Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 29

“КОМПАСС ДАТА РЕСУРС” ХХК

Зохиогчид: С.Алтансүх
Т. Мөнгөнбаатар
Б.Анхбаяр

Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших


Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн
ил уурхайн хажуугийн тогтворжилт, Геотехникийн
судалгааны ажлын тайлан

Улаанбаатар хот
2023 он
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Төсөл захиалагч: Гүйцэтгэх захирал:


“Таншан Менчан” ХХК
………………………………………….

Төсөл боловсруулагч: Гүйцэтгэх захирал:


“Компасс дата ресурс” ХХК
………………………………………….

Төслийн багийн гишүүд:


Монгол улсын мэргэшсэн инженер,
магистр С.Алтансүх

………………………………………….

Геотехникийн инженер,
Б.Анхбаяр

………………………………………….

Геотехникийн инженер, геологич,


Т.Мөнгөнбаатар

………………………………………….

2
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

ГАРЧИГ

I. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ..........................5

II. ТАЛБАЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ...............................................................................7

II.1 АШИГТ МАЛТМАЛ.................................................................................................8

III. ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ БОЛОН СУДАЛГААНЫ ҮЕ


ШАТУУД................................................................................................................................10

III.1 Геотехникийн бичиглэл, хагарал, ан цавуудын структурын хэмжилт...........11

III.1 Дээжлэлт, лаборатори шинжилгээний ажил.....................................................12

IV. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТООЦООЛОЛ................................................................14

IV.1 Уулын цулын бат бөхийн үзүүлэлт, шинж чанарын тодорхойлолт...............14

V. УУРХАЙН ХАЖУУГИЙН ТОГТВОРЖИЛТЫН СУДАЛГАА................................18

V.1 Уурхайн хажуу ханан дахь кинематик анализ......................................................19

V.2 Тогтворжилтын хязгаарын анализ.........................................................................21

V.2.1 Шаантаг хэлбэртэй блокийн гулсалтын анализ............................................22

V.3 Ерөнхий уурхайн хажуугийн тогтворжилтын үнэлгээ........................................23

VI. ДҮГНЭЛТ....................................................................................................................26

VII. АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ........Error! Bookmark not defined.

ХАВСРАЛТ МАТЕРИАЛ

3
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

ОРШИЛ
Энэхүү судалгааны ажил нь XV-019786 тоот хайгуулын тоот тусгай
зөвшөөрлийн талбайд 2021-2023 онуудад хийгдсэн хайгуулын ажлын үр дүнг
тулгуурлан хийгдсэн ба “Цэлмэг” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг
“Таншан Менчан” ХХК 2023 оноос хойш эзэмшин геологи хайгуулын ажлыг
гүйцэтгэж, хээрийн судалгаагаар геологийн зураглал, эрэл-хайгуул, өрөмдлөг
дээжлэлтийн болон бусад холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Хээрийн ажлыг ордын талбайн газрын гадаргын тандан судалгаа эрэл хайгуул,
нарийвчилсан геологийн зураглал, байрзүйн зураглалын ажлуудын үр дүнд тулгуурлан
хүдрийн биетийн хэлбэр хэмжээ болон тектоникийн нөхцөлийг тодорхойлсны үндсэнд
2016 онд 12 суваг, 2 цооног өрөмдсөн ба 2023 онд 46 цооног өрөмдсөн ба нийт
8 суваг малталтын ажил хийжээ.
Уг тайлан нь “Цэлмэг” талбайн хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан
геотехникийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгийн үнэлгээг тайлагнахад
оршино. Тус ажлын хүрээнд геотехникийн судалгааны баг ордын талбайд хээрийн
ажил болох хэмжилт, дээжлэлт болон геотехникийн бичиглэл, хагарал ан цавуудын
структурын мэдээллийг авах зэрэг ажил хийж гүйцэтгэсэн. Хээрийн ажлаар цуглуулсан
өгөгдлүүдийг ашиглан суурин боловсруулалт, уулын цулын үнэлгээ, чулуулгийн шинж
чанарын үзүүлэлт, чулуулгийн ангилал, геологийн онцлог зэргийг тодорхойлж уурхайн
хажуугийн хананы тогтворжилтын тооцоог гаргасан.
Уг тайлан нь барууны уул уурхай өндөр хөгжсөн орнуудын геотехникийн
инженерүүдийн өргөнөөр ашигладаг арга аргачлалууд болох тогтворжилтын хязгаарын
тэнцвэрийн анализ зэргийг ашиглаж хийгдсэнээрээ онцлогтой юм. Түүнчлэн
тайлангийн суурин боловсруулалт болон тооцооллын ажлыг мөн барууны орнуудын
инженер геологи, геотехник, уул уурхайн чиглэлээр салбартаа дэлхийд тэргүүлэгч
Канад улсын Роксайнс компанийн бүтээсэн Рокдата “RocData v3”, Слайд “Slide”,
sSlope зэрэг программуудыг ашиглан гүйцэтгэсэн.

4
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

I. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ


Хайгуулын судалгаа явуулсан “Цэлмэг” нэртэй XV-019781 дугаартай тусгай
зөвшөөрлийн талбай нь Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт Улаанбаатар
хотоос 310-320 км-т орших бөгөөд L-49-85-Г хавтгайд хамрагдах нийт 1266 га талбайг
хамран байрлана (Зураг 1).

Зураг 1. Хайгуулын талбайн байршлын тойм зураг

Газарзүйн мужлалаар Төв Азийн говийн их мужид, газар зүйн хэлбэр,


гадаргуугийн хэв шинжээр ухаа гүвээт тэгш талын өндөрлөг хэв шинжид багтана.
(Ш.Цэгмид 1967 он)

Ус зүйн хувьд судалгааны талбай нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын


бүсэд багтана. Тогтмол урсгал усгүй. Тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс
хамаарч нуур, тойром, худгийн усны түвшин өөрчилөгдөнө. Цас их унаж хайлах,
үргэлжилсэн ширүүн бороотой үед хотос хонхор газар, нуурууд нь устай болох ба
хуурай сайрууд нь гол болж ус урсах, бороо хур татрахад усгүй болно. Хуртай үед
үүссэн нуур, тойром нь хэдэн долоо хоногоос хэдэн сар устай байж хүн, мал ундаална.
Булаг (Хүрийн булаг) нь хэдэн метр урсаад элс, хайрга доогуур шургаж орно.

