Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Ногдол ашиг төлдөггүй хувьцааны үнэ одоогоор 54$ байгаа бөгөөд хэрэгжих үнэ 54 $,

эрсдэлгүй хүүгийн түвшин 6%, хэлбэлзэл 20%, дуусах хугацаа 3 сар байгаа европ колл
опционы үнэ BSM загварын хувьд хэд вэ?
a.53.20N(0.2) - 54.00N(0.1)
b.54.00N(0.1) - 53.20N(0.2)
c.54.00N(0.2) - 53.20N(0.1)
d.53.20N(0.1) - 54.00N(0.2)
Нэгэн компани 80000 ширхэг бараа бүтээгдэхүүнээ 52 центээр худалдах богино
фьючерсийн гэрээ байгуулсан. Анхны маржин нь 4000$, тогтоон барих маржин нь 3000$.
Нэг нэгжид ногдох фьючерсийн үнэ хэдээс дээш болоход танд маржин дуудлага ирэх вэ?
a.60.75
b.52.42
c.53.25
d.52.62
Хөрөнгө оруулагч евродолларын фьючерсийн 2 гэрээнд богино позицоор орох үед 3 сарын
хугацаатай LIBOR хүү 6% байсан ба гэрээгээ хаах үед 2.9% болсон. Евродолларын
гэрээний LIBOR хүүний нэг суурь нэгжид харгалзах дүн 25$ байдаг бол хөрөнгө
оруулагчийн ашиг эсвэл алдагдлын дүнг тооцно уу.
-15500=(2.9%/6%)*100*25*2
02 дугаар сарын 01-нд хувьцааны үнэ 46$ байсан. Арилжаачин 207 ширхэг пүт опционыг
40$ хэрэгжих үнэ дээр худалдсан бөгөөд опционы үнэ 2$ байсан. Хувьцааны үнэ 37$
байхад тухайн опцион хэрэгжсэн бол арилжаачны ашиг, алдагдлыг тооцно уу.
a.1035
b.-207
c.-1449
d.2277
Хувьцааны одоогийн үнэ 25 доллар ба нэг жилийн хугацаатай европ пүт опционы
хэрэгжих үнэ нь 30 доллар байна. Эрсдэлгүй хүүний түвшин 5.4%. Пүт опционы үнийн
дээд хязгаар хэд вэ? Хүүг тасралтгүй нийлмэлээр тооцно.
a.3.42
b.25
c.28.42
d.30.00
Компани 1.5 бетатай, 40000000$ багцтай. Индекс дээрх гэрээний фьючерсийн үнэ 800
байна. Индексээс 250$ дахин их үнээр фьючерсийн гэрээг арилжаалж болно. Бетаг 0.7
хүртэл бууруулахын тулд ямар арилжаа хийх шаардлагатай вэ?
a.160 гэрээнд богино позицоор орох
b.160 гэрээнд урт позицоор орох
c.154 гэрээнд урт позицоор орох
d.154 гэрээнд богино позицоор орох
Ногдол ашиг төлдөггүй хувьцаа одоогоор 46 -р зарагдаж байгаа ба 2 үет бином модны
загвар ашиглан тухайн хувьцаа дээрх 100 -н хэрэгжих үнэтэй, 12 сарын дараа дуусах европ
пүт опционы үнийг олно уу. Үе бүр 6 сарын хугацаатай, эрсдэлгүй хүүгийн түвшин
жилийн 5% ба эрсдэл 20%.
a.-5.28
b.18.14
c.11.77
d.12.37
Хөрөнгө оруулагч 1000 ширхэг хувьцаан дээр 25, 30, 35 долларын хэрэгжих үнэтэй, 5.7,
3.9, 1.9 харгалзсан үнүүдтэй колл опционуудаар урт эрвээхий спридийг үүсгэсэн. Хөрөнгө
оруулагчийн боломжит хамгийн их ашгийг тооцно уу.
