Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 45

Физик давхарга: Өгөгдөл ба дохио

Лекц 3

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ


МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ
Агуулга
• Analog and Digital Signals
• Periodic and Nonperiodic Signals
• Sine Wave
• Wavelength
• Time and Frequency Domain
• Composite Signals
• Bandwidth

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 2


OSI загварын долоон давхарга

Application Layer
Хэрэглээний давхарга
Presentation Layer
Хувиргалтын давхарга
Session Layer
Харилцаа хяналтын давхарга
Transport Layer
Тээврийн давхарга
Network Layer
Сүлжээний давхарга
Data Link Layer
Өгөгдлийн сувгийн давхарга
Physical Layer
Физик давхарга

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 3


Физик давхаргын үүрэг
• Дамжууллын орчин, интерфейсын физик шинж чанарыг тодорхойлно
– The physical layer defines the characteristics of the interface between the devices and the transmission
medium. It also defines the type of transmission medium.
• Битүүдийг дохионд хувиргана
– The physical layer data consists of a stream of bits (sequence of 0s or 1s) with no interpretation. To be
transmitted, bits must be encoded into signals--electrical or optical. The physical layer defines the type of
encoding (how 0s and I s are changed to signals).
• Дамжууллын хурдыг тодорхойлно
– The transmission rate-the number of bits sent each second-is also defined by the physical layer. In other
words, the physical layer defines the duration of a bit, which is how long it lasts. Synchronization of bits. The
sender and receiver not only must use the same bit rate but also must be synchronized at the bit level. In other
words, the sender and the receiver clocks must be synchronized.
• Дамжууллын орчинд холбоно
– The physical layer is concerned with the connection of devices to the media. In a point-to-point configuration,
two devices are connected through a dedicated link. In a multipoint configuration, a link is shared among
several devices.
• Фикик топологи
– The physical topology defines how devices are connected to make a network. Devices can be connected by
using a mesh topology (every device is connected to every other device), a star topology (devices are
connected through a central device), a ring topology (each device is connected to the next, forming a ring), a
bus topology (every device is on a common link), or a hybrid topology (this is a combination of two or more
topologies).
• Дамжууллын горим
– The physical layer also defines the direction of transmission between two devices: simplex, half-duplex, or
full-duplex. In simplex mode, only one device can send; the other can only receive. The simplex mode is a
one-way communication. In the half-duplex mode, two devices can send and receive, but not at the same time.
In a full-duplex (or simply duplex) mode, two devices can send and receive at the same time.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 4


Өгөгдлийн холбоо
• Өгөгдөл гэдэг нь талуудын харилцан тохиролцсон
мэдээлэл илэрхийлэх, хэрэглэх аливаа хэлбэрийг хэлнэ.
• Өгөгдлийн холбоо гэдэг нь дамжууллын шугам, агаар гэх
мэт дамжууллын орчноор хоёр төхөөрөмжийн хоорондох
өгөгдөл солилцоо юм.
• Өгөгдлийн холбоо дохиог бодитой, үр дүнтэйгээр
дамжуулахтай холбоотой асуудлыг авч үздэг.
• Холбооны системийн үндсэн асуудал нь нэг цэг дээрх
дохиог нөгөө цэг дээр яг адил эсвэл бараг ойролцоогоор
хүлээн авах юм.
• Өгөгдлийг дамжуулахдаа дамжууллын орчны хүлээн авах
хэлбэрт хувиргаж дамжуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 5


Cont’
• Өгөгдлийг дамжууллын орчны шинж, чанараас
хамаарч цахилгаан соронзон долгион эсвэл
цахилгаан долгионоор дамжуулж болно.
• Утасгүй дамжуулалд цахилгаан соронзон долгион
хэрэглэдэг бол цахилгаан техникт буюу кабелийн
дамжуулалд голдуу цахилгаан долгион хэрэглэдэг.
• Шилэн кабелаар гэрлийн долгион буюу цахилгаан
соронзон долгион дамжина.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 6


Өгөгдлийг илэрхийлэх
• Текст (Text)
– Unicode, ASCII
• Тоо (Numbers)
– Binary, Octal, Hexidecimal
• Зураг (Image)
– Jpeg, Gif, Bitmap
• Дуу (Audio)
– Wav, mpeg
• Видео (Video)
– AVI, MPEG

