Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 9

ХАМСАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ТООЦООЛОХ

Энэ сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн тодорхой үе шат хүртэл хоёроос дээш төрлийн
бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үед анхдагч буюу суурь боловсруулалттай холбогдон гарч байгаа
зардлуудыг хэрхэн бүтээгдэхүүн тус бүрт хуваарилан хуримтлуулах талаар авч үзнэ. Бодит амьдрал дээр
компаний үйл ажиллагаа илүү тогтворжин сайжирах тусам технологи, ур чадвар, бүтээмж, болон бусад
үзүүлэлтүүд боловсронгуй болохын хирээр түүхий эд материалын ашиглалт сайжирч нэг түүхий эд
материалаас олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх боломжтой болдог. Жишээ нь монгол улсад
гар аргаар буудай тээрэмдэж байгаа хүмүүс цайруулж байгаа хальс бусад хэсгийг шууд хаягдал
болгодог бол томоохон үйлдвэрүүд буудайнаас олон төрлийн гурил, хивэг, цардуул гарган авч байна.
Үйлдвэрлэгдэн гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг нэг боловсруулалтаас бий болж байгаагаас
хамааруулан хоёроос дээш хэдэн ч төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэнээс үл хамаарч хамсарсан
бүтээгдэхүүн(JOINT PRODUCT) гэж нэрлэдэг. Мөн хамсарсан бүтээгдэхүүнийг дотор нь үндсэн болон
дайвар бүтээгдэхүүн гэж ангилан ойлгодог.
Тодорхойлолт: Үндсэн бүтээгдэхүүн(MAIN PRODUCT) гэж тухайн үйл ажиллагааг явуулж эцсийн үр
дүнд үйлдвэрлэгдэн бий болж ашигт ажиллагааг дэмжих төлөвлөгдсөн бүтээгдэхүүнүүд юм.
Модон тавилга үйлдвэрлэдэг компаний үндсэн бүтээгдэхүүн бол ТАВИЛГА, гэтэл жижиг хаягдал мод,
үртэс, холтос зэрэг дагалдах биет зүйлс гардаг.
Тодорхойлолт: Дайвар бүтээгдэхүүн(BY PRODUCT) гэж үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
дагалдан бий болдог бүтээгдэхүүнүүд юм. Бүтээгдэхүүн гэж тодорхойлж болох гол шинж чанар нь
хэрэглэгчтэй байвал биелдэг. Анхан шатны боловсруулалтаас гарч ирсэн дайвар бүтээгдэхүүнүүд
хэрэглээ хангахуйц биш байж болно, судалгаа, туршлагаас хамаарч нэмэлт боловсруулалт хийснээр
хэрэгцээ хангахуйц бүтээгдэхүүн болох боломж байдаг. Модон тавилга үйлдвэрлэдэг компаний үндсэн
бүтээгдэхүүн бол ТАВИЛГА, гэтэл жижиг хаягдал мод, үртэс, холтос зэрэг дагалдах биет зүйлс нь
дайвар бүтээгдэхүүн болно.

1
Хэрэв үндсэн болон дайвар бүтээгдэхүүнүүд зах зээлд борлуулагдах боломжгүй бол гологдол
бүтээгдэхүүн(SCRAP PRODUCT) болдог. Энэ бүтээгдэхүүний талаарх ойлголт сэдвийн агууллага гол
санаанд төдийлөн шууд хамааралгүй учир нарийвчилан хэлэлцэхгүй үлдээх болно.

