Resource Econ1

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 31

Нөөцийн эдийн засаг

Лекц 1 : Нөөцийн эдийн засгийн үндсэн


ойлголтууд

МУИС Эдийн засгийн тэнхим Б.Бат

1
1.Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Сэдвийн хүрээнд:

1. Нөөцийн эдийн засгийн судлах зүйл

2. Нөхөн сэргээгдэх ба шавхагдах нөөц

3. Тогтвортой төлөв ба орчны тогтвортой


төлөв

4. Өнөөгийн өртөг ба дискаунтын утга

МУИС Эдийн засгийн тэнхим Б.Бат2


1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Судлах зүйл
❑ Эдийн засгийн онол: Хязгаарлагдмал нөөцөөр хүний хязгааргүй
хэрэгцээг хэрхэн хангах шинжлэх ухаан

❑ Хязгаарлагдмал буюу хомс нөөцийг хэрхэн хуваарилах асуудал


бас багтаж байгаа юм.

❑ Нөөцийн эдийн засгийн үндсэн судлах зүйл нь нийгэмд


хязгаарлагдмал нөөцүүд болох ан амьтан, ой мод, цэвэр ус болон
шавхагдах төрөл бүрийн ашигт малтмалуудыг хэрхэн
хуваарилдагийг судлах

МУИС Эдийн засгийн тэнхим Б.Бат


1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Судлах зүйл
❑ Байгалийн нөөц нь

• Нөхөн сэргээгдэх нөөц


• Шавхагдах нөөц

❑ Нөхөн сэргээгдэх нөөц нь тодорхой цаг хугацаанд дахин


сэргээгддэг буюу тодорхой хувиар өсөж байдаг.

❑ Эдийн засгийн хугацааны цар хүрээ

МУИС Эдийн засгийн тэнхим Б.Бат 4


1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Судлах зүйл
❑ Байгалийн нөөцийн хуваарилалтын хувьд тавигдах гол
асуудал бол :

❑ Өнөөдөр хэдийн хэр хэмжээний нөөц олборлогдох ёстой


вэ?
❑ Хамгийн сайн хуваарилалт → динамик оптимизацийн
асуудал
❑ Ө.х Эдийн засгийн цэвэр үнэ цэнийг хамгийн их байлгах

МУИС Эдийн засгийн тэнхим Б.Бат


5
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Судлах зүйл
❑ Байгалийн нөөцийн динамик оптимизацийн шийдэл :

❑ “Хуваарилалтын төлөвлөгөө” буюу “хугацааны зам”


❑ Зураг

❑ Олборлогдох нөөцийн оновчтой хэмжээ тодорхой нэг


хугацаанд 0 байж болно.

❑ Жишээ : Тарвага, загас

МУИС Эдийн засгийн тэнхим Б.Бат


6
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

7
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

8
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Судлах зүйл
❑ Yt-ээр загас олборлолтын хэмжээг тэмдэглээд олборлолтоос
өмнө цэвэр өсөлт явагдаж байсан гэж үзвэл t хугацаанааас
t+1 хугацааны хоорондох загасны нөөцийн өөрчлөлт нь Xt+1
- Xt гэсэн ялгавараар тодорхойлогдох ба дараах ялгаварт
тэгшитгэлээр илэрхийлж болно.

❑ Xt+1 - Xt = F(Xt) - Yt (1.1)

❑ Дээрх тэгшитгэлээс хэрэв олборлолт цэвэр өсөлтөөс давбал


[Yt> F(Xt)] загасны нөөц буурах ба олборлолт цэвэр
өсөлтөөс бага байвал [Yt< F(Xt)] загасны нөөц цаг
хугацааны
МУИС-ЭЗС Б.Бат
туршид өснө.
9
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

❑ Yt → эдийн засаг → цэвэр үр ашиг


❑ Xt+1 → нөөц хөрөнгө → эдийн засгийн өсөлтийн суурь →
ирээдүйн үр ашиг.

