Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

Хөдөлмөрийн гэрээ

2021 оны 07 сарын 01 өдөр Дугаар:

Энэхүү гэрээг нэг талаас “ /цаашид ажил олгогч гэх/ нөгөө талаас овогтой /цаашид ажилтан гэх/ цаашид хамтад нь
талууд гэх/ нар нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль заасныг үндэслэн харилцан тохиролцож дор дурьдсан
нөхцөлөөр гэрээ байгуулав.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Энэхүү гэрээгээр талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох бөгөөд Монгол улсын Хөдөлмөрийн
хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад
эрх зүйн актууд нь энэхүү гэрээний хууль зүйн үндэслэл болно.

ХОЁР. АЖИЛТНЫ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ҮҮРЭГ

2.1 Ажилтны харьяалагдах хэлтэс:


2.2 Ажилтныг шууд удирдах албан тушаалтан:
2.3 Ажлын байрны буюу албан тушаалын нэр:
2.4 Ажилтны гүйцэтгэх ажил, үүрэг: Ажилтан нь энэхүү гэрээний хавсралт болох “Ажлын байрны тодорхойлолт”-д /АБТ/
заасан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ
2.5 Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн
2.6 Ажил, албан тушаалын үндсэн цалин:
ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

3.1 Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сар 01-ны өдөр хүртэл 3 жилйин
хугацаатай байгуулав.
ДӨРӨВ. АЖИЛ, АМРАЛТЫГ ЦАГ

4.1 Ажилтны 7 хоногийн ажлын цаг --- цаг байна.


4.2 Ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацааны дах ажилын цагтай уялдаатай байна.
4.3 Ажилтан шаардлагатай тохиолдолд амралтын өдөр эсвэл баяр ёслолын үер онлайн байх шаардлагатай.
4.4 Ажилтан ажлын цаг ашиглалт болон ирцийн талаар байгууллагын дотоод журамд заасныг баримтлан ажиллана.
4.5 Ажилтан ажлын цагаа байгууллагын дотоод журамд заасны дагуу үнэн зөв бүртгэж, шаардлагатай цахим өргөдөл,
баримт дээр удирдах албан тушаалтнаар батлуулсан байна.
4.6 Ажилтан өөрийн шууд удирдлагатайгаа ээлжийн амралтаа хэзээ эдлэхээ тохиролцон тогтоох ба дотоод журамын
дагуу эдлэж болно.
4.7 Ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 өдөр байх бөгөөд ажлын ачааллыг харгалзан 3 хувааж авна.

ТАВ. ЦАЛИН ХӨЛС, ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ

5.1 Ажилтны цалин хөлсний хэмжээг сараар тогтоож олгоно.


5.2 Ажил олгогч нь ажилтны үндсэн цалинг сард бүрийн --- хооронд олон улсын гуйвуулга ашиглан ажилтны нэр дээр
шилжүүлнэ. Ажилтны цалин хөлсийг олгохдоо шимтгэл, татварыг суутгахгүй болно.

ЗУРГАА. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.1 Ажил олгогч дараах эрхийг эдэлнэ.


6.1.1 Хууль тогтоомжид нийцүүлэн Хөдөлмөрийн болон бусад дотоод журам баталж, тэдгээрийг дагаж
биелүүлэхийг ажилтнаас шаардах
6.1.2 Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
6.1.3 Ажилтны ажлын цагийн ирц, таралт, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ёс зүйн сахилга хариуцлагын
байдалд байнгын хяналт тавьж зохих хариуцлагыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод
журамд заасны дагуу хүлээлгэх
6.1.4 Байгууллагын шийдвэрээр, шаардагдах зардлыг удирдлагаас тогтоосон хэмжээгээр тооцож олгосны үндсэн
дээр ажилтныг ажлын байнгын байр нь оршдог газраас өөр газар албан томилолтоор явуулан ажиллуулах
6.1.5 Ажил олгогч нь хөдөлмөрийн хуулинд заасан үндэслэлээр ажилтныг байгууллага дотроо өөр ажилд түр
шилжүүлэн ажиллуулах
6.1.6 Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нөхцөл байдал бий болсон үед ажилтан ажлаа зохих ёсоор хүлээлцээгүй бол
цалин хөлсийг олгохгүй байх

6.2 Ажил олгогч дараах үүргийг хүлээнэ.