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 7


Аналог ба Тоон өгөгдөл
• Тодорхой утга эсвэл мэдээлэл агуулсан нэгжийг
өгөгдөл гэнэ.
• Өгөгдлийг цахилгаан долгион эсвэл цахилгаан
соронзон долгионоор (wave) илэрхийлснийг
дохио (signal) гэнэ. Ө.х. мэдээлэл зөөж буй
долгионыг дохио гэнэ.
• Аналог эсвэл тоон өгөгдөл байж болно.
• Жишээ нь, аналог цагийн зүү нь цаг, минутыг
тасралгүй заан урагшилж байдаг бол тоон цагын
хувьд цаг, минутыг 8:05-аас 8:06 г.м. огцом
өөрчлөлтөөр илэрхийлдэг.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 8
Тэмдэглэл
Өгөгдөл нь аналог эсвэл тоон хэлбэрт байж болно.

Аналог өгөгдөл нь үргэлжилсэн бөгөөд үргэлжилсэн


утгатай байна.

Тоон өгөгдөл дискрет төлөвтэй бөгөөд дискрет утгатай


байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 9


Тэмдэглэл
Өгөгдлийг амжилттай дамжуулахад үндсэн 2 хүчин зүйл
нөлөөлдөг: Дамжуулж буй дохионы чанар болон дамжууллын
орчны онцлог.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 10


Аналог ба тоон дохио
• Холбооны системд өгөгдөл нэг цэгээс нөгөөд дохио
хэлбэрээр дамжина.
• Аналог дохио нь спектрээс хамаарч төрөл бүрийн
дамжууллын орчноор тархдаг эрчим нь үргэлжлэн
өөрчлөгддөг долгион юм.
• Тоон дохио гэдэг нь дохионы эрчим тогтмол нэг түвшнөөс
нөгөө түвшинд огцом шилжин өөрчлөгддөг дискрет
долгион юм.
• Үргэлжилсэн дохиогоор хүний дуу, авиаг илэрхийлж
болох бол дискрет дохиогоор хоёртын 0 болон 1 утгуудыг
илэрхийлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 11


Aналог ба тоон дохио (үрг.)
• Дохионы нэг хэлбэр (pattern) тодорхой хугацаагаар үелэн давтагддаг
дохиог үет дохио гэнэ.Зурагт үргэлжилсэн аналог дохио (синусан
долгион) болон тоон дохио (тэгш өнцөгт дохио)-ны жишээг харуулав.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 12


ҮЕТ АНАЛОГ ДОХИО
• Дохионы нэг хэлбэр (pattern) тодорхой хугацаагаар үелэн
давтагддаг дохиог үет дохио гэнэ.
• Үет аналог дохиог энгийн (simple) буюу нийлмэл
(composite) гэж ангилж болно.
• Синусан долгион нь энгийн үет үргэлжилсэн дохио юм.
• Энгийн аналог долгион буюу синусан долгион (sine wave)
цааш задрахгүй. Харин нийлмэл үелсэн аналог дохиог
Фурьегийн хувиргалтаар олон тооны синусан долгионы
нийлбэрт задлаж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 13


Синусан долгион
• Синусан долгионыг математикт хугацааны функц s(t)-ээр
дараах байдлаар илэрхийлдэг:
– s(t) = A sin(2πft + φ)
• A амплитуд
• ω = 2πf , цикл буюу тойрох давтамж (angular frequency),
• 2π radians = 360° = 1 period , энэ нь функцийн аргументуудын
өөрчлөлтийг радианаар (radians) илэрхийлсэн хэмжигдэхүүн
юм.
• φ= ωt= 2πt/T, фаз

• Синусан долгионыг дараах гурван параметрээр бүрэн


илэрхийлнэ:
– Амплитут (Amplitude: (A) )
– Давтамж (Frequency: (f))
– Фаз (Phase:( φ))

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 14


Амплитут (A)

• Дохионы хамгийн их далайц буюу эрчим (ө.х.


хугацааны тэнхлэгээс буюу 0 В-оос дохионы авах
хамгийн их хучдэлийн утга) буюу чадлыг
илэрхийлдэг. Дохионы эрчим дохионы энергитэй
пропорцональ хамааралтай
• Хэмжих нэгж нь вольт (В)-Volts (V).