❑ (Xt – Yt >0)- үлдэгдэл нөөц гэж тодорхойлдог. Энэхүү


үлдэгдэл нөөц + цэвэр өсөлтийн нийлбэр = дараагийн үе
хугацааны хувьд хуримтлагдсан нөөц хөрөнгө

❑ Зарим нөөцийн эдийн засгийн загварт нөөцийн өсөлтийг


үлдэгдэл нөөцөөс хамааруулан тодорхойлсон байдаг.

❑ St= Xt – Yt ≥ 0.
❑ Өөрөөр хэлбэл t+1 хугацаанд олборлогдох боломжтой
загасны нөөцийг Xt+1= St+F(St) гэж тодорхойлно гэсэн үг. 10
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

❑ Нөөц их хэмжээгээр байх нь ирээдүйн олборлолтын


зардалыг бууруулна .

❑ Иймд олборлолтын шийдвэр нь:

• Yt олборлолтын хэмжээнээс авах одоогийн цэвэр үр


ашиг

• Xt+1 нөөцийн эдийн засагт авчирах ирээдүйн цэвэр үр


ашиг

11
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

❑ Шавхагдах нөөцийн хэрэглээ нь үлдэгдэл хаягдалыг


үүсгэдэг. Үүнийг олборлолтын хэмжээтэй шууд
хамааралтай гэвэл αqt хэмжээгээр бий болно (0<α<1).

❑ Жишээ нь хэрэв Rt-г нүүрсний нөөц гэж авч үзвэл qt нь t


хугацаанд олборлогдож шатаагдах нүүрсний хэмжээ болох
ба αqt нь шатаагдсаны дараа агаарт цацагдах CO2 болон
SO2-ийн нийлбэр хэмжээ болно.
12
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

❑ Үлдэгдэл хаягдал нь хуримтлагдсан бохирдолыг бий


болгох бөгөөд үүнйиг Zt гэж тэмдэглэе.

❑ Хэрэв αqt > (-γZt) → хуримтдлагдсан бохирдлын хэмжээ ↑

❑ Параметр γ- шингээх чадварын коэффициент 0 < γ <1

❑ Зураг 1.1-д Zt-ийн янз бүрийн түвшинд эдийн засагт үүсэх


дам нөлөөний зардалыг харуулаагүй болно. Үүнийг зарим
тохиолдолд хохиролын функц D(Zt)-ээр илэрхийлж
болдог.

13
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Тогтвортой төлөв ба орчны тогтвортой төлөвийн тэнцвэр

❑ Тогтвортой төлөв гэдэг нь ойролцоох хажуугийн төлөв


байдлууд түүн рүү тэмүүлдэг харьцангуй тогтвортой
төлөв ба харин эсрэгээрээ байвал тогтворгүй төлөв гэнэ.
❑ Тэгшитгэл (1.1)-ийн динамик итератив (алхамт) хэлбэр нь
• Xt+1 = Xt + F(Xt) - Yt .

❑ Функцын хэлбэр : F(Xt)=rXt(1-Xt/K).


• r>0 нь дотоод өсөлтийн түвшин
• K>0 нь байгаль орчны шингээх буюу даацын чадвар
болно

14
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Тогтвортой төлөв ба орчны тогтвортой төлөвийн тэнцвэр

❑ нийт зөвшөөрөгдөх агналтын хэмжээ буюу Yt –г


тодорхойлохдоо дараах дүрмийг мөрдлөг болгодог гэж
үзье. Үүнд, Yt=αXt r > α > 0 Олборлолт буюу нийт
зөвшөөрөгдөх агналтыг илэрхийлэх тэгшитгэлүүд нь
хуримтлагдсан нөөцийн хэмжээний функц болох ба
үүнийг мөн эргэх холбооны олборлолтын бодлого гэж
нэрлэдэг.