Хүн малын ундаанд зөвхөн худгийн усыг хэрэглэх бөгөөд худгуудыг хуурай
сайр, хөндий, нуурын зах хавийг бараадуулан гаргасан. Худгийн усны гүний түвшин 1-
2 м заримдаа 5-7 м. Монгол улс зах зээлд орсоноос хойш (1991 оноос) томоохон

5
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

хоолой хөндийд гаргасан өрөмдмөл худгуудыг эвдэн сүйтгэсэн. Харин мал хувьд
очсоноор малчид гар худгийг олноор нь малтан гаргаж хэрэгцээндээ өргөн ашиглах
болсон байна. Судалгааны талбайн хэмжээнд өмнө тэмдэглэгдсэн болон шинээр
гаргасан 30 гаруй худаг байдаг.

Хөрсний хувьд говь, хээрийн бор хөрсний бүслүүрт багтана. Хөрс үүсэхэд хур
тунадас, салхи ихээхэн үүрэгтэй. Салхи нь хөрсний агаарын солилцоог идэвхжүүлж
ууршилтыг ихэсгэснээр хөрс хуурайшихад нөлөөлөөд зогсохгүй хөрсний өнгөн
хэсгийг хийсгэж нүүлгэн хөрс эвдэхэд ихээхэн нөлөөтэй. Хур бороо элбэг үед
ургамлын бүрхэвч сайжирч хөрсний эвдрэл үүсэх нөхцлийг багасгана. Тэгш өндөрлөг
газруудад бор саарал, саарал хөрс зонхилж, мараалаг борзон хайрга, чулуун хуягаар
зарим газраа бүрхэгдэнэ. Хонхор хотгор газруудаар хужир тойром, мараалаг хөрс элбэг
тархана. Зарим газруудын ар хормой бэлээр элсэрхэг хөрс зонхилно.

Ургамлын хувьд Хойт говийн цөлөрхөг хээрийн мужийн монгол өвст, монгол
өвс-хазаар өвст говирхог хээр боловч монгол өвст-таанат, монгол өвст-бударганат
хээрийн бүсэд багтана. Ус чийг багатай, салхитай учир ургамлын бүрхүүл сийрэгдүү
байдаг. Харгана, бударгана зэрэг бутлаг ургамал таана, хөмөл, монгол өвс, хазаар өвс,
шарилж, ерхөг зэрэг нэг наст болон олон наст ургамал ургадаг. Ургамал ерөнхийдөө
сийрэг боловч тачирхан тэжээллэг чанар сайтай учир бэлчээрийн багагүй ач
холбогдолтой. Сүүлийн жилүүдэд хур тунадас бага орж зуны цагт хуурайшин
халсанаас болж ургамалын гарц муудаж байна.

Амьтны хувьд туурайтнаас хамгийн их тархсан нь намартаа цагаан зээр


нүүдэллэн ирдэг. Түүнчлэн аргал, хар сүүлт байдаг. Жигүүртнээс сар, элээ, хэрээ,
харцага, тогоруу, ногтруу, шаазгай, хулан жороо, шар шувуу, өвөөлж хэвлээр
явагчидаас могой, гүрвэл мэрэгчдээс шар сүүлт, алаг даага, тарвага (маш бага) махчин
амьтдаас үнэг, хярс, мануул багаар чоно шавьж идэштнээс зараа зэрэг тохиолдоно.

Цаг агаарын хувьд хамгийн их хүйтрэлт 1 сард -30 о хүрч хүйтэрнэ. Хамгийн
их халуун 7 сард +30о - +35о хүрнэ. Чийгшилт дунджаар 40-50%. Ус чийг багатай тул
манан будан ажиглагдахгүй.

Хур тунадасны хэмжээ маш дутмаг. Зуны улиралд түр зуурын бороо ордог.
Үргэлжилсэн олон хоногийн бороо судалгааны үед ороогүй нилээд гандуу байсан.
Харин 2002 оны хавар 4, 5 сард нилээд бороо орсноос газрын гарц сайн 5 сарын

6
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

сүүлчээр таана, хөмүүл гарсан байсан. Өвөлдөө цас маш бага унадаг. Зарим жил 14 см
хүртэл цасан бүрхүүл тогтдог гэсэн мэдээ байдаг.

Салхины хоногийн хэлбэлзэл ихтэй. Жилийн дунджаар авч үзвэл салхигүй


өдрийн тоо 20-25 хоног байдаг. Хамгийн их салхи хавар тохиолдох бөгөөд жилийн
салхины дундаж хурд 4-9 м/сек байна. Жилд дунджаар 32-39 хоног 15 м/сек хүртэл
хүчтэй цасан ба шороон шуурга шуурдаг.

Хүн амын суурьшилт дунд зэрэг, нэг кв.км талбайд 0.1-5 хүн суудаг. Халх ястан мал
аж ахуй эрхэлж нүүдлийн байдлаар амьдардаг. Өвлийн болон отор нүүдлийн үед бусад
аймаг сумдын малчид ирж нутагладаг байна. Хүн ам тогтмол суудаг төв нь Өндөршил
сумын төв (Бөхөд) юм. Суманд багийн төвүүд байдаг боловч багийн төвийг тогтмол
ажиллуулдаггүй тул байшин барилгыг хувийн мэдэлд шилжүүлэн нурааж, эвдсэн
байна. Хүн амын гол хөдөлмөр нь мал аж ахуй (хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ). Сүүлийн
жилүүдэд ган гачиг, зуд болсноос үхэр ихээр хорогдсон. Сумын төвд амьдардаг хүмүүс
улсын болон хувийн аж ахуй эрхэлдэг. Захиргаа, эмнэлэг, сургууль (8 жилийн), холбоо
зэрэг улсын төсвийн байгууллага ажиллахаас гадна Говийн дэвшил ХКомпани нь
худалдаа үйлчлгээ эрхэлдэг. Зарим хүмүүс хувийн дэлгүүр ажиллуулдаг. Аймаг сумын
хооронд автотээвэр, холбоо харилцаа хөгжсөн. Шороон замтай. Тээвэр харьцангуй
сайн хөгжиж байгаа нутаг юм. Өндөр хүчдэлийн шугаманд холбогдоогүй, Япон улсын
тусламжийн дизель станц орой 17-21 цагийн хооронд ажиллаж, сумын төвд үндэсний
болон гадаадын телевизийн нэвтрүүлгийг үздэг.

II. ТАЛБАЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ


Судалгааны талбайд тархсан хувирмал, бялхмал, тунамал чулуулгуудыг геологийн
зураглалын ажлыг гүйцэтгэсэний үр дүнд палеопротерозой, неопротерозой, Зээг
формац гэж ангилан бичив.
Судалгааны талбайд протерозойн хурдас өргөн тархалттай. Тэдгээр хурдас
чулуулгийг хувирлын зэрэг, литологийн шинж, байршил, бусад хурдас чулуулагтай
харьцах харьцаа зэргийг үндэслэн палеопротерозойн хувирмал комплекс,
неопротерозойн давхраатжисан хурдас чулуулагт ялгав. Доод неопротерозойн хурдсыг
литологийн ерөнхий шинжээр нь хойт говийн группид хамааруулж дотор нь 3
формацад ялгасан байдаг ба манай хайгуулын талбайд Зээг формац (NP 1zg) ихэнх
хэсгийг иш хамарч тогтоно.

7
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Судалгааны талбайн геологийн хөгжлийн урт удаан хугацааны тектоник маагмын


олон удаагийн идэвхжлийн ажиллагаатай холбогдон янз бүрийн нас найрлага, гарал
үүслийн гүний түрмэл, субвулкан чулуулаг үүсэж, талбайн 20 орчим хувьд нийт 430
кв.км-ыг эзлэн тархсан байна. Эдгээр нь бидний суурь зураг болгож авсан 1:200000
бүлэгчилсэн зураглалын ажлуудаар (Г.Хаянхярваа 1972 он, Л.Гомбосүрэн 1971 он,
Г.Бөмбөрөө 1990 он) өөр өөр цаг үед хэд хэдэн судлаачдын үр дүнд судлагдаж,
геологийн нас нь хоорондоо харилцан адилгүй тодорхойлогдсон, янз бүрийн бүрдэлд
ангилагдаж иржээ. Судалгааны талбайд тархсан түрүү кембри, хожуу карбон, дунд
пермийн интрузив чулуулгууд нь 1967 онд В.И.Блюменцвайгийн хийсэн агаарын
соронзон болон радиометрийн зураглалын ажлын үр дүнд тогтоогдсон соронзонгийн
ба цацрагжилтын үзүүлэлтээр ялгарч байна. Үүнд:
Түрүү кембрийн Өндөршил, хожуу карбоны Нарийнхар бүрдлийн боржин
чулуулгууд нь соронзонгийн (Та-гийн утга 0-0.5 мэ, -1 мэ) ба цацрагжилтын (J=9-12
мкр/цаг) сул гажилтай байна. Бидний судалгаагаар гүний чулуулгууд нь гадаргуугийн
ажиглалт, петрографийн онцлог, үнэмлэхүй насны тодорхойлолт петрохимийн
найрлагаараа бие, биенээсээ ялгарах гурван насны түрмэл, нэг насны субвулкан
бүрдэлд ангилагдаж байна.
II.1 Ашигт малтмал

Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны үндсэн


хэсэг болох 1:50000 харьцалын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг Монголын
төвийн бүсийн хэмжээнд явуулсны нэг нь Өндөршилийн талбай юм.

Судалгааны талбайд өмнөх судлаачид томоохон орд олж илрүүлээгүй боловч,


бал чулуу (1), цайр (1) илрэл тэмдэглэжээ. Мөн кембрийн өмнөх хэт хувирсан
чулуулагтай холбоотой бал чулуу, төмөрт кварцит илрүүлэх боломжтойг тэмдэглэсэн
байдаг.

Бал чулуу

Судалгааны талбайд орших балжсан занар. Бал чулууны илрэл L-49-85-Г


хавтгайн төв хэсэгт буюу Өндөршил сумаас зүүн хойш 22 км зайд дэд бүтэц
харицангуй сайн хөгжсөн бүсэд байрлана.

Бал чулууны илрэл 1971 онд Л.Гомбосүрэн нарын хийсэн 1:200000 харьцалтай
геологийн зураглалын ажлаар анх илэрч тэмдэглэгдсэн. Доод неопротерозойн настай
Зээг формацын шохойжин тархсан талбайд нам дор рельефтэй хэсгээр угаагдлын үр
8
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

дүнд илэрч гарсан хар, хар саарал өнгөтэй эрчимтэй бал чулуужсан хар өнгийн кварц-
серициттэй занар, түүийг зүссэн кварцын судланцарууд байдаг. Бал чулуужсан хар
өнгийн занар борооны усанд нэвчин зөөлөрч нунтаг шороон байдалтай болж будах
чадвараар сайн болсон байна. Бал чулуужсан хэсгийн тархалтын талбай төв биетэд
3300 м урттай, 250 м өргөнтэй байна.

Минерографийн бүрэн шинжилгээгээр аншлифэнд өнгөлөгдсөн талбайд 15


орчим %-д бал чулуу, цөөн тооны гётит, багахан лимонит, үлдсэн хэсгийг чулуулаг
бүрдүүлэгч эрдсүүд эзэлнэ. Бал чулуу нь ойсон гэрэлд бор саарал өнгөтэй, хүчтэй
анизотроп оптик шинж чанартай, изометрлэг, призмлэг хайрслаг, богино тууз маягийн
0.4x0.06 мм хэмжээтэй байна. Эдгээр нь чулууны массанд жигдхэн сийрэг тархсан,
жижиг мөхлөгтэй гиалопилитлэг структур, занарлаг текстурийг харуулна. Хүдрийн
эрдсийн ялгаралд пирит-бал чулуу-гидрогётит-лимонит байна. Бал чулууны илрэлийн
тархалтын талбай их, өнөөгийн нөхцөлд 100 м гүнд тогтоогдсон.