Answer:
5200
Хөрөнгө оруулагч хувьцааны үнэ 73$ байхад 400 ширхэг хувьцааг зээлээд зарсан /short
sell/ бөгөөд зургаан сарын дараа хувьцааны үнэ 63$ байхад позицоо хаасан. Тус хувьцаанд
зургаан сарын хугацаанд 3$ ногдол ашиг төлсөн бол хөрөнгө оруулагчийн ашиг хэд вэ?
a.2800=(73-63-3)*400
b.5200
c.2730
d.4000
Багц одоогоор +2400 делта болон -5.9 гамматай байгаа бөгөөд +0.31 делта, +0.02 гамма
бүхий опцион арилжаалагдаж байгаа. Багцыг гамма нейтрал болгохын тулд ямар хэчнээн
хэмжээний ямар позиц опцион дээр эзэмших вэ?
a.Лонг позиц, 19.03 ширхэг опцион
b.Лонг позиц, 295.00 ширхэг опцион=5.9/0.02
c.Шорт позиц, 295.00 ширхэг опцион
d.Шорт позиц, 19.03 ширхэг опцион
Дараах зүйлсийн аль нь хувьцааны богино позиц хаагдах шалтгаан болохгүй вэ?
a.Хөрөнгө оруулагч өөрийн дансанд шаардлагатай маржинг байршуулаагүй
b.Хувьцааг зээлдүүлэгч нь уг позицыг хаах зааварчилгааг гаргадаг
c.Богино позицтой хөрөнгө оруулагч тухайн позицоо хаах сонголт хийдэг
d.Брокер хувьцаа зээлэх боломжгүй болсон
Эзэмшиж буй багцаа индексийн фьючерсийг ашиглан эрсдэлээс хамгаалах шалтгаан
дараахаас аль нь вэ?
a.Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй багцын хувьцаанууд зах зээлээс илүү сайн
гүйцэтгэлтэй байна гэдэгт итгэж байгаа ч зах зээлийн ирээдүйн гүйцэтгэлийг тодорхойлох
боломжгүй байгаа тул
b.Дээрх бүгд зөв
c.Багцын эрсдэл хангалттай тараан байршуулагдаагүйгээс үүдэн өгөөж нь тодорхойгүй
байгаа тул
d.Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй багцын хувьцаанууд зах зээлээс илүү сайн
гүйцэтгэлтэй байна гэдэгт итгэж байгаа ба зах зээлийн хүлээлт сайн байгаа тул
Хүүний свопын гэрээнд тогтмолыг төлөгч талын хувьд өгөөжийн муруй босоо хэлбэртэй
байх үед дараахиас аль нь үнэн вэ?
a.Свопын гэрээний үнэ цэнэ эхний хэсэгт эерэг байх бол сүүлийн хэсэгт сөрөг байна.
b.Свопын гэрээний одоогийн үнэ цэнэ эерэг байна.
c.Свопын гэрээний үнэ цэнэ эхний хэсэгт сөрөг байх бол сүүлийн хэсэгт эерэг байна.
d.Свопын гэрээний үнэ цэнэ бүх гэрээний туршид тэгтэй тэнцүү байна.
Маржин дансууд нь дараах зүйлсэд нөлөө үзүүлдэг:
a.Дээрх бүгд
b.Арилжаачид ашиг олох үед тухайн ашгийг эсрэг тал төлөх боломжийг олгох
c.Нэг тал гэрээнийхээ үүргээ биелүүлэхгүй байх эрсдэлийг бууруулах
d.Фьючерсийн зах зээлийн уналтаас үүдэлтэй системийн эрсдэлийг бууруулах
Дараахаас аль нь худал вэ?
a.Хэрэгжих үнэ нь суурь хөрөнгийн үнээс өндөр байвал хугацааны эцэст пүт опционыг
хэрэгжүүлнэ
b.IBM-ийн хувьцаан дээр бичигдсэн колл опционыг хэрэгжүүлвэл IBM нэмж хувьцаа
гаргадаг
c.Суурь хөрөнгийн үнэ хэрэгжих үнээс өндөр байвал хугацааны эцэст колл опционыг
хэрэгжүүлнэ
d.Америк опцион нь хугацааныхаа аль ч үед хэрэгжих боломжтой
Форвард болон фьючерсийн гэрээний талаарх дараах мэдээллийн аль нь буруу вэ?