❑ Xt+1= Xt + rXt(1 - Xt/K) - αXt = (1 + r – α – rXt/K)Xt


❑ Дээрх тэгшитгэлийн хувьд r, α, K гэсэн параметрийн
утгууд болон анхны нөөцийн хэмжээ X0 –ийн утга
өгөгдсөн тохиолдолд X1, X2 ….гэх мэтээр нөөцийн
утгуудыг итератив хэлбэрээр тодохойлох боломжтой. 15
Тогтвортой төлөвийн тэнцвэр
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Тогтвортой төлөв ба орчны тогтвортой төлөвийн тэнцвэр

❑ Бид эргэх холбооны олборлолтын бодлого нь Xt+1 = Xt =


Xss болон Yt+1 =Yt=Yss байх тогтвортой төлөвийн тэнцвэрт
үргэлж хүргэдэг үү? гэсэн асуултыг тавьж болно.
❑ Хэрэв тогтвортой төлөвийн тэнцвэр нь орчны тогтвортой
төлөвт байх ба мөн хэрэв X0 нь таталцлын суурь бол (
basin of attraction) цаг хугацааны хувьд Xt → Xss рүү
тэмүүлнэ.

❑ Тэгшитгэлийг дахин бичвэл:


• Xt+1= (1 + r – α – rXt/K)Xt = G(Xt)
• Xt+1= G(Xt) тэгшитгэлийн хувьд тогтвортой төлөв оршин
байвал X=G(X) гэсэн нөхцлийг хангах ёстой.
17
2. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Тогтвортой төлөв ба орчны тогтвортой төлөвийн тэнцвэр

❑ Бидний цэвэр өсөлтийн функц болон олборлолтын бодлогын


хувьд тогтвортой төлөвийн тэнцвэр нь цорын ганц орших ба
дараах байдлаар тодорхойлогдоно.
K(r− α)
❑ Xss=
𝑟
❑ Xss > 0 байхын тулд r > α > 0 байх ёстой. Зураг дээр Xss нь
❑ Y= αX болон Y=rX(1-X/K) огтлолцлол
❑ Хэрэв 𝐺′(𝑋𝑠𝑠 ) < 1 бол Xss-йиг орчны тогтвортой төлөвт
байна гэдгийг харуулж болно.
❑ XMSY=K/2 болон YMSY=r XMSY(1- XMSY/K)=rK/4 XMSY-ыг
тогтвортой үр өгөөж (өсөлт) хамгийн их байх нөөцийн түвшин
❑ YMSY-г тогтвортой өсөлт хамгийн их байх үеийн нөөцийн
олборлолтын хэмжээ гэж хэлж болно.
18
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт

❑ Байгалийн нөөцийн цаг хугацаан дахь оновчтой


хуваарилалтыг тодорхойлох нь “цаг хугацааг эрхэмлэн
үзэх таашаал”-ын асуудалтай тулгардаг.

❑ Цаг хугацааны таашаалын хувьд эерэг болон сөрөг


хандлага

❑ Ихэнхи хүмүүсийн хувьд цаг хугацааны эерэг таашаал


давамгайлдаг. Эдгээр хүмүүсийн хувьд ирээдүйд авах
тогтмол мөнгөний хэмжээг бууруулж (дискаунтчилж)
үнэлдэг.

19
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт

❑ Тэгвэл төлбөрийг найдвартай төлөгдөнө, инфляцийн


хүлээлт байхгүй, хүүний орлогод татвар ногдуулахгүй гэж
үзвэл бондын төлбөр нь нийгмийн цэвэр цаг хугацааны
таашаалын түвшингээр дискаунтчлагдах буюу дискаунтын
утгыг илэрхийлдэг

❑ Бид энэхүү дискаунтын утгыг δ-аар илэрхийлээд


дискаунтын түвшин гэж нэрлэдэг. Төлбөр төлөгдөхгүй
байх эрсдэл, инфляцийн хүлээлт эсвэл хүүний орлогын
татвар ногдуулалт зэрэг нь арилжааны (хувийн) зах
зээлийн хүүг дискаунтын түвшнээс ямагт өндөр байх
шалтгаан болдог.
20
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Хэрэв дискаунтын түвшин δ=0.03 гэвэл

❑ Дискаунтын фактор ρ=1/(1+ δ)=1/(1+0.03)=0.97 болно. Одоогоос


10 жилийн дараа төлөгдөх 10000 долларын өнөөгийн үнэ цэнэ нь
$10000/(1+ δ)10 = $ 7441.