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 15


Ялгаатай амплитут, ижил фаз, давтамжтай дохионууд

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 16


Давтамж ба Үе
• Дохионы үе (T) гэдэг нь давтамжийн урвуу хэмжигдэхүүн
бөгөөд нэг циклийн хугацаа буюу нэг бүтэн хэлбэлзэх
хугацаа.
• Давтамж (f) гэдэг нь секундэнд давтагдаж буй циклийн
тоо буюу нэгж хугацаанд давтагдах хэлбэлзлийн тоо.
– Давтамжийн нэгж нь герц (Гц)-Hertz (Hz).
– Үеийг хэмжих нэгж нь секунд (с)-second (s)
• Давтамж ба үе нь хоорондоо урвуу хамааралтай.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 17


Ялгаатай давтамж, ижил далайц, фазтай дохионууд

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 18


Давтамж
• Давтамж гэдэг нь дохионы өөрчлөлтийн хурдыг
хугацаагаар авсан хэмжигдэхүүн буюу секунд дэх
циклийн тоо юм (cycles per second (hertz)).
• Давтамж хурдан өөрчлөгдөж байвал өндөр
давтамжтай харин алгуур өөрчлөгдөж байвал нам
давтамжтай дохио гэнэ.
• Дохионы давтамж өөрчлөгдөхгүй байвал тэг
давтамжтай харин давтамж нь агшин зуур
өөрчлөгдөж байвал хязгааргүй давтамжтай дохио
гэж авч үзнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 19


Хүснэгт 3.1 Үе болон давтамжийн нэгж

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 20


Жишээ 1

• Бидний хэрэглэдэг цахилгааныг 60Гц давтамжтай


синусан долгион гэж үзвэл тухайн долгионы
үеийг дараах байдлаар тодорхойлж болно:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 21


Жишээ 2
• Дохионы үе нь 100мс бол үеийг микросекундээр
илэрхийл.
• Бодолт
• Хүснэгт 3.1-ээс 1мс ꞊ 10−3с болон 1с ꞊ 106мкс
болохыг харж болно). Ингээд орлуулгыг хийснээр:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 22


Жишээ 3
• Дохионы үе нь 100 мс бол түүний давтамжийг
килогерцээр илэрхийл.
• Бодолт
• Эхлээд 100мс-ийг секундэд шилжүүлж
давтамжийг олно (1 Hz = 10−3 kHz).

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 23


Фаз
• Фаз (φ) нь дохионы нэг үеийн хугацаанд дохионы циклийн
эхлэл буюу хугацааны ‘0’ эгшин дэх дохионы байрлал
буюу шилжилтийг илэрхийлдэг хэмжигдэхүүн.
• Дохио хугацааны тэнхлэгээр урагш, хойш шилжсэн гэж
үзвэл фаз нь дохионы шилжилтийн хэмжээг тодорхолно.
• Энэ нь дохионы эхний циклийн төлөвийг илэрхийлнэ.
• Фазыг градус эсвэл радианаар хэмжинэ:
[360° = 2π rad; 1° = 2π /360 rad, бол 1rad = 360/(2 π)].
• Дохионы фаз 360° -аар шилжвэл дохио хугацааны тэнхлэгт
нэг бүтэн үе шилжилт хийнэ; 180° -аар шилжвэл үеийн ½
буюу хагасаар шилжинэ; харин 90° -аар шилжвэл үеийн
¼ шилжинэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 24


Ялгаатай фазтай, ижил далайц, давтамжтай долгионууд

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 25


Жишээ 4
• Синусан долгионы фаз хугацааны 0 эгшинээс
циклийн 1/6-тэй тэнцүү хэмжээгээр шилжсэн бол
долгионы фазыг градус болон радианаар
илэрхийл.
• Бодолт
• Нэг бүрэн цикл 360°-тай тэнцүү. Иймээс, 1/6 цикл
дараах байдлаар илэрхийлэгдэнэ:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 26