9
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

III. ГЕОТЕХНИКИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ БОЛОН СУДАЛГААНЫ ҮЕ


ШАТУУД
Хайгуулын ажлын талбайн ил уурхайн хажуугийн хананы тогтворжилт,
геотехникийн судалгааг Геотехникийн инженер С.Алтансүх, Т.Мөнгөнбаатар,
Б.Анхбаяр нар хийж гүйцэтгэсэн ба энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Үүнд:

1. Хэмжилт дээжлэлтийн ажил


 Уурхайн хэмжээнд хөгжсөн гадаргуугийн хагарал, ан цавуудын
структурын хэмжилт
 Өрмийн дээжинд геотехникийн бичиглэл, Уулын цулын үнэлгээ
 Чулуулгийн ширхэгийн бүрэлдэхүүн, физик механик шинж чанар
тодорхойлох дээжлэлтийн ажил
2. Судалгааны ажлын тооцоолол
 Дүүргэгч материалын шилжилтийн үеийн эсэргүүцлийн үзүүлэлт
 Уулын цулын бат бөхийн үзүүлэлт, шинж чанарын тодорхойлолт
 Уулын цулын ангилал
 Ил уурхайн хананы тогтворжилтын тооцоо
 Уурхайн уулын цулын ангилал

Зураг 2. Хайгуулын цооног дах геотехникийн хэмжилтийн ажил

10
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

III.1 Геотехникийн бичиглэл, хагарал, ан цавуудын структурын хэмжилт


Уурхайн хэмжээнд хөгжсөн хагарал, ан цавуудын структурын хэмжилтийг
хүдрийн биетийн гадаргуугийн ил гаршууд болон хайгуулын өрөмдлөгийн 8
цооногуудад хийсэн. Хэмжилтэд ан цавуудын байршил, чулуулгийн төрөл, унал,
уналын өнцөг, ан цавуудын үргэлжлэл, хатуулаг, блокуудын хэмжээ, хувирал, ан
цавуудын гадаргуугийн байдал, ус нэвчилт, параллель ан цавуудын хоорондын зай
зэргийг хэмжсэн.

Цооногийн геотехникийн бичиглэлийн ажлын үр дүн цооногийн дундаж үзүүлэлт


(Бениавскигийн ангилал RMR үзүүлэлт)
Hardness Joint
Hole ID From To RQD (%) JS JC RMR
Mpa Count
30 0.0 79.1 35.0 67.8 12.6 6.0 7.5 25.6
25 0.0 57.0 31.0 48.0 13.6 9.5 10.1 28.3
32 0.0 37.2 30.4 31.0 20.6 19.6 17.8 8.2
21 0.0 27.0 32.1 29.3 17.7 14.2 13.4 6.1
18 0.0 70.0 19.8 18.7 10.2 9.8 9.4 4.6
28 0.0 57.9 38.8 72.4 11.1 9.1 7.7 28.0
31 0.0 58.0 40.4 70.0 15.5 8.8 8.2 28.4
9 0.0 61.0 35.9 58.6 3.8 6.5 6.7 23.5

Геотехникийн өрөмдлөг структурын хэмжилт: Өрмийн цооногуудын


байршлыг сонгохдоо ил уурхайн хүрээ хязгаар болон эрэл хайгуулын өрөмдлөгийн үр
дүнд тулгуурлах сонгосон ба геотехникийн бичиглэл болон хагарал, ан цавуудын
структурын хэмжилтийн хийсэн. Ордод нийт 6 цооногт геотехникийн бичиглэл болон
хагарал, ан цавуудын структурын хэмжилтийг хийж уулын цулын үнэлгээ, RMR
үнэлгээг тооцсон. Ордод структурын хэмжилт хийж өгөгдлийг Гудман-Брэй /Godman
& Bray, 1981/ нарын стереографик проекцын аргаар Роксайнс /Rocscience/ компанийн
Дипс v7.0 /Dips/, Фаз2 /Phase2/, Анвейдж / Unwedge / программын тусламжтайгаар
боловсруулалт хийсэн.

Геотехникийн өрөмдлөгийн ажлын хэмжээ болон цооногуудын байрлал

Цооногий Өндөрши Уналы


East North Гүн Азимут
н дугаар л н өнцөг
EB-097 344078.8 5101959.091 2152.613 252 195 -60
EB-098 343811.6 5101679.057 2097.044 250 325 -60
EB-099 344137.5 5101664.29 2102.367 250 350 -63
EB-100 343840.6 5101925.805 2116.116 240 195 -63
EB-101 343665.5 5102075.471 2123.008 205 215 -65
EB-102 343510.7 5102197.574 2119.915 260 200 -65

11
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Зураг 3. Геотехникийн бичиглэлийн ажил

III.1 Дээжлэлт, лаборатори шинжилгээний ажил


Ордын хүдэр агуулагч чулуулаг риолит голлох бөгөөд багахан хэмжээгээр
габбродиорит тархсан байдаг. Эдгээр чулуулгуудаас физик механик шинж чанарын
үзүүлэлтийг тодорхойлох үүднээс ордыг төлөөлөхүйц дээжүүд дээр лабораторийн
шинжилгээ хийлгэсэн. Лабораторийн шинжилгээгээр байгалийн чийг тодорхойлох,
дээжний хувийн жин, эзлэхүүн жин тодорхойлох, ширхэгийн бүрэлдэхүүн
тодорхойлох, гидрометрийн туршилт, уян налархайн үзүүлэлт, хөрсний ангилал
зэргийг тодорхойлсон. Уг шинжилгээг “ТРҮ ТИ АР СИ” ХХК-ны лаборатори”-д
хийлгэсэн бөгөөд шинжилгээний үр дүнг их хувиар хавсаргав.