❑ Nt –ээр t хугацаанд төлөгдөх төлбөр, T-ээр төлбөр төлөгдөх сүүлийн


хугацааг тэмдэглэвэл t = 0,1,2,...,T

❑ Өнөөгийн үнэ цэнийн нийт өртөг нь жил бүр төлөгдөх


төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийн нийлбэрээр тодорхойлогдох ба
үүнийг дараах тэгшитгэлээр илэрхийлдэг.
❑ N = σ𝑡=𝑇 𝑡
𝑡=0 𝜌 𝑁𝑡 (1.2)
21
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ N0 =0 ба Nt = A t = 1,2,...,∞ гэж үзвэл А жилийн бондын төлбөр
ба тэгшитгэл (1.2)-ийн хувьд T→∞ хязгааргүй геометр прогресс
нь N = A/δ рүү нийлнэ

❑ Жишээ нь, хэрэв санал болгосон цэцэрлэгт хүрээлэнгийн


ирээдүй дэх (хязгааргүй) жилийн цэвэр үр ашиг А=10 сая төгрөг
гэж үнэлэгдсэн бол үүний өнөөгийн үнэ цэнэ δ=0.02 үед 500 сая
төгрөг болно.

22
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ T> t > 0 буюу хугацааны төгслөг бөгөөд интервал хэлбэрээр
тодорхойлж болно.

❑ Хэрэв А хэмжээний мөнгийг δ хувьтайгаар банкинд хадгалуулах ба


T хугацааны туршид m удаа нийлмэл хүү тооцогддог гэвэл
хугацааны эцэс дэх өртөг дараах байдлаар тодорхойлогдоно.

❑ V(T) = A(1+ δ/m)mT = A[(1+ δ/m)m/δ]δT = A[(1+1/n)n]δT

23
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Энд n = m/δ. Хэрэв зээлийн хүү тасралтгүй нийлмэл хэлбэрээр
тооцогдоод, m болон n → ∞ → [1+1/n]n →e
❑ V(T) = AeδT болно.
❑ Иймд А=V(T)e-δT нь t=T байх үеийн V(T)-ийн өнөөгийн үнэ цэнэ
болно.

❑ Иймд дурын t хугацаан дахь дискаунтын фактор нь e-δT


❑ N(t) төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ :
𝑇
❑ N=‫׬‬0 𝑁(𝑡)𝑒 −𝛿𝑡 𝑑𝑡 ( 1.4 )
❑ Хэрэв N(t)=A ба T →∞ бол Тэгшитгэл (1.4) нь N=A/δ болох ба
дурын t хугацаанд A хэмжээний тогтмол мөнгөн төлбөр төлөх
хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг илэрхийлнэ.
24
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Бодит амьдрал дээр дискаунтчлал нь ёс зүйн хэм хэмжээний
чухал хүчин зүйл :

• Цаг хугацааны туршид олборлогдох нөөцийн төлөвлөгөө

• Байгаль орчныг хамгаалах бодлого

• Хөрөнгө оруулалтын үнэлгээ,

• Одоо үе болон ирээдүй үе хоорондын баялгийн хуваарилалт,


сонголтыг жигнэх

25
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, нөөцийг хамгийн сайн
үр ашигтай хуваарилах үндэс суурь :

• Түүхий эд материалын үнэ


• Зээлийн хүүний түвшин

❑ Цаг хугацааны туршид байгалийн нөөцийг үр ашигтай хуваарилах,


байгаль орчны чанарын хөрөнгө оруулалт хийх зэрэгт хэрэглэгдэх
дискаунтчлал болон зохистой дискаунтын түвшинг тодорхойлох ?

