George Berkley

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

“Жижигхэн хэдий ч, хүчирхэг, цэвэрхэн интерфейс бүхий үйлдлийн системийг хэрхэн загварчлах

вэ?” гэсэн асуудлыг Жорж Бэркли гэх этгээд анх бодож эхэлснээр “Юникс Философи” үүссэн гэж
үздэг. Цаашлаад, компьютерын салбарынхан Томпсен-ий зохиосон загварыг хэрхэн үр ашигтай
ашиглах аргууд нэмж суралцаж эхэлсэн ба ийнхүү Юникс Философи улам тэлж, өргөжсөн байна.
Ийнхүү хөгжих явцдаа, өөр өөр эх сурвалжаас өөрт хэрэгтэй зарчмуудыг өөртөө нэмж, шингээн
авчээ.

Юникс философи нь доороос дээшээ (bottom-up) чиглэлтэй процесс болон олон жилийн
практик туршлагад суурилан тогтсон соёл, зарчмууд юм. Өөрөөр хэлбэл, Юникс философи гэсэн
албан ёсны стандарт эсвэл арга зүй байхгүй бөгөөд Юникс орчинд ажиллаж буй экспертүүд өөр
хоорондоо мэдлэгээ дамжуулах явцад үүссэн ажиллах соёл, зарчим юм. Энэхүү философийн
хүрээнд ажиллах нь аливаа зүйлийн зохистой хэмжээг зөв мэдрэхийг шаардахаас гадна хийж
байгаа арга зүйдээ эргэлзэх хандлагаар хандах зан төлөвийг суулгадаг юм. Ийм үр дүнд
хүрэхдээ, хошин мэдрэмж бүхий үйлдлээр хийдэг. Энэхүү хошин мэдрэмж бүхий үйлдэл нь
ихэвчлэн тухайн зүйлээ эвдэн сүйтгэх сэдлийг өөртөө агуулдаг.

Бүлэг философичид феноменологийн арга зүйд суралцан хүний оршихуйн суурь асуултууд
болох хүн байх гэж юу гэсэн утгатай вэ? Бид эрх чөлөөг хэрхэн мэдэрдэг вэ? Бидний хариуцлага
хэр их вэ? Амьдрал гэж юу вэ? зэрэгт анхаарлаа зориулсан юм. Эдгээр философичидийг
эксистенциалистууд гэдэг ба эдгээр философичид Дэлхийн 2-р дайны өмнөх болон дараах
богино хугацаанд хөгжиж ихэвчилэн хүний амьдралын харанхуй доод хэсэгт төвлөрөн хүний
оршихуйн суурь асуултуудад хариулт хэлсэн юм. Жан Поль Сартр, Габриэл Марсел болон
Алберт Камю нар энэ философийн хэв шинжийн Франц дахь дэмжигчид байсан бол Германы
Мартин Хайдэггэр, Швейцарын Карл Ясперс, Оросын цагаач Николай Бердяев, Испаний
философич Ортега и Гассет нар бүгд философийн энэ хөдөлгөөнд хувь нэмрээ оруулсан юм.
Хэдийгээр тэдний бүтээл 20-р зууны дунд үеийн гурван аравны турш хязгаарлагдмал байсан ч
20-р зууны философи дахь тэдний дуу хоолой үлэмж байсан юм. Тэд олон зүйл дээр хоорондоо
ялгарч байв: зарим нь Христийн шүтлэгтэй, зарим атеист, тэдний улс төрийн үзэл коммунизмаас
радикал-антикоммунизм хүртэл сунаж байв мөн тэдний бичлэгийн хэв маяг ихээхэн
индивидуал шинж чанартай байв.

Дараах хэсгийг Жан Поль Сартрын Being and Nothingness номоос авсан. Хэлийг өөрийн энгийн
функцэд нь хязгаарлах гэсэн Виттгэнштайнаас ялгаатай нь Сартр жүжиг, ном зохиогчын хувьд
хэлийг шинээр ойлгох боломжтой болгосон юм. Тодруулбал хүний болон хүний бус бодит
байдлыг(reality) ялгах гэсэн юм. Хүмүүс бидний нэг онцгой чадвар нь өөрсдийгөө сөрөг зүйлд
хандуулж чаддаг- хэн нэгнийг байхгүй гэдгийг мэдрэх, өнгөрсөн явдлуудын дурсамж, ирээдүйн
төлөвлөгөөний хандлага- эдгээрийн аль ч “юмс”(things) биш юм хэрвээ бид “юмыг”(thing)
тодорхойлогдсон мөн чанар гэсэн утгатай гэж үзвэл шүү дээ. Бидний хүн чанарын хамгийн гол
хэсэгт бид юм биш гэсэн мэдрэмж юм. Гэвч бид өөрсдийнхөө талаар бодох болон өөрсдийгөө
“юмс” мэт ханддаг, Сартр үүнийг “муу итгэл”(bad faith) гэж нэрлэн ийм зүйл хаана ч байж
болохыг харсан юм.

You might also like