12
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Лабораторийн шинжилгээний үр дүнгийн хураангуй. Гурван тэнхлэгийн шахалтын


бат бэхийн туршилт

Хөндлө Тооцоолсо
Пауссон Юнгий Шахалты Хуура
Дээжий н н босоо Чийг Жин,
ы н н бат бэх, й нягт,
н дугаар даралт, даралт, ,% гр
харьцаа модуль МПа г/см3
МПа МПа

1065.1
ZHD-18 8 0.226 31.85 139.47 57.53 0.18 8 2.82
ZHD-25 8 0.226 26.95 232.86 109.63 0.11 998.08 2.57

Лабораторийн шинжилгээний үр дүнг тулгуурлан ил уурхайн хажуугийн


хананы тогтворжилтын тооцоог хийсэн ба шинжилгээний үр дүнг хүснэгт болон их
хувиар хавсралтад хавсаргав.

13
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

IV. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТООЦООЛОЛ


IV.1 Уулын цулын бат бөхийн үзүүлэлт, шинж чанарын тодорхойлолт
Уурхайн газрын гадаргууд болон өрмийн цооногуудад хийсэн хэмжилтийн үр
дүнгээр жойнт, ан цавуудын дүүргэгч материал нь ихэвчлэн лимонит, гематит,
серицит, хлоритоор дүүргэгдсэн бөгөөд ан цавуудын гадаргуу тэгш, долгиолог
/бүрзгэр, тэгш/ бүрзгэр гадаргуутай, барьцалдах шинж чанар дунд болох нь ан
цавуудын структурын хэмжилт болон геотехникийн бичиглэлийн ажлаар
тодорхойлогдсон.

Зураг 4. Шилжилтийн үеийн эсэргүүцлийн схем

Ан цавын гадаргуугийн байдал (MACRO ROUGHNESS):


Энэ нь ан цавын гадаргууг ерөнхийд нь нүдээр харж үнэлсэн утга юм. 1-5 хүртэл утга
байх бөгөөд шулуунаас эхлэн олон чиглэлд долгиолог гадаргууг заана.
Ан цавын гадаргуугийн байдлын ангилал
Logging
Description
code
1 Straight
2 Slight Undulation
3 Curved
4 Uni-directional Wavy
5 Multi-directional wavy

14
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Ан цавын гадаргуугийн мэдрэгдэх байдал (MICRO ROUGHNESS):


Энэ нь ан цавын гадаргуу нь гарт ямар хэмжээнд мэдрэгдэж байгааг тоон утгаар
илэрхийлсэн утга юм. 1-9 хүртэл утга өгөх бөгөөд гөлгөр гадаргуугаас эхлэн шаталсан
арзгар гадаргуу хүртэл 9 ангилан үзнэ.

Ан цавын гадаргуугийн мэдрэгдэх байдлын ангилал

Logging
Description
code
1 Polished
2 Smooth Planar
3 Rough planar
4 Slickensided Undulating
5 Smooth Undulating
6 Rough Undulating
7 Slickensided Stepped
8 Smooth Stepped
9 Rough Stepped

Зураг 5. Ан цавын гадаргуугийн мэдрэгдэх байдлын жишээ

Дүүргэгч материалын механик шинж чанар нь барьцалдалт болон дотоод


үрэлтийн өнцөг зэргээр тодорхойлогддог бөгөөд лабораторид шууд шилжилтийн үеийн
эсэргүүцлийг тогтоох шинжилгээгээр тодорхойлогддог. Мөн дүүргэгч материалын бат
бэх үзүүлэлтийг Бартон /Bаrton, 1974/-ий зөвлөгөөний дагуу тодорхойлогддог ба
дотоод үрэлтийн өнцөг 37, 48 хэм, барьцалдах үзүүлэлт нь 1.9, 12.15 МПа байна.
Бениавски /Bieniawski/-гийн ангилалд чулуулгийн хатуулаг (intact rock strength),
чулуулгийн чанарын үнэлгээ (RQD rating), ан цавын хоорондын зайн үнэлгээ (Joint

15
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

spacing rating), хуваагдал, бутлагдлын давтамжийн үнэлгээ (Fracture frequency rating),


ан цавын нөхцөл (Joint condition) зэргийн тооцож үздэг.

Зураг 6. Уулын массын бат бөхийн үзүүлэлт

Бениавскигийн ангилал

RMR89 ангилал Тайлбар RMR89 утга


1 Маш зөөлөн чулуулаг ≤ 20
2 Зөөлөн чулуулаг > 20 ≤ 40
3 Бэх-дүү чулуулаг > 40 ≤ 60
4 Бат бөх чулуулаг > 60 ≤ 80
5 Маш бат бөх чулуулаг > 80 ≤ 100
Талбайн хэмжээнд хийсэн геотехникийн бичиглэлийн ажлын өгөгдлүүдийг
ашиглан ордод ялгасан структурын домайн бүрд тооцсон уулын цулын бат бөхийн
үзүүлэлтийн үр дүнг хүснэгт 7-д үзүүлэв.
Бениавскигийн ангиллаар уулын цулын масс тооцоолж үзэхэд дунджаар RMR-
27, хагарал бутралын бүсийг хасаж тооцоход RMR-44.56 гарсан ба энэ нь дээрх
ангиллаар ордын хэмжээнд Зөөлөн чулуулаг, хагарал бутралын бүсийг хасаж тооцоход

16
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Бэх-дүү чулуулаг буюу 3 дугаар ангид багтаж байгаа тул ордыг зөвхөн ил аргаар
ашиглахыг төсөл боловсруулагч талд санал болгож байна.
Судалгааны талбайд хийгдсэн геотехникийн судалгааны ажилд тулгуурлан
чулуулгийн физик механик шинж чанарын үр дүнгүүдийг RocData программыг
ашиглан Hoek-Brown-ын шугаман бус бат бөхийн үзүүлэлтийг тооцоолж гаргасан.
Чулуулгийн бат бөх чанар. Ордын талбайн хэмжилтээр хөрс, чулуулгийн
шинж чанарыг тодорхойлохын тулд GSI (Geological Strength Index), UCS (Unixial
Compressive Strength), Mi value, D (Disturbance factor) зэрэг шинж чанарын
үзүүлэлтүүдийг ашигласан бөгөөд материал RT-1, RT-2, -н шинж чанарын дэлгэрэнгүй
үзүүлэлтүүдийг доорх зурагт харуулав.

