Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

БИД ХЭН БЭ?

Хүн бүрийн толгойд өөр өөрийн үзэл санаа, дахин давтагдашгүй бодол,
сэтгэмж оршин буй. Харин өөрийгөө хэн болох талаар, юу хүсэж байгаа гэдгээ энэ
ертөнцөд амьсгалж буй бүхий л оюун санаат “хүмүүс” ядаж нэг удаа бодож байсан
нь лавтай. Гэхдээ өнөөдөр би өөрийгөө хэн болох талаар бус өнөөгийн бид хэн
болох, юу хийхээр орчлонд буусан талаар өөрийн бодол дахь жижигхэн ертөнцийн
бяцхан өнцгөөс хуваалцахаар шийдлээ.
Амьд бие үүссэн цагаас эхлэн ижил төстэй нэгэнтэйгээ нийлж сүрэг болж,
хүмүүсийн хувьд овог гэсэн нэр дор хамтын хүчээр нийгмийг бүтээсээр өдийг
хүрсэн гэдэг. Ингээд бодоход хүн хэн нэгэнтэй харилцахгүй, ганцаар амьд явж
чадах ч, амьдарч чадахгүй юм л даа. Харин яг юуны тулд хүмүүс нэгдэж, хөгжин,
өсөн дэвжиж байгаа нь хачирхалтай. Магадгүй аз жаргал, үр хүүхэд, амар амгалан
эсвэл эрх чөлөөг олж авах гэж үү? Аль нь ч байсан үр дүн нь ирээдүй гэх хийсвэр
цаг хугацаанд гарч ирэх биз. Түүнчлэн бид хэн бэ гэх асуулт өөрөө хүмүүний
бодлын ёроолд оршиж улам гүнзгий шигдэж байх аж. Үүн дунд өнөөгийн бидний
асар их аз ч мөн холбоотой бөгөөд агуу дээдсийн бидэнд атгуулсан улс орны
ирээдүй хүртэл багтаж байгаа билээ. Аливаа зүйлийн эхлэл нь ердөө л нэг цэг
байдагтай адил эх орны хөгжлийн эхлэл зөвхөн нэг иргэний зөв үйлээс эхлэхийг
үгүйсгэхгүй. “Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг бол өөдрөг
үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг” гэх У. Черчилл
суутны үгийн цаана бидний бодит байдал нуугдаж буй мэт. Бид ямарваа зүйлсийг
өнгөц дүгнэдэг, хараад л орхидог нэгэн байхаа больсон мөчөөс л ирээдүй гэгчийг
ярих эрхтэй болно. Нийгмийн байдлын бурууг хэн нэгэнд тохох биш буруугийн
төлөө нэгдэн тэмцэх үе хэдийн болжээ.
Эцэст нь бид хэн бэ гэж үү? Бид бол зүгээр л гэр бүл, хайртай хүмүүс эсвэл
өөрийн төлөө хөдөлмөрлөж ядарч зүтгэсэн бүхий л мөч нь салхинд хийссэн нэгний
төлөө, ирээдүйн гайхамшигт нэгнийг өөрийн биеэс айдастайгаар унагааж буй
түүний төлөө, амьдралд шантарч, цагаа хүлээх итгэл найдвар нь унтарсан ахмад
настны төлөө, хамгийн чухал нь дэндүү гэмээр азтай төрсөн өөрсдийн төлөө зах
хязгааргүй мананг гатлан тэнгэрийн цэлмэгийг олохоор ирсэн ирээдүйн гэрэл юм.
Харанхуй дунд гэрэлтэж, гэрэл дотор тодордог байхын тулд 21-р зууны залуус бид
оршин байна. БИД ХЭН БЭ? БИД БОЛ ИРЭЭДҮЙ.

You might also like