Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Жендэрт суурилсан хүчирхийлэл

Хэн нэгэн хүн хүйс болон шашин угсаа гарал,байгаа байдал, харагдаж буй
байдлаараа ялгаварлан гадуурхагдвал энэ нь хүний эрх чөлөө, эрхийн асуудал
болоод явчихдаг. Гэтэл түүнээс өөрөөр зан заншил, нийгмийн зүгээс бусдад
тавигдаж хүлээгдэж буй хэм хэмжээнээс шалтгаалсан, улбаалсан гэмт үйлдлийг
феминист үзэлтэй хүн шууд жендэрт суурилсан хүчирхийлэл хэмээгээд байгаа нь
нэг бодлын өрөөсгөл ойлголт мэт. Гэмт үйлдэл, гэмт харилцаа хамаарал нь зүгээр
л ирээд зодож зовоох, хэл амаар доромжлохоор шууд илэрдэггүй юм шиг. Энэ нь
ямар нэгэн холбоо тогтоосон харилцаанд байгаа хүмүүсийн нэг нь нөгөө хүнээ
нүдээрээ болон сэтгэл санааны хувьд, эсвэл тэр хүнийг өөрийн эд зүйл мэт
харицаж тэр хүнд урвуулан этгүүлэх нь шууд хэлвэл хүчирхийлэл юм.
Нөгөөтэйгүүр энэхүү жендэрт суурилсан хүчирхийлэл нь гэр бүлийн
хүчирхийлэлтэй шууд холбогддог. Үүнээс хамгийн их хохирогч болдог нь эмэгтэй
хүн гэдэг нь бичигдээгүй хууль мэт байдаг. Өөрөөр хэлбэл жендэрийн тэгш бус
байдал (gender inequality) нь жендэр дээр суурилсан бие хүмүүсийн тэгш бус
хандлага эсвэл ойлголтыг илэрхийлдэг.1 Хамгийн түрүүнд бид тэгвэл юу хийвэл
энэхүү асуудлаас зайлшхийж, шийдвэрлэж чадах вэ? Нэг үгээр хариулбал
хэвшмэл ойлголтоосоо салах.
Үүнээс гадна боловсролын хувьд хүн бүр боловсрол эзэмшиж өөрийгөө бүтээж,
өөрийн гэсэн үзэл санаатай болох нь тус хэвшмэл ойлголтоос гарах арга гэж
бодож байна. Үүнээс улбаалаад хүн боловсролтой байлаа ч гэмт хэрэгтэн эсвэл
хохирогч болчоод байдаг. Энэ нь хэт хүлцэнгүй байдлаас болдог мэт. Ихэвчлэн
эмэгтэй хүйсийн хүмүүс хүлцэнгүй байгаад гэмт этгээдийг улам бүр даврааснаас
болдог. Гэхдээ хүйс бол зөвхөн эр, эм хүйс гэж хязгаарлагддаггүй бөгөөд энэ нь
doing gender гэдэг эрэгтэйлэг болон эмэгтэйлэг чанараар илэрхийлэгдэж буй
иймдээ ч жендэр нь “ бидний хэн бэ гэдэг биш харин бидний үйлээр үйлдэгддэг
зүйл юм”(West & Zimmerman,1987)
Жендэрт суурилсан хүчирхийллийг тодорхойлбол жендэрээс үүдэлтэйгээр бусдад
бие бялдарын, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулж
болзошгүй
Үйлдэл, эс үйлдэхүйг жендэрт суурилсан хүчирхийлэл (Орчин үеийн нийгмийн
асуудлууд,587х)гэнэ. Жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр болох
эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалт үндэсний болон олон улсын
хэмжээнд ойролцоо түвшинд байна. Жишээ нь 2017 онд хийсэн Үндэсний
статистикийн газар (ҮСГ)-ын судалгаагаар Монгол улсад гурван эмэгтэй тутмын
нэг нь бие бялдарын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Мөн
сүүлийн үеийн мэдээллээр өрх толгойлсон эцэг, эх үндэсний хэмжээнд өрх
толгойлсон эцэг 2019 онд 17268 байсан бол 2022 онд 15089 болж буурсан байна.
Үүнээс өрх толгойлсон эх 2019 онд 69554 байсан бол 2022 онд 66648 болсон