6.2.1 Байгууллагын дотоод дүрэм, журмуудыг баталж, ажилтантай гэрээ байгуулах үеэр болон энэхүү гэрээг хүчин
төгөлдөр болсны дараа танилцуулах
6.2.2 Энэхүү гэрээгээр тохиролцсон ажлын байраар хангах
6.2.3 Цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох
6.2.4 Ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдээ мэдээлэл, ажлын байрны тоног төхөөрөмж, ширээ
сандал, бичигийн хэрэгсэл зэрэг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах
6.2.5 Монгол улсын нийгмийн даатгалын багц хуулийн дагуу ажил олгогчийн төлөх ёстой шимтгэлийг төлж,
бичилтийг хийж холбогдох байгууллагаар баталгаажуулах ба хууль тогтоомжид заасан тэтгэмжийг зохих
журмын дагуу олгох
6.2.6 Ажилтанд хөдөлмөрийн дотоод журамд зааснаар туслалцаа, дэмжлэг үзүүлэх
6.2.7 Ажилтанг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвараа дээшлүүлэхэд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх
6.2.8 Ажилтны өргөдөл санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

ДОЛОО. АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

7.1 Ажилтан дараах эрхийг эдэлнэ.


7.1.1 Аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах
7.1.2 Гэрээгээр тохиролцсон цалин, хөлс авах
7.2 Ажилтан дараах үүргийг хүлээнэ.
7.2.1 Хөдөлмөрийн гэрээний хавсралтанд заасан ажил, үүргээ гүйцэтгэхэд мэдлэг чадвараа дайчлан үнэнч
шударгаар, үр бүтээлтэй, хариуцлагатай гүйцэтгэх
7.2.2 Өөрийн байгуулагын тухай болон гүйцэтгэж буй ажилтай холбоотой нууц, байгууллагын нууцыг чанд
хадгалах. Үүнд: байгууллагын цалин болон урамшуулалын систем, дүн мэдээлэл. Байгууллагын дотоод
болон гадаад бизнесийн шийдвэрүүд
7.2.3 Ажил олгогчоос баталж, мөрдүүлж буй хөдөлмөрийн болон бусад дотоод журмыг ямагт сахиж биелүүлэх
7.2.4 Ажлын цагийг үр дүнтэй өнгөрүүлж, хамт олны дунд ажил хэрэгч, нөхөрсөг эвсэг харьцааг эрхэмлэх
7.2.5 Ажлын байрны аливаа өмч хөрөнгө, ажил үүргийн хуваарийн дагуу эзэмшиж байгаа техник хэрэгсэл, тоног
төхөөрөмж, эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хянаж, хайрлан хамгаалж, тэдгээрийг үр ашигтай зарцуулах
7.2.6 Сонор
7.2.7 сэрэмжтэй байж, ажлын байрны аюулгүй ажиллагаанд анхааран, хөдөлмөр хамгааллын шаардлагыг дагаж
ажиллах, эзэмшиж буй тоног төхөөрөмж, машин техникийн дүрэм зааврыг чанд мөрдөх, болзошгүй аюулаас
сэргийлэх
7.2.8 Ажил мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч ажиллах
7.2.9 Байгууллагынхаа үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүндийг хүндлэн ямагт хариуцлага, санаачлагатай байх
7.2.10 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд онц аюултай нөхцөл байдал бий болсон
тохиолдолд ажлаа зогсоож энэ тухай захиргаанд мэдэгдэх
7.2.11 Ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар байгууллагаас мөрдүүлж буй журмыг
урьдчилан судалж, байнга сахин биелүүлж байх
7.2.12 Ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх холбогдох хууль тогтоомж, тухайн
асуудлаар байгууллагын зүгээс дотооддоо баталсан дүрэм, журам, заавар, зааварчилгааг зөрчсөний
улмаас өөөрт болон бусдад учруулсан аливаа хохирлыг өөрийн зардлаар арилгах үүрэг хүлээнэ.
7.2.13 Хөдөлмөрийн гэрээний хавсралтанд заасан болон удирдах ажилтнаас хүлээлгэн өгснөөс өөр ажлыг дур
мэдэн гүйцэтгэхгүй байх
7.2.14 Ажлаас өөрийн хүсэлтээр гарах тохиолдолд энэ тухай хүсэлтээ 30 хоногоос доошгүй хугацааны өмнө Ажил
олгогчид албан ёсоор мэдэгдэх
7.2.15 Энэхүү хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй тохиолдолд өөр байгууллага хувь хүнтэй давхар ажил үүрэг
гүйцэтгэхгүй байх
7.2.16 Энэхүү гэрээний дагуу хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ашиглагдсан мэдээлэл, баримт
материал, нөү хау, оюуны өмч нь ажил олгогчийн эзэмшил, өмчлөлд үлдэнэ. Мөн энэхүү гэрээний үр дүнд
бий болсон аливаа мэдээлэл, материал, тайлан, дүгнэлт, оюуны өмчид хамааралтай мэдээлэл, бусад
баримтууд, ажлын үр дүн нь ажил олгогчийн өмч болно.

