энэ төрлийн хуванцар эдлэлийн зарим нь аюулгүй байдаг бол нягт
поликарбонат агуулсан зарим нь аюултайд тооцогддог.
1,5 гэсэн тэмдэглэгээтэй нь хүнсний бүтээгдэхүүн хадгалахад аюулгүй.

3. Хүнсний нэмэлт бодисын тухай?

Хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгаа


бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглээгээр дараах байдлаар:
E тэмдэглэгээ:

E 100 дээш- будагч бодис

E 200 дээш- Нөөшлөгч бодис

E 300 дээш- Үл исэлдүүлэгч бодис

E 400 дээш- Тогтворжуулагч бодис

E 450 дээш- Тос

E 500 дээш- Хүчлийг саармагжуулагч бодис

E 600 дээш- Амт, үнэр нэмэгдүүлэгч бодис

E 700 дээш- Нөөц индекс

E 900 дээш- Үл хөөсрүүлэгч бодис

E 1000 дээш- Өнгөлөгч агент гэх мэт.

Хүнсний кодыг хэрхэн таних вэ?

4 оронтой 3 болон 4-өөр эхэлсэн кодтой бол бордоо ашигласан.


5 оронтой 9-өөр эхэлсэн кодтой бол органик.
5 оронтой 8-аар эхэлсэн кодтой бол генийн өөрчлөлттэй.

4. Газар хөдлөлт гэж юу вэ?

Газар хөдлөлт бол геологийн тогтоцын хүчин зүйлийн нөлөө болон галт уулын
дэлбэрэлт, тектоникийн хагарал зэрэг нөлөөлөлийн улмаас газрын гадаргуу дээр
үзүүлэх чичирхийлэл юм.

Өөрөөр, газар хөдлөлт нь газрын гадаргууд олон зуун километр урт хагарал
үүсгэж, гол мөрний гольдрол, уул нуруудын дүр төрхөнд өөрчлөлт орж хот суурин
нуран, хүний амь насанд асар их хохирол учруулдаг гамшигт үзэгдэл юм.

5. Чи газар хөдлөлтөөс сэргийлж юу мэдсэн байх ёстой вэ?

Газар хөдлөлтийн балл ба магнитут болон газар хөдлөлтийн үед, өмнө ба дараа
ямар арга хэмжээ авбал зохих.

Газар хөдлөлтийн хэлбэлзлэлийн хүчийг БАЛЛ-аар хэмждэг.

Газар хөдлөлтийн чичирхийлэлийг 12 баллын шаталбараар ажиглалтын цэг бүрд


тодорхойлдог.
МАГНИТУТ(М)нь газар хөдлөлтийг бүртгэх багажинд тэмдэглэгдсэн газар
хөдлөлтийн голомтын хүч бөгөөд тоон хэмжигдэхүүн юм.

Газар хөдлөхийн өмнө:

• Албан газар, айл өрхүүд газар хөдлөхийн өмнө ямар үйл ажиллагаа явуулах
тухай ярилцах(Жнь: бэлтгэл ажил, аюулгүйн арга хэмжээ, хүүхэд, хөгшдийг
хамгаалах тухай гэх мэт)

• Ус, цахилгаанаа хэрхэн хаах, унтраахаа мэдсэн байх

• Гэр, өрөө тасалгаандаа байгаа овор ихтэй, хүнд тавилгыг бэхлэх арга хэмжээ
авах

• Цонх, гадна хананаас буйдан болон бусад зүйлийг холдуулах

• Байшингийнхаа даацын хана, гарц, аюулгүйн гарцыг мэддэг байх

• Аюултай болон химийн бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах

• Хүнс, бусад шаардлагатай эд зүйлсээ бэлтгэх

• Цугларах байраа зөв сонгох

• Өмсөх гутлаа зөв сонгох

• Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх арга ажиллагаанд суралцах

• Нэн шаардлагатай утасны жагсаалтай байх, галын хор ашиглаж чаддаг байх

Газар хөдлөх үед:

• Тайван байх

• Аюулгүй газар хоргодох, нуугдах (даацын хана, хаалга)

• Дээрээсунах зүйлээс өөрийгөө хамгаалж ширээн дор суух

• Цонхноос хол байх

• Аюулгүйн гурвалжинг мэдэж өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах

• Аюулаас гарах арга хэмжээ авах

Газар хөдөлсний дараа:

• Тайвшрах

• Өөрийгөө шалгах
• Хүмүүсийг тайвшруулах

• Анхны тусламж үзүүлэх

• Гэртээ орох гэж яарах хэрэггүй

• Ус, цахилгаанаа нээх, залгахдаа анхааралтай байх

• Гэрт эвгүй үнэр байвал агаар оруулах

• Нурангад дарагдсан бол болгоомжтой байх

• Хүчээ нөөх

• Радиогоор мэдээ сонсох

You might also like