Дахин
Хуваагдлын боловсруулалт
цэг

тараг УУТЛАХ үйл ажиллагаа

БЭЛЭН
аарц ЦААСАН БООДОЛД савлах БҮТЭЭГДЭХҮҮН
Үхрийн цэвэр сүү

Боловсруулалтын
бусад зардлууд
ЦААСАН АЯГАНД савлах
ээдэм

Анхаарах зүйл: Хамсарсан өртөг эсвэл дахин боловсруулалтын өртөг нь бүртгэгдэж байгаа дараалал өөр
боловч бүтээгдэхүүний өртгийн үндсэн бүрэлдэхүүн болох ШУУД МАТЕРИАЛ + ШУУД ХӨДӨЛМӨР
+ ҮНЗ гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

Хамсарсан өртгийг бүтээгдэхүүнд хуваарилах


Үйл ажиллагааны нэг үе шатанд хоёроос олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд бие даасан шинж чанараа
олж авах хүртэл хуримтлагдаж байгаа зардлуудыг хамсарсан өртөг(JOINT COST) гэнэ.

Үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд өөрийн гэсэн бие даасан шинж чанраа авч байгаа үеийг
хуваагдлын цэг(SPLIT OFF POINT) гэнэ.

Хуваагдлын цэгээс хойш бүтээгдэхүүнүүдэд нэмэлтээр шингээгдэж байгаа өртгүүдийг дахин


боловсруулалтын өртөг(SEPARABLE COST) гэнэ.

Тухайлбал “УРБАН” жийнс компаний мэдээлэлээр жишээ болгон авч үзье:


Загвар гаргаж эсгүүр хийхэд зарцуулсан:
Шууд материал 2,500,000төгрөг
Шууд хөдөлмөрийн зардал 2,000,000төгрөг
ҮНЗ 1,471,000төгрөг
ХАМСАРСАН ӨРТӨГ 5,950,000төгрөг

2
Боловсруулалтын Жигнэсэн
Үйлдвэрлэлийн ДБӨртөг
Бүтээгдэхүүн дараах хүчин
хэмжээ \нэгжээр\
борлуулалтын үнэ зүйл
А 500 1200 5000 1
Б 400 325 7500 1.2
В 600 1300 7000 2.5
Г 200 1450 8000 4.6
Нэмэлт мэдээлэл: А,Б,В,Г үндсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх хамсарсан болон дахин боловсруулалтын
өртөгт Шууд материал, Шууд хөдөлмөр, ҮНЗ-ууд агуулагдсан.
Дээрх жишээнд тусгагдсан хамсарсан өртгийг бүтээгдэхүүнүүдэд тус бүрт нь хуримтлуулахад тодорхой
арга хэрэгтэй болно, учир нь нийтлэг өртөг тул ЗАХИАЛГАТ АЖЛЫН ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМ,
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЕ ШАТНЫ ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМ, ҮЙЛДЭЛД СУУРИЛСАН ӨРТӨГ
ТООЦОХ АРГАЧЛАЛ гэх ойлголтуудтай адилаар бүтээгдэхүүнүүдэд бүх өртгүүдийг шууд оноож
бүртгэдэггүй анхан шатны боловсруулалт буюу хамсарсан өртгийг заавал арга ашиглан хуримтлуулах
шаардлага гардаг.
Үйлдвэрлэлийн явцад дайвар бүтээгдэхүүн тодорхойлогдоогүй бол хамсарсан үндсэн
бүтээгдэхүүнүүдэд дараах аргуудаар өртөг хуваарилна:

1. ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН АРГА БУЮУ ЦЭВЭР БОЛОМЖИТ ҮНИЙН АРГА

Энэ арга зах зээлийн үнэ бий болдог зарчимд тулгуурлагдан хэрэглэгддэг бөгөөд суурь зардал болох
хамсарсан өртөг, дахин боловсруулалтын өртөг, борлуулалтын зардал, хэвийн ашгийн нийлбэрээр зах
зээлийн үнэ бүрддэг. Дээрх үндсэн ойлголтуудаас хамааруулж гол тодорхойлох гэж байгаа
ХАМСАРСАН ӨРТГИЙГ тооцоолохдоо:

Борлуулалтын орлого – Хэвийн ашиг - Борлуулалтын зардал – Дахин боловсруулалтын өртөг =


Хамсарсан өртөг

Борлуулалтын орлого болон түүнээс хамааруулан тооцоолж байгаа хэвийн ашгийн хэмжээг таамаглан
тооцож байгаа тул бодитоор илэрхийлэгдсэн нийт хамсарсан өртгийн дүн томъёогоор тооцсон дүнтэй
тэнцэхгүй тохиолдол гардаг.