Зураг 7. Материал 1 (Блоклол чулуулаг)-ийн шинж чанарын үзүүлэлтүүд

17
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Зураг 8. Материал 2 (Бутрамтгай чулуулаг)-ийн шигж чанарын үзүүлэлтүүд

V. УУРХАЙН ХАЖУУГИЙН ТОГТВОРЖИЛТЫН СУДАЛГАА


Уурхайн хананы тогтворжилтын үнэлгээг ордын геологийн онцлог ялангуяа
структур геологийн нөхцөл (жойнтуудын унал, уналын чиглэл), ордын гидрогеологийн
нөхцөл, чулуулгийн физик механик шинж чанар, уулын массын бат бэхийн үзүүлэлт
болон бусад параметрүүдээс хамааруулан тодорхойлсон. Уурхайн хажуугийн үндсэн
элементүүдийн тодорхойлолтыг зураг 9-д үзүүлэв.
Уурхайн хажуугийн тогтворжилтын үнэлгээг үндсэн хоёр бүлэгт хувааж үнэлсэн
бөгөөд нэгж мөргөцөг болон уурхайн ерөнхий хажуугийн тогтворжилтын үнэлгээ гэж
тооцсон.

18
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Зураг 9. Уурхайн хажуугийн үндсэн элементүүдийн схем

V.1 Уурхайн хажуу ханан дахь кинематик анализ


Судалгааны талбайн хэмжээнд хөгжсөн региональ ан цавшил болон үелэл, дунд
болон их гүнтэй ордуудын ил уурхайн хажууд ихэвчлэн тохиолддог хавтан болон
шаантаг хэлбэрийн эвдрэлийн төрлүүдээр кинематик анализ хийв.
Мөргөцгийн тогтворжилтын хувьд кинематик анализ хийснээр уурхайн аль
бүсэд ямар төрлийн эвдрэл, гулсалт үүсэх магадлалтай болохыг тогтоодог.
Уурхайн хувьд кинематик анализыг ордын дагалдагч болон үндсэн структур,
байршил, геологийн үзүүлэлтээс хамааруулан кинематик анализ хийсэн. Уг анализыг
Роксайнс компанийн Дипс программыг ашиглаж тооцоолсон. Үүнд структурын
хэмжилтээр үүссэн бүлэг ан цав (Joint set) -уудыг тодорхойлж, уурхайн ерөнхий налуу,
гулсалтын өнцөгт тулгуурлан уурхайн хананы тогтворжилт, хананд үүсэх шаантагны
(wedge) гулсах эрсдэлийн хувийг тооцсон.

19
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Зураг 10. Кинематик анализын стереографик проекц болон шаантагны (wedge) гулсах
эрсдэлийн хувь Урд хана

Зураг 11. Кинематик анализын стереографик проекц болон шаантагны (wedge) гулсах
эрсдэлийн хувь Хойд хана

Зураг 12. Кинематик анализын стереографик проекц болон шаантагны (wedge) гулсах
эрсдэлийн хувь Зүүн хойд хана

20
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Зураг 13. Кинематик анализын стереографик проекц болон шаантагны (wedge) гулсах
эрсдэлийн хувь Зүүн урд хана

Ордын хэмжээнд хөгжсөн региональ ан цавшил болон хагарлын нөлөө, блокийн


хэмжээ, зэргээс хамааруулж уурхайн нэгж мөргөцгийн хажуугийн налууг хойд болон
зүүн хананд 55 градус, урд болон баруун хананд 50 градус байхаар тооцоолсон.

Кинематик анализаар тооцсон уурхайн хананы эрсдэлийн хувь

Slope
Join Dip/ Wedge Slope Friction
Уурхай
set direction, sliding, % dip angle
deg
Хойд 3 180 9.68 55 37
Зүүн хойд 3 225 4.82 55 37
Зүүн 3 270 5.81 55 37
Зүүн урд 3 315 7.59 50 37
Урд 3 0 14.45 50 37
Баруун урд 3 45 4.79 50 37
Баруун 3 90 8.33 50 37
Баруун хойд 3 135 8.17 50 37

Дээрх тооцооллын үр дүнгээс ил уурхайн нэгж мөргөцгийн хажуугийн налууг 50-


55˚-ын дундаж налуутай гэж тооцоход ил уурхайн урд, баруун, баруун хойд хэсэгт шаантаг
хэлбэрийн эвдрэл үүсэх боломжтой, эрсдэлийн хувь хамгийн их нь 8.17-14.45% гарсан.
Иймд энэ хэсгийн уурхайн налууг анхаарах шаардлагатай.
V.2 Тогтворжилтын хязгаарын анализ
Тогтворжилтын хязгаарын анализыг хавтгай блок, шаантаг хэлбэртэй блокийн
гулсалтын анализ, мөн хүндийн жингийн нөлөөгөөр үүсэх эвдрэлийн анализуудаар
тодорхойлно.

21
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

V.2.1 Шаантаг хэлбэртэй блокийн гулсалтын анализ


Кинематик анализаар тогтоосон эвдрэл, гулсалт үүсэх магадлалтай бүсүүдийн
хувь тогтворжилтын хязгаарын анализыг Роксайнс компанийн Сведж программыг
ашиглан тогтоосон бөгөөд үр дүнг хүснэгт 9-д үзүүлэв.