a.Фьючерсийн гэрээг биржээр арилжаалдаг бол форвард хэлцлийг биржийн бус зах зээл
дээр арилжаалдаг
b.Форвард хэлцлүүд нь фьючерс хэлцлээс илүү хөрвөх чадвартай байдаг
c.Ирээдүйн хүүгийн талаар тодорхойгүй байдал байхгүй үед онолын хувьд форвард үнэ
болон фьючерсийн үнэ тэнцүү байна
d.Татвар ба гүйлгээний зардал нь форвард болон фьючерсийн үнэ харилцан адилгүй
байхад хүргэдэг
Компани банкнаас LIBOR+2.5% нөхцөлтэй хувьсах хүүтэй зээл авсан. Ирээдүйд хүү өснө
гэж хүлээж байгаа тул компани ХОБ-тай LIBOR-г хүлээг авч 5% тогтмол хүү төлөх гэрээг
байгуулав. Свопын гэрээнд орсноор компанийн зээлийн үр ашигт хүү хэд болсон вэ?
a.(7.5-2*LIBOR)%
b.2.5%
c.(2*LIBOR-2.5)%
d.7.5%
Дараахаас аль нь үнэн вэ? (Бүх нөхцлүүд ижил тохиолдолд гэж үзнэ)
A.Европ пүт опционы гамма нь хасах тэмдэгтэй Европ колл опционы гамматай тэнцүү.
B.Европ пүт опционы делта нь хасах тэмдэгтэй Европ колл опционы делтатай тэнцүү.
C.Европ пүт опционы гамма нь хасах тэмдэгтэй Европ колл опционы гамматай тэнцүү.
D.Европ пүт опционы делта нь Европ колл опционы делтатай тэнцүү.
Өнөөдөр 5-р сарын 1. 10% купонтой, хагас жил бүр төлөлтөө хийдэг бондын зах зээлийн
үнэ 104 ба нэрлэсэн үнэ 100. 4-р сарын 1 ба 10-р сарын 1-нд купон төлөлтөө тус тус
хийдэг. 4-р сарын 1-с 5 сарын 1 хүртэл 30 өдөр, 4-р сарын 1-с 10-р сарын 1 хүртэл
бодитоор 183 өдөр байна. Тус бондод бодит/бодит нөхцөлийг ашигладаг бол 5-р сарын 1-
ны мөнгөн үнэ хэд вэ?
a.105.64
b.104.82
c.104.83
d.105.67
Дараахаас аль нь худал вэ?
a.Суурь хөрөнгийн үнэ хэрэгжих үнээс өндөр байвал хугацааны эцэст колл опционыг
хэрэгжүүлнэ
b.IBM-ийн хувьцаан дээр бичигдсэн колл опционыг хэрэгжүүлвэл IBM нэмж хувьцаа
гаргадаг
c.Америк опцион нь хугацааныхаа аль ч үед хэрэгжих боломжтой
d.Хэрэгжих үнэ нь суурь хөрөнгийн үнээс өндөр байвал хугацааны эцэст пүт опционыг
хэрэгжүүлнэ
Дараах зүйлсийн аль нь оролцогч талуудын төв систем (CCP)-г хамгийн сайн тодорхойлж
байна вэ?
a.Лангууны арын зах зээл (OTC) дээр хоёр талын дунд үйл ажиллагаа явуулдаг
b.Зөв хариулт байхгүй
c.Бирж дээр ажилладаг арилжааны байгууллага
d.Фьючерсийн арилжааг хөнгөвчлөхөд тусалдаг
Дараахиас аль стратеги нь ижил хэрэгжих үнэтэй опционуудаар хэрэгжүүлдэг стратеги вэ?
a.Баавгай сприд
b.Стрэнгл
c.Эрвээхий сприд
d.Стрэдл
Дараахаас аль нь мөнгөөр дуусгавар болдог вэ?
a.Индексийн фьючерс
b.Бүх опционы гэрээ
c.Бүх фьючерсийн гэрээ
d.Таваарын фьючерс

You might also like