3
Үндсэн бүтээгдэхүүнд зах зээлийн үнийн аргаар хамсарсан өртөг хуваарилах:

Цэвэр боломжит
Үйлдвэрлэлийн Борлуулалтын үнэ\хамсарсан Хамсарсан
Бүтээгдэхүүн ДБӨртөг
хэмжээ орлого өртгийн өртөг
таамаглал\
600,000
А 500 2,500,000 1,900,000 20% 1,190,000
130,000
Б 400 3,000,000 2,870,000 30% 1,785,000
780,000
В 600 4,200,000 3,420,000 36% 2,142,000
290,000
Г 200 1,600,000 1,310,000 14% 833,000

Нийт 9,500,000 100% 5,950,000

Энэ аргын үндсэн тооцоолол болох Борлуулалтын орлогоос дахин боловсруулалтын өртгийг хасаад
хамсарсан өртгийг тооцсон боловч бүртгэлд тусгагдсан өртгөөс ялгаатай өртөг тооцогдож байгааг
анзаарна уу. Бүртгэлд тусгагдсан бодит хамсарсан өртөг 5,950,000төгрөг бол зах зээлийн үнийн аргаар
томъёогоор тооцогдсон дүн 9,500,000төгрөг байгаа шалтгаанаас хамсарсан өртгийн таамаглал багана
ашиглагдах хэрэгцээ гардаг. 9,500,000төгрөгөөс А бүтээгдэхүүнд тооцогдсон 1,900,000төгрөг :
9,500,000төгрөг = 20%, Б бүтээгдэхүүнд тооцогдсон 2,870,000төгрөг = 30%, В бүтээгдэхүүнд тооцогдсон
3,420,000төгрөг = 36%, Г бүтээгдэхүүнд тооцогдсон 1,310,000төгрөг = 14% тус бүрт тооцогдоно,
ингэхдээ хувийг/%/ хамгийн бага дүнтэй хэсгээс эхлэн тооцож бутархайн орны зөрүүг хамгийн өндөр
дүнд шингээсэн болно. Хамсарсан өртгийг харгалзах хувиудаар бүтээгдэхүүн тус бүрт ногдуулсан.
А бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэсэн өртөг = 1,190,000төгрөг + 600,000төгрөг = 1,790,000төгрөг,
нэгжийн өртөг = 3,850төгрөг буюу 1,790,000төгрөг : 500нэгж, Б бүтээгдэхүүний нэгжийн өртөг
4,787.5төгрөг, В бүтээгдэхүүний нэгжийн өртөг 4,870төгрөг, Г бүтээгдэхүүний нэгжийн өртөг
5,615төгрөг болно.

2. БИЕТ ХЭМЖИГДЭХҮҮНИЙ АРГА

Тоо хэмжээнд суурилан хамсарсан өртгийг хуваарилах арга юм. Тухайн түүхий эд материалаас бий
болж байгаа бүтээгдэхүүнүүдийг хэмжих нэгж ижил бол бараа материалын өртөг тооцдог дундаж
өртгийн аргатай адил зарчимаар хамсарсан бүтээгдэхүүн тус бүрийн нэгжид ногдох хамсарсан өртгийг
тэнцүүгээр хуваарилдаг.