Кинематик анализаар тооцсон уурхайн хананы тогтворжилтын хязгаарын анализ

Тооцооны үр дүн,
огтлолцолын тоо

шаантагны тоо,
Бүлэг ан цавын

шаантагны тоо

шаантагны тоо
Уурхайн гүн

Мөргөцгийн
азимут, град

Оновчилсон

Тогтвортой

Тогтворгүй

FoS<1.0

FoS
Уурхайн хажуу

Хойд Урд хана 250 180 2 1 1 0 3.19

Уурхайн ерөнхий налуу, гулсалтын өнцөгт тулгуурлан уурхайн хананы


тогтворжилт, хананд үүсэх шаантагны (wedge) гулсах эрсдэлийн хувийг тооцоолоход
уурхайн урд хэсэгт шаантаг хэлбэрийн эвдрэл үүсэх боломжтой бөгөөд гулсах
эрсдэлийн хувь хамгийн их 14.45% гарсан. Уурхайн хананы тогтворжилтыг Сведж
/SWedge/ программаар тооцоход FoS 3.194 гарсан. Уурхайн урд хэсэгт шаантаг
хэлбэрийн эвдрэлийн гулсах эрсдэл FoS 3.194 гарсан хэдий ч чулуулгийн нөхцөл,
хагарал, блокийн хэмжээ муу байгаа тул энэ хананы тогтворжилтыг тогтмол хянах
шаардлагатай.

Зураг 14. Уурхайн урд хананд үүссэн шаантагны гулсалт

22
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

V.3 Ерөнхий уурхайн хажуугийн тогтворжилтын үнэлгээ


Limit equilibrium method (LEM) нь ил уурхайн хажуугийн бүтэц, чулуулгийн
физик-механик шинж чанар болон хувийн жин, хөрсний ус, геологийн тасалдлын
систем, гадаад хүчний нөлөөлөл зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан механикийн
хуульд суурилсан хажуугийн тогтворжилтын коэффициентыг (FoS) тодорхойлдог.
LEM-н Bishop Simplified-ын аргачлал нь зөөлөн, өгөршсөн хөрс чулуулаг бүхий хажуу,
гадаргад ихэвчлэн тохиолддог дугуй цилиндр хэлбэрийн гулсалт (нуралт)-ын
гадаргуунуудыг тодорхойлох тооцоолол хийдэг программчлагдсан тооцооллын
аргачлал юм.
Ордын геотехникийн цооногийн бичиглэл болон Rocscience Rocdata программ
хангамж дээр тооцоолж гаргасан үр дүнд тулгуурлан Слайд программ дээр үүсгэсэн
геометр моделийн 2 хэмжээст загварчлалыг ашиглан ил уурхайн хажуугийн
тогтворжилтын үнэлгээг хийсэн.
Судалгааны ажилд ордын талбайд үүсэх төслийн ил уурхайнууд харьцангуй их
гүнд ашиглалт явуулах, чулуулгийн нөхцөл муу, ордын хайгуулын шатны судалгаагаар
тогтоогдсон тохрол хагарал, судалгааны талбайд хийдсэн газар хөдлөлийн судалгаа,
уул-техникийн хүндрэл үүсэх эрсдэл зэргийг харгалзан ил уурхайн үндсэн хэмжээсүүд,
тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын параметрүүд зэрэгт тулгуурлан хажуугийн
тогтворжилтын үнэлгээний хувилбаруудын тооцооллыг хийлээ.
Судалгааны талбайд хийсэн чичирхийлэл хайгуулын хэмжилтээр P, S долгионы
хурдыг тодорхойлсон. Хөрсөнд тархах хурдны утгаас хамааруулан сэвсгэр болон хадан
хөрсийг ангилах боломжтой болж байгаа юм. Гарсан үр дүнгээс үзэхэд: Р (тууш)
долгионы хурд 700- 2000м/с; S (хөндлөн) долгионы хурд 400-800м/с байсан. Нийт
судалгааны талбайн хувьд Vs30 нь 585- 785 м/c хооронд байсан. Р долгионы хурдны
зүсэлтийг 70м, S долгионы хурдны загварыг 30м хүртэл бодож үзэхэд уг талбайд
үндсэн хадан хөрсний хурд илрээгүй. Судалгааны талбайд бүртгэгдсэн газар
хөдлөлтийн чичирхийллийн долгион нь сул газар хөдлөлтийн хэмжилт, сейсмик
шугмын хэмжилтийн үр дүнгээр тодорхой давтамжийн мужид ямар нэгэн өсгөлт
үзүүлээгүй болно. Суурь судалгааны аргачлалаар тооцоог гүйцэтгэхэд судалгааны
талбай нь 0.305g буюу IX баллын бүсэд хамаарч байсан зэрэг үзүүлэлтүүдэд
тулгуурлан хажуугийн тогтворжилтын үнэлгээг хийсэн.
Слайд программаар хийсэн тогтворжилтын хязгаарын анализын үр дүнг дараах
зурагт үзүүлэв.

23
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Зураг 15. Уурхайн хананы тогтворжилтын зураг (Зүүн болон хойд хана)

Зураг 16. Уурхайн хананы тогтворжилтын зураг (Урд болон баруун хана)

Ордод өрөмдсөн геотехникийн цооногийн литологийн бичиглэл болон


Rocscience Rocdata программ хангамж дээр тооцоолж гаргасан үр дүнд тулгуурлан

24
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Слайд программ дээр үүсгэсэн геометр моделийн 2 хэмжээст загварчлалыг ашиглан ил


уурхайн хажуугийн тогтворжилтын үнэлгээгээр ил уурхайн хананы ерөнхий налууг 38-
44 градус байхаар тооцож үзэхэд хажуугийн тогтворжилтын коэффициент (FOS) -1.56-
1.63 гарсан. Нөлөөллийн бүсийн зай уурхайн дээд ирмэгээс 150 метр гарсан.
Иймд ил уурхайн хажуугийн хананы налуу, доголын өндөр, нэгж доголын
хананы налууг доорх хүснэгтэд харуулснаар төсөл захиалагч талд санал болгож байна.