1 Орчин үеийн нийгмийн асуудлууд


байгаа юм. Үүнд жендэрээс хамаарсан асуудал нь даамжирсаар салалт болон өрх
толгойлсон эцэг, эхийн тоог өсгөж буй юм. Жендэрээс хамаарах асуудал нь
бидний зан заншил, хэвшмэл ойлголт зэргээс улбаатай бөгөөд эцгийн эрхт ёс
эрэгтэй эмэгтэй хүний гэр бүл, олон нийт, нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэж буй
үүргүүд нь тэдний талаарх хүмүүсийн ойлголт, тогтсон хандлагад үл нийцэх
тохиолдолд эрх мэдэл, хүч чадалтай хэн нэгэн түүнийг нийгмийн хүлээлтэд
нийцүүлэх гэсэн маргаан, зөрчил, тэмцэл байдаг. Үүнээс гадна сексизм буюу
хүйсээр ялгаварлалтын анхдагч эх сурвалж нь нийгэмшил, ялангуяа гэр бүлийн
харилцаанд хүйсээс нь хамааруулж хүүхдийг ялгаатай хандлагаар өсгөж,
хүмүүжүүлэх байдлаар илэрдэг. Албан ёсны нийгэмшилтийн үед энэ нь
сургуулийн орчинд үргэлжлэх ба тэнд уламжлалт хүйсийн үүргийн хэвшмэл
ойлголтыг бэхжүүлж байдаг. Эцгийн эрхт нийгмийн бүтцэд суурилсан нийгмүүдэд
хожим нь эмэгтэйчүүд гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэхэд тэдний нийгмийн статус
нь эрэгтэйчүүдээс доогуур үнэлэгдэх энэ нь улмаар гэр бүлийн харилцаанд нөхөр
нь илүү давуу байр суурь эзлэх хандлагатай байдаг. Мөн нийгмийн харилцан
үйлдлийн онолын хандлагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмшлийн явцад тэдний
хүйст оногдсон утга бүхий эрэгтэйлэг чанар, эмэгтэйлэг чанарыг суралцаж олж
авдаг болохыг илүүтэй онцолдог. Энэ нь Уитни Дарроу (Whitney Darrow ),1970
бичсэн “I’m Glad I’b a Boy! I’m glad I’m a Gril” номондоо охид болон хөвгүүдийн хэн
бэ гэдэг тэд юу хийх дуртай байгаагаар ялгагддаг. Хөвгүүд бол эмч, охид бол
сувилагч, хөвгүүдэд машин байдаг, охидод хүүхэлдэй байдаг, хөвгүүд идэж чадна,
охид хоол хийж чадна, хөвгүүд бол цагдаа, охид бол асрагч, хөвгүүд бол хөл
бөмбөгийн тоглогчид, охид бол хөгжөөн дэмжигчид, хөвгүүд бол нисгэгч, охид бол
стюардессууд гэж бичжээ. Энэ нь жендэрийн дэг ёс ба тэгш бус байдал хэмээн
хариулагддаг ажээ. Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Монгол улсын хувьд
НҮБХАС, Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулсан Жендэрт
суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгааны дүнгээр Монгол
эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн үзүүлэлт гарсан. Өөрөөр
хэлбэл, таван эмэгтэй тутмын гурав нь амьдралынхаа аль нэг үед хамтрагчийн
зүгээс үйлдсэн хүчирхийллийн хохирогч болж байгаа юм. Үүнээс 35 хувь буюу
гурван эмэгтэй тутмын нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс
үйлдсэн хүчирхийлэлд өртсөн болохыг харуулж байна. Хандлага өөрчлөгдөх
шаардлагатай. Хандлага өөрчлөгдөж байж зан үйл өөрчлөгдөнө. Тэгэхээр манай
Монгол улсын иргэдийн дунд нийтлэг алдаа юу байдаг вэ гэхээр хохирогчийг
буруутгадаг. Өдий хүртэл яагаад хүчирхийлэл дарамтад яваад байсан юм, хаяад
явж болох байсан, энэ хүртэл тэвчээд байхдаа яахав дээ гэх мэт өмнөөс нь
шийдвэр гаргаад байдаг. Ийм тохиолдолд хүчирхийллийг даван туулахад
хохирогчдод улам хэцүү болдог. Эхлээд тэр хүн юу туулж байгааг бид мэдэхгүй
шүү дээ гэж бодох хэрэгтэй. Тэр хүний оронд өөрийгөө тавих хэрэгтэй. Ийм
хандлага, сэтгэлгээ дутагддаг. Хоёрдугаарт, хэрвээ таны хөрш чинь хүчирхийлэлд
өртөж байгаа бол цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой. Цагдаагийн албан
хаагч хэрвээ байхгүй бол сум, багийн засаг даргадаа мэдээл гэж Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг. Ингэснээр таны өгсөн
мэдээллийн нууцыг хадгалах учир та далд хүчирхийллийг ил болгож, таслан
зогсоох боломжтой. Иймд иргэн бүрийн оролцоо маш чухал юм. Гэвч бодит
амьдрал дээр мэдээлэл өгснийхөө төлөө буруудаад байдаг талтай.

You might also like