НАЙМ. ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ


8.1 Ажилтны ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагад нийцсэн байх бөгөөд
ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар талууд хамтарч ажиллана.
8.2 Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журам, бусад дотоод журамд заасан үүргээ эс
биелүүлж, сахилга зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын
шийтгэлийг ноогдуулна.

ЕС. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ НОЦТОЙ ЗӨРЧИЛ

9.1 Байгууллагын эрхэм зорилго, үнэ цэнийг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдэл гаргахыг хөдөлмөрийн
харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд
цуцална.

9.1.1 Ажлын байранд ажлын цагаар, эсвэл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах болон мансууруулах
бодис хэрэглэсэн
9.1.2 Хүндэтгэх шалтгаангүйгээр мөн урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 өдөр дараалан ажил тасалсан
9.1.3 Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиг олох зорилгоор санаатайгаар дутааж алга болгосон, үрэгдүүлсэн,
эвдэж гэмтээсэн, сүйтгэсэн, завшсан, шамшигдуулсан бусдад дамжуулан ашиглуулсан.
9.1.4 Ажил олгогчын болон ажлын мөнгийг хувьдаа завшсан. Завшихыг оролдсон.
9.1.5 Албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, бусдаас шан харамж шаардсан, шан харамж авсан.
9.1.6 Ажлын байранд бусдыг \бэлгийн\ хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлэх, үзүүлэхийг завдсан нь тогтоогдсон.
Ажлын байранд бусадтай зүй бусаар харьцаж дарамт үзүүлсэн /сэтгэл санааны болон биеийн/
9.1.7 Хамтран ажиллагсадаа дарамтлах, доромжлох, хашгирах, зодолдох, хэрэлдэх, хүч хэрэглэхээр сүрдүүлж
танхайрах зэргээр бусдыг илт үл хүндэтгэсэн зан авир гаргасан, ажлын байрны амгалан тайван байдлыг
алдагдуулсан
9.1.8 Ажилд орох зорилгоор ажилтан биеийн эрүүл мэндийн байдал, үнэмлэх хуурамчаар үйлдсэн, ажил
мэргэжлийн онцлогтой холбоотой ял шийтгэл эдэлж байгаа, жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх,
боловсролын диплом зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн.
9.1.9 Байгууллагын нэрийг барьж өөрт нь эрх олгогдоогүй асуудлаар хууль бусаар хэлцэл хийх, бичиг баримт
хуурамчаар үйлдэх
9.1.10 Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр
түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, ажилтны хөдөлмөрийн
гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэлүүдийг гаргах

АРАВ. БУСАД ЗҮЙЛ

10.1 Энэхүү гэрээ нь талууд харилцан тохиолцож гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

10.2 Гэрээг 2 хувь үйлдэж ажил олгогч, ажилтан нар тус бүр нэг хувийг хадгалах ба эхүүд нэгэн адил хүчинтэй
байна.

10.3 Энэ гэрээнд талууд харилцан тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ тохиолдолд нэмэлт,
өөрчлөлтийг бичгээр үйлдэж, гэрээнд хавсаргаж байна. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь энэхүү
гэрээний нэгэн адил хүчин төгөлдөрт тооцогдоно.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: Гарын үсэг: ................................

Ажилтан:
Регистрийн дугаар:
Ажил олгогчийг төлөөлж:
Гарын үсэг: ................................
Албан тушаал:

Нэр:

Гэрээнд заасан бүхий л хавсралт материал, байгууллагын дотоод журмын талаар тайлбар авч үзэж танилцсан,
зөвшөөрсөн нь үнэн болно. /...................................................................../
Ажилтны гарын үсэг

............................................................... ............................................................... ..................................................


ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ СУНГАСАН ТЭМДЭГЛЭЛ

..........оны...........-р сарын .............-с ..............оны ..............-р сарын ............-н хүртэл сунгав.

Ажил олгогч: Ажилтан:

Нэр: Нэр:

Албан тушаал: Гарын үсэг:

Гарын үсэг : Регистрийн дугаар:

You might also like