4
Бүтээгдэхүүн Үйлдвэрлэлийн хэмжээ Хамсарсан өртөг

А 500 29.41176% 1,750,000


Б 400 23.52941% 1,400,000
В 600 35.29412% 2,100,000
Г 200 11.76471% 700,000
Нийт 1700 100% 5,950,000

5,950,000
= 3,500төгрөг нэгж бүтээгдэхүүнд ногдох хамсарсан өртөг, үүнийг бүтээгдэхүүн тус
1,700

бүрийн үйлдвэрлэсэн тоо хэмжээгээр үржүүлж хамаарах хамсарсан өртгийг тооцож болно. А
бүтээгдэхүүнд тооцогдсон 1,750,000төгрөг = 500нэгж х 3,500төгрөг, Б бүтээгдэхүүнд тооцогдсон
1,400,000төгрөг = 400нэгж х 3,500төгрөг, В бүтээгдэхүүнд тооцогдсон 2,100,000төгрөг = 600нэгж х
3,500төгрөг, Г бүтээгдэхүүнд тооцогдсон 700,000төгрөг = 200нэгж х 3,500төгргийн хамсарсан өртгүүд
бүртгэгдэх бол бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн нийт өртөг хамсарсан өртөг + дахин боловсруулалтын
өртөг гэсэн байдлаар илэрхийлэгдэнэ.
А бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэсэн өртөг = 1,750,000төгрөг + 600,000төгрөг = 2,350,000төгрөг,
нэгжийн өртөг = 4,700төгрөг буюу 2,350,000төгрөг : 500нэгж, Б бүтээгдэхүүний нэгжийн өртөг
3,825төгрөг, В бүтээгдэхүүний нэгжийн өртөг 4,800төгрөг, Г бүтээгдэхүүний нэгжийн өртөг 4,950төгрөг
болно.
Харин хэмжих нэгж ижил биш, чанарын хувьд ялгаатай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа
тохиолдолуудад тэр үед ЖИГНЭСЭН ДУНДАЖ ӨРТГИЙН АРГА ашигладаг. Үндсэн ойлголт бол аль
нэг бүтээгдэхүүний хэмжих нэгж рүү бусад бүх бүтээгдэхүүнүүдийн хэмжих нэгжийг харгалзах
харьцаагаар шилжүүлж дундаж өртгийн аргын зарчимаар хамсарсан өртгийг хуваарилдаг. Жишээ нь
нефть боловсруулах үйлдвэрийн үндсэн ТЭМ нь түүхий нефть баррел гэх хэмжих нэгжээр
илэрхийлэгддэг бол анхан шатны боловсруулалтаас хэмжигдэнэ.
Үйлдвэрлэлийн
Бүтээгдэхүүн Жигнэсэн хүчин зүйл Хамсарсан өртөг
хэмжээ

А 500 1 500 875,000

Б 400 1.2 480 840,000

В 600 2.5 1500 2,625,000

Г 200 4.6 920 1,610,000


Нийт 1700 3400 5,950,000

5,950,000
= 1,750төгрөг нэгж бүтээгдэхүүнд ногдох хамсарсан өртөг, үүнийг бүтээгдэхүүн тус бүрийн
3,400

үйлдвэрлэсэн тоо хэмжээгээр үржүүлж хамаарах хамсарсан өртгийг тооцож болно. А бүтээгдэхүүнд

5
тооцогдсон 875,000төгрөг = 500нэгж х 1,750төгрөг, Б бүтээгдэхүүнд тооцогдсон 840,000төгрөг =
480нэгж х 1,750төгрөг, В бүтээгдэхүүнд тооцогдсон 2,625,000төгрөг = 1,500нэгж х 1,750төгрөг, Г
бүтээгдэхүүнд тооцогдсон 1,610,000төгрөг = 920нэгж х 1,750төгргийн хамсарсан өртгүүд бүртгэгдэх бол
бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн нийт өртөг хамсарсан өртөг + дахин боловсруулалтын өртөг гэсэн
байдлаар илэрхийлэгдэнэ.
А бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэсэн өртөг = 875,000төгрөг + 600,000төгрөг = 1,475,000төгрөг, нэгжийн
өртөг = 2,950төгрөг буюу 1,475,000төгрөг : 500нэгж, Б бүтээгдэхүүний нэгжийн өртөг 2,425төгрөг, В
бүтээгдэхүүний нэгжийн өртөг 5,675төгрөг, Г бүтээгдэхүүний нэгжийн өртөг 9,500төгрөг болно.

