Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

МУИС Бизнесийн сургууль II-р түвшин 19B1NUM0455 Б.

Нямхүү
1. Хүний улс төрийн эрх чөлөөнд ямар эрхүүдийг хамруулан ойлгодог вэ?
хүний амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, чөлөөтэй
бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг
хэлэх, эвлэлдэн нэгдэх, улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон
төлөөлөгчөөрөө уламжлан оролцох, сайн дурын үндсэн дээр гэрлэх, өрх
тусгаарлах, өмчтэй байх, хүн бүр хуулийн өмнө адил тэгш хамгаалуулах,
улсынхаа дотор чөлөөтэй зорчих, амьдран суух газраа чөлөөтэй сонгох
зэрэг иргэний болон улс төрийн суурь эрхүүдийг багтаасан хүний эрхийн
баримт бичигт улс төрийн эрх чөлөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын
Дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтний ам бүлийн гишүүн
бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг
хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шудрага ёс, бүх нийтийн энх тайвны үндэс
мөн болохыг анхааралдаа авч, эдгээр эрх нь хүнд угаас заяасан нэр төрөөс
үүдэн гарч байгааг хүлээн зөвшөөрч энэхүү эрхүүдийг хамруулан авч үздэг.
2. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ямар эрхүүд хамаарагддаг вэ?
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пакт
Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр дараахь эрх эдлэхийг хүлээн
зөвшөөрнө:
(a) соёлын амьдралд оролцох;
(b) шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх;
(c) өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны
аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын
ашиг сонирхлыг хамгаалуулах.
2. Энэхүү Пактад оролцогч улсуудаас энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэх үүднээс
авч явуулбал зохих арга хэмжээнд шинжлэх ухаан, соёлын ололтыг
хамгаалах,хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд шаардагдах арга хэмжээ багтана.

You might also like