26
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Санхүүгийн зах зээл дээр тогтож буй зээлийн хүү нь өөртөө далдаар
нийгмийн дискаунтын хувийг агуулж байдаг, өөрөөр хэлбэл үүн дээр
тухайн хөрөнгийн хувь дахь тодорхой эсрдэл болон инфляцийн
хүлээлт болон тухайн хөрөнгөнөөс олох ашиг нэмэгдсэн байдаг.

❑ АНУ дахь дискаунтын түвшний үнэлгээ 2-5 хувь байдаг.


❑ Онолын хувьд нийгмийн дискаунтын хувь нь тухайн нийгэм эдийн
засгийн хариу үйлдлийн мэдрэмж хөгжлийн ерөнхий түвшинтэй
холбоотой

❑ Цаг хугацааг чухалчилдаг нийгэм болон ард иргэдийнх нь дийлэнхи


хэсэг өлсөглөн ядууралд нэрвэгдсэн нийгмийн хувьд дискаунтын хувь
өндөр байх хандлагатай байдаг.
27
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
Дискаунтын утга хэт өндөр байх нь :

• шавхагдах болон сэргээгдэх нөөцийн хорогдол, шавхагдалтыг


эрчимжүүлэх.
• Хувийн сектор дахь алтернатив хөрөнгө оруулалттай харьцуулахад
байгаль орчны чанарыг сайжруулах, хамгаалахад оруулах хөрөнгө
оруулалтыг үргээж бууруулах
• Олборлолт ашиглалтын үнэ цэнэ эсвэл алс ирээдүйд үр ашиг нь илүү
их байх хөрөнгө оруулалтыг ихээр бууруулах

28
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Бид өмнө нь 10 жилийн дараах 10000 долларын өнөөгийн үнэ
цэнэ δ=0.03 байх үед 7741 доллар байсныг үзсэн.

❑ Хэрэв дискаунтын түвшин δ=0.1 хүртэл өсвөл түүний өнөөгийн


үнэ цэнэ 3855 доллар болж буурч байна.

❑ Хэрэв 10000 долларын төлбөр 100 жилийн дараа төлөгдөнө гэвэл


түүний өнөөгийн үнэ цэнэ δ=0.03 үед 520 доллар, δ=0.1 байх үед
0.72 доллар болж буурахаар байна.

29
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Дискаунтын утга експенонцаль шинж чанартай байх нь ирээдүйн
үр ашгаас илүү ойрын хугацааны үр ашиг илүү дээр байхаар
жинлэх нөлөөг үзүүлдэг.

❑ Жишээ нь нэг үеийн амьдрах хугацаа 75 жил , δ=0.1 үед нөөцийг


харьцангуй их олборлодог гэж үзвэл дараа үеийн хүртэх
баялгийн эзлэх хувийн жин маш бага болно.

❑ Энэхүү нөхцөл байдал нь одоо үеийг урт хугацаанд үрэлгэн


тансаг, нөөцийг шавхагдуулсан байдал руу оруулах ба хойч үедээ
байгалийн нөөцийн бага нөөц, бохирдсон байгаль орчин болон
тэдэнд эдийн засгийн нөхцөл боломжоо сайжруулах тун бага
сонголтыг үлдээх төлөв рүү хүргэдэг.
30
1. Нөөцийн эдийн засгийн үндсэн ойлголтууд

Дискаунт
❑ Нөөцийн шавхагдалт, байгаль орчин бохирдолт = барилга
байшин, хурдны зам болон нийтийн дэд бүтэц гэх мэт биет
капиал болон шинжлэх ухааны шинэ ололт, технологи гэх мэт
биес бус капитал.

❑ Эдгээр нь эргээд ирээдүй үеийн хөгжлийн сонголтыг олон байх


суурь үндэс нь болдог. Тиймээс гол асуудал нь урт хугацааны
тогтвортой хөгжлийн үндэс суурь юунаас хамаарах вэ гэхээр бид
байгалийн капиталыг хэр зэрэг биет болон биет бус капитал
болгон хувиргаж чадахаас хамаарна.

31

You might also like