3. ТОГТМОЛ АШГИЙН АРГА

Борлуулалтын орлого болон нийт зардлын зөрүүгээр нийт ашгийг тодорхойлж тухайн ашиг
борлуулалтын орлогод эзэлж байгаа харьцааг бүх бүтээгдэхүүнүүдээс олох тогтмол ашиг гэж
тодорхойлон зах зээлийн аргатай ижил загвараар тооцоолол хийгдэн хамсарсан өртгийг тооцдог.

Боловсруулалтын
Үйлдвэрлэлийн дараах
Бүтээгдэхүүн ДБӨртөг
хэмжээ борлуулалтын
орлого
А 500 2,500,000 600,000
Б 400 3,000,000 130,000
В 600 4,200,000 780,000
Г 200 1,600,000 290,000
Нийт 11,300,000 1,800,000

Борлуулалтын орлого 11,300,000


хасах нь
Хамсарсан өртөг (5,950,000)
ДБӨртөг (1,800,000)
Нийт ашиг 3,550,000
нийт ашгийн харьцаа 31.41593%

Борлуулалтын Нийт ашгийн Нийт


Бүтээгдэхүүн ДБӨртөг Хамсарсан өртөг
орлого харьцаа ашиг

2,500,000 600,000
А 31.41593% 785,398 1,114,602 19%
3,000,000 130,000
Б 31.41593% 942,478 1,927,522 32%
4,200,000 780,000
В 31.41593% 1,319,469 2,100,531 35%
1,600,000 290,000
Г 31.41593% 502,655 807,345 14%

Нийт 11,300,000 31.41593% 3,550,000 1,800,000 5,950,000 100%

6
Энэ арга нь НИЙТ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО – НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТӨГ = НИЙТ
АШИГ гэж тооцон. Нийт ашгийн харьцааг олдог.( нийт ашиг : борлуулалтын орлого). Энэ харьцаагаа
бүх бүтээгдэхүүнүүдэд тогтмол байхаар тооцоолол хийнэ. Өөрөөр хэлбэл А бүтээгдэхүүний
борлуулалтын орлого 2,500,000 төгрөг – ББӨ = Нийт ашиг(31.41593%) буюу борлуулалтын орлогын
2,500,000төгрөг х 31.41593% = 785,398төгрөгийн нийт ашиг. Харин ББӨ нь 2,500,000төгрөг –
785,398төгрөг = хамсарсан өртөг + дахин боловсруулалтын өртөг = нийт өртөг 1,714,602төгрөг гарна,
эндээс дахин боловсруулалтын өртөг 600,000төгрөг мэдэгдэж байгаа болохоор хамсарсан өртгийг
1,114,602төгрөг гэсэн дүнгээр олно. Б бүтээгдэхүүнд тооцогдсон хамсарсан өртөг 1,927,522төгрөг =
3,000,000төгрөг – 3,000,000төгрөг х 31.41593%(942,478төгрөг) – 130,000төгрөг, В бүтээгдэхүүнд
тооцогдсон 2,100,531төгрөг = 4,200,000төгрөг х (100% - 31.41593%) – 780,000төгрөг, Г бүтээгдэхүүнд
тооцогдсон 807,345төгрөг = БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО................................................
– НИЙТ АШИГ .......................................................................
ББӨ .........................................................................................
ДБӨРТӨГ ..............................................................................
ХАМСАРСАН ӨРТӨГ .........................................................

ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ

Үндсэн бүтээгдэхүүнтэй харьцуулан авч үзвэл шийдвэр гаргалтанд эдийн засгийн ач холбогдол
багатай, зах зээлд борлогдох баталгаа багатай, нийт ашгийн хэмжээ багатай гэх зэрэг шалтгаануудын
улмаас Дайвар бүтээгдэхүүнийг бараа материал болгон хүлээн зөвшөөрч бүртгэхгүй тохиолдол
давамгайлдаг. Гэтэл түүхий эд материалын хомсдол, шинжлэх ухааны шинэ нээлтүүд, технологи
үсрэнгүй хөгжихийн хэрээр аливаа түүхий эд материалыг бүрэн ашиглах боломжууд бүрдсээр байна.
Манай улсад саяханыг хүртэл малын өлөн гэдсийг зөвхөн хиам үйлдвэрлэх зориулалтаар ашиглах
боломжтой байсан бол шинжлэх ухааны шилдэг нээлт болох хүний биед тохиромжтой силикон гаргаж
авах болсоноор зах зээл илүү өргөжиж гоо сайханы хагалгаагаар одоогоор дэлхийд тэргүүлэх орны нэг
байгаа БНСУ-д бага хэмжээгээр нийлүүлж байна.

Дайвар бүтээгдэхүүн нь үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дагалдаж гардаг тул түүнд


шингээгдэж байгаа зардлууд үндсэн бүтээгдэхүүнд шингээгдэж байгаа зардлуудтай харьцуулахад
харьцангуй бага хэмжээтэй байдаг. Дайвар болон үндсэн бүтээгдэхүүнүүд зэрэг үйлдвэрлэгдэж байгаа
үед хамсарсан хамсарсан өртгөөс ДАЙВАР бүтээгдэхүүнд ногдуулах хэсгийн тооцооллыг түрүүлж
хийдэг. Өөрөөр хэлбэл хамсарсан өртгөөс дайвар бүтээгдэхүүнд ногдуулан шингээсэний дараа үлдсэн
хамсарсан өртгийг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилах тооцоолол хийдэг.

7
Мөн дайвар бүтээгдэхүүн заавал хамсарсан өртгөөс хуваарилан авахгүй байж болдог, нийт
хамсарсан өртгийн багахан хэсгийг хүлээн авдаг зэрэг нь үндсэн бүтээгдэхүүн шиг олон ялгаатай арга
аргачлалаар нарийвчилсан тооцоолол хийх шаардлагагүй гэж сүүлийн үед үзэж байна.

Онолын хүрээнд дараах аргуудыг ашиглана:

1. ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН АРГА БУЮУ ЦЭВЭР БОЛОМЖИТ ҮНЭ ЦЭНИЙН АРГА-
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГА

Дайвар бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй, зах зээл дээр арилжаалах боломжтой үед Зах зээлийн үнийн
аргыг хэрэглэнэ. Уг аргыг хэрэглэх үед дайвар бүтээгдэхүүнийг бараа материал гэж тооцож балансад
тусгах боломжтой тул хамсарсан өртөг болон дахин боловсруулалтын өртгийг ДАЙВАР
БҮТЭЭГДЭХҮҮН дансанд хуримтлуулан бүртгэнэ. Ингэхдээ зах зээлийн бодит үнэ мэдэгдэж байгаа,
нэмэлт өртөг шингээгдэхгүй нь тодорхой нөхцөлтэй тохиолдолд зах зээлийн үнэ хамсарсан өртгийг
тэнцүү гэж үздэг. Харин хамсарсан өртгөөс цааш нэмэлт зардлууд өртөгт шингээгдэх боломжтой үед
цэвэр боломжит үнэ цэнийн аргын тооцооллоор хамсарсан өртгийг хуваарилан шингээдэг.

Дээрх жишээний үндсэн мэдээлэл дээр нэмэгдээд Д дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн тоо хэмжээ
50нэгж, нэгжийн дахин боловсруулалтын өртөг 200төгрөг, дахин боловсруулсаны дараа борлуулах
нэгжийн үнэ 620төгрөг, нийт хамсарсан өртөг 5,971,000төгрөг бол дараах байдлаар тооцоолол хийгдэнэ.

