Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 5

USRP холбооны систем Лабораторийн ажил 1

_ ^
SDR систем, USRP хавтан болон Нэр:
GNURadio-той танилцах
Анги:
Огноо: YYYY / MM / DD
P
Дүн: A | B =
Шалгасан:
_ ^

1 Зорилго
Энэхүү лабораторийн ажлаар GNU-Radio Companion хэрхэн суулгах, USRP хавтангийн бүтэц
зохион байгуулалт зэргийг судалж дараагийн лабораторийн ажлуудыг гүйцэтгэх програм хангам-
жаа бэлтгэнэ.

2 Онолын үндэс
2.1 Universal Software Radio Peripheral

USRP нь GNU Radio-г ашиглан SDR(Software Defined Radio) системийг үүсгэхэд хамгийн
түгээмэл хэрэглэгддэг хавтан юм.USRP нь motherboard, daugtherboard гэсэн 2 үндсэн дэд хэсгээс
тогтох бөгөөд эдгээр нь дамжуулагч болон хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэдэг.

2.1.1 USRP B210 motherboard-н ерөнхий архитектур

Motherboard хэсэгт Field Programmable Gate Array (FPGA) чип суурилсан байдаг.FPGA-н
үндсэн зорилго нь Up,Down sample хийх мөн USB порт ашиглан USRP Hardware-г компьютертэй
холбон өгөгдөл дамжуулах байдаг.

2.1.2 Daughter boards

USRP нь сул дохион дээр боловсруулалт хийх чадвартай байх ёстой бөгөөд энэ ADC-г шаард-
даг.Ийм учир daughterboard хэсэгт AD9361 чип, зурвасын шүүлтүүр суурилсан байдаг.

RF FPGA GNU Radio


RX ADC
IF up-/down-
sampling
Signal processing
data rate USB
Modulation
conversion
Demodulation
RF timing
TX DAC
IF
Antenna
USRP/2 USRP/2 PC
Daughterboards Motherboard

Зураг 1: Motherboard болон Daughterboard

МУИС-ЭХИТ 1
USRP холбооны систем Лабораторийн ажил 1

2.1.3 USRP B210

USRP B210 төхөөрөмжийн радио давтамжийн хамрах хүрээ нь 70MHz-6GHz.USRP Hardware


Driver-г дэмжиж ажилладаг GNU Radio програм хангамжийг ашиглан FM, TV, WiFi зэргийг хэрэг-
жүүлэх боломжтой юм.Уг төхөөрөмжийн системийн бүтэц нь аналог AD9361,шууд хөрвүүлэлт хийх
дамжуулагч хүлээн авагчын чип болон 56MHz хүртэл цацах чадвартай антеннаас бүрдэнэ.Дохио
боловсруулалт нь Spartan6 XC6SLX150 FPGA хавтан дээр хийгддэг бөгөөд SuperSpeed USB 3.0-р
компьютертэй холбогдож ажиллана.USRP B210 хавтангийн харагдах байдлыг Зураг(3)-т харуулав

Зураг 2: USRP B210

2.2 GNU Radio Companion


2.2.1 SDR болон GNURadio яагаад хэрэгтэй вэ?

Радио холбоонд техник хангамжийг бэлтгэхэд олон төрлийн элемэнтүүд хэрэг болдог ба тэд-
гээрийг нэг зохиомжилсон тохиолдолд өөрчлөхөд бэрх байдаг. Мөн техник хангамжийг зохиомж-
лоход өртөг өндөр байдаг ба эдгээр асуудлыг хямдаар шийдэж болох шийдэл нь "Програмаар
Тодорхойлогддог Радио"ашиглах явдал юм. Програмаар тодорхойлогддог радио ашиглах нь хол-
бооны системийн зохиомжийг өөрчлөх, ажиллаж байхад тодорхойлолтуудийг өөрчлөх, нэг техник
хангамжаар олон төрлийн систем зохиомжлох болон өөр олон төрлийн давуу талуудтай.

2.2.2 GNU Radio

GNU Radio нь дохио боловсруулалтын компьютер дээр хийх програм хангамж бөгөөд нээлт-
тэй эхийн програм юм.Үүнийг USRP хавтантай хослуулан ашиглаж болохоос гадна дангаар си-
муляцын түвшинд ашиглаж болно.Дохио антеннаар орж ирэн FPGA-р боловсруулагдан гарсны
дараа битиин урсгал болон USB холболтоор дамжин хавтангаас компьютерд очино.Компьютер
GNU Radio програмын тусламжтай хавтангийн өгөгдлийг боловсруулалт хийж дуу, дүрс, видео,
текст болгон хувиргадаг үүнийг DSP гэж нэрлэнэ. Энэхүү програм хангамж нь эхэн үедээ Linux
үйлдлийн системүүдэд ашиглагдахаар гарсан бол одоо Windows үйлдлийн cистемд зориулагдан
гарсан хувилбарууд байдаг. GNU Radio нь модулятор, демодулятор, шүүлтүүр зэрэг дохио боловс-
руулах блокуудын санг агуулдаг.GRC нь ажилахдаа C++ хэл дээр бичигдсэн өгөгдлийн сангуудыг
SWIG(Simplified Wrapper and Interface Generator) ашиглан Python хэлтэй холбон ажиллуулдаг.GNU
Radio Companion програмыг ашиглан хэрэглэгч өөрийн хүсэл шаардлагад нийцсэн блокыг үүсгэх
боломжтой байдаг.