Гурван параметерийн өөрчлөлтийн нөлөө

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 27


Долгионы урт (wavelength)
• Дамжууллын орчноор дамжиж буй дохионы бас нэгэн характеристек
нь долгионы урт юм.
• Долгионы урт нь энгийн синусоид долгионы давтамж буюу үеийг
дамжууллын орчны тархалтын хурдтай (propagation speed) холбож
өгдөг хэмжигдэхүүн.
• Дохио нэг циклд дамжууллын орчноор хэр хол зайд дамжсаныг
долгионы уртаар илэрхийлнэ.
• Өөрөөр хэлбэл долгионы урт нь дараалсан хоёр циклийн адил фазууд
дээр авсан цэгүүдийн хоорондох зай.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 28


Cont'
• Долгионы давтамж дамжууллын орчноос хамааралгүй
хэмжигдэхүүн бол долгионы урт нь дамжууллын орчин ба
давтамжаас хамаарна.
• Хэрэв тархалтын хурд болон долгионы үе өгөгдсөн бол
долгионы уртыг тодорхойлж болно.
• Хэрэв долгионы уртыг λ (Lambda), дохионы тархалтын
хурдыг v (чөлөөт орчинд тархалтын хурд гэрлийн хурдтай
тэнцүү v = c, ойролцоогоор c=3×108 m/s), давтамжийг f –р
тэмдэглэвэл:
λ = vT буюу λ = v/f.
• Долгионы уртыг голдуу микрометр (мк, μm) (буюу 1
микрон= 1×10⁻⁶ метр))-ээр хэмжинэ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 29


Жишээ 5

• The wavelength is normally measured in micrometers


(microns) instead of meters.
• For example, the wavelength of red light
(frequency = 4 × 1014) in air is:

• In a coaxial or fiber-optic cable, however, the


wavelength is shorter (0.5 μm) because the
propagation speed in the cable is decreased.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 30
Time and Frequency Domains
Хугацаа ба Давтамжийн муж
• Синусан долгион далайц, давтамж, фазаараа бүрэн
тодорхойлогдоно.
• Бид өмнө нь синусан долгионы хугацаа, амлитудын
хамаарлыг препендикуляр хавтгайд дүрсэлсэн. Үүнийг
хугацааны мужид дүрслэх гэнэ.
• Хугацааны муж нь хугацаанаас хамааруулан дохионы
амплитудын өөрчлөлтийг харуулдаг бол амплитуд
давтамжийн хамаарлыг харуулахад давтамжийн мужийг
хэрэглэнэ.
• Давтамжийн мужид дохионы нэг үеийн амплитудын
өөрчлөлт дүрслэгдэхгүй зөвхөн давтамж, оргил амплитуд
дүрслэгдэнэ. Иймээс синусан долгионыг давтамжийн
мужид нэг босоо зураасаар илэрхийлж болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 31
Синусан долгионы хугацааны болон давтамжийн муж

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 32


Тайлбар

Хугацааны мужид байгаа синусан долгионыг


давтамжийн мужид нэг босоо зураасаар илэрхийлж
болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 33


Жишээ 6

Хэд хэдэн синусан дохиог илэрхийлэхдээ давтамжийн мужид


авч үзсэн нь илүү хялбар бөгөөд үр дүнтэй байдаг. Жишээ нь,
Зураг 3.8-д ялгаатай далайц, давтамжтай гурван синусан дохиог
харуулав. Энэ бүгдийг давтамжийн мужид гурван босоо
зураасаар илэрхийлж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 34


Тайлбар

Өгөгдлийн холбоонд өгөгдлийг нийлмэл дохиогоор


дамжуулна.

Аливаа нийлмэл дохиог Фурьегийн хувиргалтаар


ялгаатай далайц, давтамж, фазтай энгийн синусан
долгионуудад задалж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 35


Тайлбар

Хэрэв нийлмэл дохио үелсэн бол түүнийг задлахад


цуваа дискрет давтамжтай долгионуудыг үүсгэдэг
бол үелээгүй нийлмэл дохио үргэлжилсэн
давтамжтай синусан долгионуудад задарна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 36


Жишээ 7

Зурагт f давтамжтай үелсэн нийлмэл дохиог харуулав.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 37


Өмнөх дохиог хугацаа ба давтамжийн мужид задалж харуулвал

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 38


Үрг.

• Синусан долгионы давтамж нийлмэл дохионы давтамж f-тэй тэнцүү байна.