Слайд программ дээр тооцоолсон ил уурхайн үндсэн элементүүд

Нэгж Ерөнхий
Доголы Уурхайн
Уурхай доголы хажуугийн
н өндөр гүн
н өнцөг өнцөг, град
Зүүн болон баруун хана 55 44 15 150
Урд болон хойд хана 50 38 15 150

Урд болон баруун хана Хойд болон зүүн хана


Зураг 17. Уурхайн хажуугийн үндсэн элементүүд

25
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

VI. ДҮГНЭЛТ
Геотехникийн судалгааны баг ордын талбайд хээрийн ажил болох хэмжилт,
дээжлэлт болон геотехникийн бичиглэл зэрэг ажил хийж гүйцэтгэсэн. Хээрийн ажлаар
цуглуулсан өгөгдлүүдийг ашиглан суурин боловсруулалт, уулын цулын үнэлгээ,
чулуулгийн бат бөхийн үзүүлэлт /Bieniawski, RMR 89/, чулуулгийн инженер-геологи
болон бат бөхийн индекс /Hoke & Brown, GSI/ мөн ордын дагалдагч структур
геологийн онцлог зэргийг тодорхойлж ил уурхайн хананы хажуугийн тогтворжилтын
тооцоог гаргасан.
Ордын хүдэр агуулагч чулуулгуудаас физик механик шинж чанарын
үзүүлэлтийг тодорхойлох үүднээс ордыг төлөөлөхүйц 11ш дээжинд лабораторийн
шинжилгээ хийлгэсэн. Уг шинжилгээг “Инженер Геодези” ХХК-ны лаборатори”-д
хийлгэсэн бөгөөд шинжилгээний үр дүнг их хуваар хавсралт хавсаргасан.
Уурхайн хананы хажуугийн тогтворжилтын кенаматик тооцоололд Канад
улсын Роксайнс компаний Дипс, Слайд3, Рокдата, Сведж зэрэг программуудыг
ашиглан боловсруулалтыг хийсэн.
Талбайн хэмжээнд хийсэн геотехникийн бичиглэлийн ажлын өгөгдлүүдийг
ашиглан ордод ялгасан структурын домайн бүрд тооцсон уулын цулын бат бөхийн
үзүүлэлтүүдийг тооцоолж үзэхэд ордод дунджаар RMR-26, хагарал бутралын бүсийг
хасаж тооцоход RMR-44 гарсан ба энэ нь Бениавскигийн ангиллаар ордын хэмжээнд
Зөөлөн чулуулаг, хагарал бутралын бүсийг хасаж тооцоход Бэх-дүү чулуулаг буюу 2,
3 дугаар ангид багтаж байгаа тул ордыг зөвхөн ил аргаар ашиглахыг төсөл
боловсруулагч талд санал болгож байна.
Уурхайн хувьд кинематик анализыг ордын дагалдагч болон үндсэн структур,
байршил, геологийн үзүүлэлтээс хамааруулан уурхайн хажуу хана тус бүр Зүүн, Хойд,
Өмнөд, Баруун гэж ангилан кинематик анализ хийсэн.
Ордын хэмжээнд хөгжсөн региональ ан цавшил болон хагарлын нөлөө, блокийн
хэмжээ, зэргээс хамааруулж уурхайн нэгж мөргөцгийн хажуугийн налууг хойд болон
зүүн хананд 55 градус, урд болон баруун хананд 50 градус байхаар тооцоолсон.
Тооцооллын үр дүнгээс ил уурхайн нэгж мөргөцгийн хажуугийн налууг 50-55˚-
ын дундаж налуутай гэж тооцоход ил уурхайн урд, баруун, баруун хойд хэсэгт шаантаг
хэлбэрийн эвдрэл үүсэх боломжтой, эрсдэлийн хувь хамгийн их нь 8.17-14.45% гарсан.
Иймд энэ хэсгийн уурхайн налууг анхаарах шаардлагатай гэж дүгнэсэн. Эрсдэлийн
хувь өндөр гарсан Уурхайн хананы тогтворжилтыг Сведж /SWedge/ программаар

26
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

тооцоход FoS 3.194 гарсан хэдий ч чулуулгийн нөхцөл, хагарал, блокийн хэмжээ муу
байгаа тул энэ хананы тогтворжилтыг тогтмол хянах шаардлагатай гэж дүгнэж байна.
Ордын хайгуулын цооногийн литологийн бичиглэл болон Rocscience Rocdata
программ хангамж дээр тооцоолж гаргасан үр дүнд тулгуурлан Слайд программ дээр
үүсгэсэн геометр моделийн 2 хэмжээст загварчлалыг ашиглан ил уурхайн хажуугийн
тогтворжилтын үнэлгээгээр ил уурхайн хананы ерөнхий налууг 38-44 градус байхаар
тооцож үзэхэд хажуугийн тогтворжилтын коэффициент (FOS) -1.56-1.63 гарсан.
Нөлөөллийн бүсийн зай уурхайн дээд ирмэгээс 150 метр гарсан.
Иймд ил уурхайн хажуугийн хананы налуу, доголын өндөр, нэгж доголын
хананы налууг тайланд тусгасан тооцооллын дагуу төсөл захиалагч талд санал болгож
байна.
Мөн хаягдлын далан, хөрсний овоолго зэрэг бусад бүтээн байгуулалтыг
нөлөөллийн бүсийн гадна байршуулах, цаашид ил уурхайн ажлын болон ажлын бус
хажууд хэмжилт, хяналтын ажлыг тогтмол хийх, ил уурхайн геотехникийн эрсдэлийн
төлөвлөгөө, зургийг байнга шинэчлэх, хөтлөх, холбогдох ажлуудын төлөвлөгөө,
тайланд тусгаж байх.
Тухайн судалгааны ажлаар тогтоогдсон эрсдэл ихтэй хэсгүүдэд болон ил
уурхайн хажуу дахь хуучин болон шинээр үүсэх ан цав, хагарал бүрийн хөдөлгөөнийг
хянах, зургаар баримтжуулах, тогтмол хэмжилт хийх, мэдээлэхийг зөвлөж байна.

27
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Хавсралт: Чулуулгийн физик механик


шинж чанар, дээжлэлтийн лабораторийн үр
дүн

28
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших
Бал чулууны хайгуулын ажлын талбайд гүйцэтгэсэн ил уурхайн
хажуугийн тогтворжилт, Геотехникийн судалгааны ажлын тайлан

Хавсралт: Талбайн геотехникийн


цооногийн бичиглэл, анхдагч материал

29

You might also like