Борлуулалтын
ДБӨртөг Хамсарсан өртөг
орлого
31,000 (10,000) 21,000
Анхаарах зүйл: Хамсарсан бүтээгдэхүүнүүд ҮНДСЭН болон ДАЙВАР гэсэн байдлаар хосолсон бол
заавал дайвар бүтээгдэхүүнд хамсарсан өртгийг хуваарилсаны дараа үндсэн бүтээгдэхүүнүүдэд үлдсэн
хэсгийг ногдуулдаг. Ингэснээр үндсэн бүтээгдэхүүнүүдэд 5,950,000төгрөг буюу 5,971,000төгрөг –
21,000төгрөг тооцогдоно.

Хэрэв дахин боловсруулалтын өртөг, борлуулалтын зардал, хэвийн ашгийн түвшин мэдэгдэхгүй бол зах
зээлийн үнэ нэгжийн хамсарсан өртгийг шууд тэнцүү гэж үзнэ. Өөрөөр хэлбэл энэ нөхцөлд
620төгрөгөөр нэгжийн хамсарсан гэж тооцно. Нийт хамаарах хамсарсан өртгийг шууд 31,000төгрөг гэж
үзнэ.

2. ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНД ӨРТӨГ ХУРИМТЛУУЛАХГҮЙ –БОРЛУУЛАЛТЫН АРГА

Дайвар бүтээгдэхүүний үнэ цэнэ нь тодорхойгүй, зах зээл дээр арилжаалах боломжгүй үед дайвар
бүтээгдэхүүнд өртөг хуримтлуулахгүй. Иймээс дайвар бүтээгдэхүүнийг зөвхөн борлуулсан үед дайвар
бүтээгдэхүүнээс олсон борлуулалтын орлогыг үндсэн бүтээгдэхүүний өртгийг бууруулах эсвэл бусад
орлогоор хүлээн зөвшөөрөх бичилтийг хийдэг.
8
Зөвхөн ашиг алдагдлыг тооцох үед буюу орлогын тайлан бэлтгэхэд л дайвар бүтээгдэхүүнтэй
хамааралтай борлуултын орлого 31,000төгрөг үйл ажиллагааны бусад орлого болж ашиг нэмэгдүүлэх
байдлаар тусгагдана.

Борлуулалтын
орлого 11,300,000

Бусад орлого 31,000


хасах нь

ББӨ (4,150,000)

Нийт ашиг 7,181,000

Дайвар бүтээгдэхүүний борлуулалтын орлого 50нэгж х 620төгрөг = 31,000төгрөг нэмэлт орлого гэж
тооцогдоно.

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Хамсарсан өртөг = ШУУД МАТЕРИАЛ + ШУУД ХӨДӨЛМӨР + ҮНЗ гэсэн бүрэлдэхүүн


хэсгүүдтэй байна. Мөн дахин боловсруулалтын өртөг = ШУУД МАТЕРИАЛ + ШУУД
ХӨДӨЛМӨР + ҮНЗ байж болно. Зарим тохиолдол аль нэг зардал дахин боловсруулалтын
өртгийг дангаараа бүрдүүлж болно.
2. Хамсарсан өртгийг үндсэн болон дайвар бүтээгдэхүүнүүдэд хуваарилахдаа хамгийн эхлээд
дайвар бүтээгдэхүүнд ногдуулж үлдсэн хамсарсан өртгийг үндсэн бүтээгдэхүүнүүдэд тохирох
аргыг ашиглан шингээнэ.
3. Дахин боловсруулалт хийгдэж байгаа бол бүтээгдэхүүний нийт өртөг хамсарсан өртөг болон
дахин боловсруулалтын өртгийн нийлбэрээр тооцогдоно.

You might also like