Үүнийг үндсэн давтамж буюу эхний гармоник гэнэ. Хоёр дахь долгионы
давтамж үндсэн давтамжаас гурав дахин өндөр давтамжтай 3f байна. Үүнийг
гурав дахь гармоник гэнэ. Гурав дахь долгионы давтамж үндсэн давтамжаас
ес дахин өндөр давтамжтай 9f байна. Үүнийг ес дэх гармоник гэнэ.
• Энэ зурагт хоёр гол санааг дүрсэлсэн:
– Хэрэв хоёрдох давтамж эхний давтамжийг бүхэл тоогоор үржүүлсэнтэй
тэнцүү гэх мэт дохионы давтамжийн бүрэлдэхүүн хэсгүүд нь нэг
давтамжийг бүхэл тоогоор үржүүлсэнтэй тэнцүү бол тухайн давтамжийг
үндсэн давтамж, харин бусад давтамжуудыг дохионы гармоник давтамж
гэнэ.
– Нийт дохионы үе үндсэн давтамжийн үетэй тэнцүү байна. Иймээс
дохионы бүрэлдэхүүн sin(2πft) –ийн үе T = 1/f бол s(t) дохионы үе T
болохыг зургаас харж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 39


Үелээгүй дохионы хугацаа,
давтамжийн муж
• Зурагт үелээгүй нийлмэл дохионы жишээг харуулав. Ийм
хэлбэрийн дохио нь хүний дуу, яриа байж болох бөгөөд
хүн нэг үгийг яг ижил дуугаар давтан хэлж чаддахгүй
учраас түүнээс үүссэн дохио үелээгүй дохио байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 40


Зурвасын өргөн (Bandwidth)
• Ниймэл дохионд агуулагдаж буй давтамжуудын
тодорхойлогдох мужийг зурвасын өргөн гэнэ.
• Харилцаа холбоонд дохионы багтаамжийг хэмжих
хэмжүүр.
• Аналог дохионы хувьд энэ нь герцээр (нэгж секунд дэх
циклийн тоо) хэмжигддэг хамгийн өндөр ба нам
давтамжийн ялгаварыг илэрхийлдэг.
• Нийлмэл дохионы зурвасын өргөн тухайн дохионы
хамгийн өндөр болон нам давтамжуудын хоорондын
ялгавараар тодорхойлогдоно.
• Хэмжих нэгж нь герц (Гц)

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 41


Нийлмэл үелсэн болон үелээгүй дохионуудын
зурвасын өргөн

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 42


Жишээ 8
• Хэрэв дохио нь 100, 300, 500, 700, 900 Гц давтамжтай 5
дохионоос бүрдсэн бол дохионы зурвасын өргөнийг тодорхойл.
Мөн бүхий л дохионуудын далайц 10 В гэж үзээд давтамжийн
мужид харуул.
Бодолт
• fh өндөр давтамж, fl нам давтамж нь бол B зурвасын өргөнийг
дараах байдлаар тодорхойлно:

• Дохионы спектрыг 100, 300, 500, 700, 900 Гц үүнийг


давтамжийн мужид 5 босоо зураасаар илэрхийлж болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 43


Жишээ 9
• Үелээгүй нийлмэл дохионы зурвасын өргөн 200 кГц,
дундаж давтамж нь 140 кГц, амплитуд нь 20 В. Хоёр
захийн давтамжийн амплитуд нь 0 бол тухайн дохиог
давтамжийн мужид харуул.
Бодолт
• Нам давтамж нь 40 кГц, өндөр давтамж нь 240 кГц байна.
Зурагт дохионы зурвасын өргөн болон давтамжийн
мужийг харуулав.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 44


Нэмэлт
Сувгуудын зурвасын өргөн (Channel bandwidth):
The bandwidth of a channel (medium) is defined to be the range of
frequencies that the medium can support. Bandwidth is measured in Hz
With each transmission medium, there is a frequency range of
electromagnetic waves that can be transmitted:
Twisted pair cable: 0 to 109 Hz (Bandwidth : 109 Hz)
Coax cable: 0 to 1010 Hz (Bandwidth : 1010 Hz)
Optical fiber: 1014 to 1016 Hz (Bandwidth : 1016 -1014 = 9.9x1015 Hz)
Optical fibers have the highest bandwidth (they can support electromagnetic
waves with very high frequencies, such as light waves)
The bandwidth of the channel dictates the information carrying capacity of
the channel
This is calculated using Shannon’s channel capacity formula

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 45

You might also like