МУИС-ЭХИТ 2
USRP холбооны систем Лабораторийн ажил 1

Python
Application development
creating flow graphs

C++
Signal processing
modules

Controlling
flow graphs

Зураг 3: GNU Radio flow graph

2.2.3 GNU Radio Companion суулгах

GRC-г суулгахын тулд Ubuntu 16.04 үйлдлийн систем суулгасан байх шаардлагаай.Өөрийн
терминалыг нээж (Ctrl+Alt+t) дараах кодуудыг нэг нэгээр нь компайлдана.
a. sudo apt-get upgrade
sudo add-apt-repository ppa:ettusresearch/uhd
sudo apt-get update
sudo apt-get install libuhd-dev libuhd003 uhd-host
sudo apt-get install libboost-all-dev libusb-1.0-0-dev python-mako doxygen python-
docutils cmake build-essential git
git clone –recursive git://github.com/EttusResearch/uhd.git
cd uhd
git submodule init
git submodule update
cd host && mkdir build && cd build
cmake ../
make
make test
sudo make install
sudo ldconfig
Эдгээр кодууд нь таны компьютерт UHD буюу USRP Hardware Driver-г суулгаж өгнө.Хэрвээ
алдаагүй суусан бол хавтангаа залган terminal дээр доорх командыг бичихэд Зураг(4)-т үзүүл-
сэнтэй ижил үр дүн гарч ирнэ.
• uhd find devices

Зураг 4: USRP компьютерт танигдсан байдал

МУИС-ЭХИТ 3
USRP холбооны систем Лабораторийн ажил 1

b.

sudo apt-get -y install git swig libboost-all-dev libtool libusb-1.0-0 libusb-1.0-0-dev


libudev-dev libncurses5-dev libfftw3-bin libfftw3-dev libfft w3-doc libcppunit-1.13-0v5
libcppunit-dev libcppunit-doc ncurses-bin cpufrequtils pyt hon-numpy python-numpy-
doc python-numpy-dbg python-scipy qt4-bin-dbg qt4-default qt4-doc libqt4-dev libqt4-
dev-bin python-qt4 python-qt4-dbg pyth on-qt4-dev python-qt4-doc python-qt4-doc
libqwt6abi1 libfftw3-bin libfftw3-dev libfftw 3-doc ncurses-bin libncurses5 libncurses5-
dev libncurses5-dbg libfontconfig1-dev libxre nd er-dev libpulse-dev swig g++ automake
autoconf libtool python-dev libfftw3-dev libcpp unit-dev libusb-1.0-0-dev fort77 libsdl1.2-
dev python-wxgtk 3.0 git-core libqt4-dev python-numpy ccache pyth on-opengl libgsl-
dev python-cheetah python-lxml doxygen qt4-default qt4-dev-tools libqwt5-qt4-dev
libqwtplot3d-qt4-dev pyqt4-dev-tools python-qwt5-qt4 cmake git-core wget libxi-dev
gtk2-engines-pixbuf r-base-dev python-tk liborc-0.4-0 liborc-0.4-dev libas ound 2-dev
python-gtk2 libzmq-dev libzmq1 python-requests python-sphinx libcomedi-dev python-
zmq
cd
git clone –recursive git://github.com/gnuradio/gnuradio.git
cd gnuradio
git submodule init
git submodule update
mkdir build && cd build
cmake ../
make
make test
sudo make install
sudo ldconfig

Ингээд GRC ажиллахад бэлэн боллоо терминал дээр gnuradio-companion гэж бичихэд зураг(5)-
д харуулсан үр дүн гарч ирнэ.

Зураг 5: GRC харагдах байдал

Одоо GRC дээр хийхийг хүссэн зүйлээ угсран ажиллуулж болно.Хайлтын хэсгээс бэлэн байгаа бло-
куудыг гаргаж ирэн параметрүүдийг тааруулан ашиглана.Options болон Variable гэсэн 2 блок нь
үргэлж байх ба тухайн угсарсан блокуудын python код ямар нэртэй хадгалагдах үр дүнг дэлгэц-
лэхэд WXGUI эсвэл QTGUI алийг нь сонгох мөн түүврийн хэмжээ ямар байх зэргийг тохируулж
өгөх блокууд юм.Source гэж бичихэд гарч ирэх блокууд нь оролтын өгөгдөлийг тодорохойлно үүнд
USRP хавтангийн өгөгдлийг шууд авч болно.Sink блокууд нь үр дүнг дэлгэцлэж эсвэл хавтангаар
дамжуулан цацах зэрэг боломжийг олгоно.

МУИС-ЭХИТ 4
USRP холбооны систем Лабораторийн ажил 1

3 Шалгах асуулт
3.1 GRC гэж юу вэ?

_ ^

_ ^
3.2 USRP гэж юу вэ?

_ ^

_ ^
3.3 Блок гэж юу вэ? Блок юунаас бүрддэг, хэрхэн ашиглах, оролт гаралт

_ ^

_ ^
3.3.1 Sink болон source блокууд юугаараа ялгаатай вэ ?

_ ^

_ ^

МУИС-ЭХИТ 5

You might also like