Short Intro in Book Life

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 3

1

Амьдархуй номын тэмдэглэл

Энэхүү номонд амьдралын хатуу, зовлон, хүний тэвчээр, уй гуниг,шаналал гээд

амьдралд байж болох бүх хэцүү зүйлийг бичсэн мэт санагдаж байна. Туужид гарч буй гол

дүр Фу Гүйн туулж яваа амьдралыг урсаж буй урсгал ус шиг зогсолтгүй урсаад өнгөрөх

цаг хугацаа ухаарсан ч эргүүлэх боломжгүй хүний амьдралын хатуу дүрэм юмдаа гэж

уншиж дуусгалаа. Фу Гүйн бага нас нь Адлерын төрөлтийн эрэмбэ онолоор үзвэл айлын

ганц хүүхэд юмаар дутаж,өлсөж үзээгүй өссөн тул бие даах чадвар сул санагдсан. Иймээс

Фу Гүй том болж эхнэр хүүхэдтэй болсон хэдий ч өөрийн амьдралыг зөв зүйтэй,ёс

суртахуунтай авч явахгүй байгаа мэт туужийн эхэнд бодогдуулж байна. Фу Гүй мөнгө

ихтэй зугаа цэнгэлд ташуурсан аав,ээжийнхээ үгэнд орохгүй эхнэр охиноо хайхрахгүй бүр

хадам аавыгаа үл тоон доромжлох үйлдэл гаргаж буй түүний дургүй хүрэм амьдралын дүр

зураг харагдана. Цаашлаад өөрийн ухаангүй ухамсаргүй үйлдлээс болж гэр бүлээрээ ядуу

хоосон амьдрал руу орсон явдал юм. Ядуу тариаланч болж удалгүй аав нь нас барж хадам

аав нь ихэд ууртай ирж охиноо аваад явав. Ингээд ээж,охинтойгоо хэсэг амьдарч байтал

эхнэр нь хүүгээ төрүүлээд ааваасаа зөрөөд хүрээд ирлээ. Удалгүй ээжийнх нь бие өвдөж

ухаан алдаад унаад өглөө. Фу Гүй эмч залахаар явах замдаа шууд л дайнд дайчлагдаад

явах нь аймар санагдаж байлаа. Хэнд ч юу ч хэлэхгүй ингээд сураггүй болчих гэж үү гэж

бодон уншлаа. Дайнд өлсөж,цангаж хүмүүс нүдэн дээр нь буудуулсан шархандаа

орилж,өвдөж,зовж үхэж байгааг харж буй Фу Гүй сэтгэл зүй ямар аймар байсан бол.
2

Өөрөө хэзээ үхэхээ ч мэдэхгүй байх айдастай өнгөрөх өдрүүд. Ингэж өнгөрсөн хэдэн

жилийн дараа гэртээ эсэн мэнд ирж байгаан. Гэртээ иртэл ээж нь нас барсан байлаа.

Ингээд Фу Гүйн тариаланч амьдрал үргэлжилж байтал эхнэр нь хүндээр өвдөж,тэр үеийн

хятад улсын амьдрал үнэхээр хэцүү өлсөж үхэхгүй байх тэмцэл дунд амьдарч буйг

харуулна. Ингээд эхнэрийнх нь бие муудсаар охин,хүү хоёртойгоо тариалангийн талбайн

ажилаа амрах завгүй л хийж байв. Хүү нь сургуульд орж нэг өдөр багшдаа цусаа өгч

байгаад хэтрүүлэн өгч нас барсан гэх мэдээг сонсоно. Эхнэртээ хэлэхгүй хүүгээ оршуулж

буй Фу Гүйн сэтгэл зүрх ямар аймар байсан бол. Дараа нь охин нь хүнтэй сууж хүүхдээ

төрүүлэх гэж байхдаа нас барсан мэдээг сонсоно ямар дуусдаггүй зовлон бэ гэмээр.

Ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа бие нь муу байсан эхнэр нь өөд боллоо. Фу Гүй

хүргэн хүү зээ хүү хоёртойгоо үлдэж амьдрал үргэлжилсээр энэ их уй гашууг даваад цааш

амьдрах хүч нь зээ хүү нь байсан болуу гэмээр. Удалгүй хүргэн нь ажилаа хийж байгаад

өнгөрлөө гэх мэдээ авах нь нөгөө дуусашгүй Фу Гүйг энэ амьдралд амьд үлдэх итгэл

найдварыг нь сорьж дуусахгүй мэт. Зээ хүүтэйгээ үлдсэн Фу Гүй эрхгүй хөөрхөн хүүгээ

асарч харах ёстой. Тэр хоёр тариалангийн ажилаа хийсээр хүү өсөж томорсоор. Хүү нэг

өдөр халуурч гэртээ үлдэж Фу Гүй орой ирэхэд зээ хүү нь чанаж үлдээсэн буурцагт хахаж

үхсэн байжээ. Хүн яаж ийм их зовлон уй гашууг давж амьдрах сэтгэлийн тэнхээтэй байдаг

юм бол гэж бодохоор гэвч хүн зовлонг маш сайн дааж амьдардаг юм байна. Фу Гүй эцэст

нь Фу Гүй нэртэй үхэртэйгээ амьдарч буйгаар тууж төгсөж байна. Тэр үхэрээ

тариалангийн талбайд ажлуулахдаа гэр бүлийнхээ бүх гишүүдийн нэрийг дуудаж ажил

хувиарлаж буйгаар ойлгуулдаг гэнэ. Энэ нь өөрийн сэтгэлээ зогоож гэр бүлийнхнийхээ

нэрсийг нь дуудаж элгээ дэвтээж амьдарч буй мэт.

“Залуу насандаа захгүй тэнүүчилнэм


3

Идэрхэн насандаа эрдэм олном

Өтөл насандаа хувраг болном…”

Хүн тухайн байгаа цаг хугацаандаа аз жаргалыг мэдэрч бидний оршин байгаа энэ л

амьдрал хэр их жаргалтай байгаагаа ойлгон ухаарч,өдөр бүрийг хажууд байгаа хайртай

хүмүүсээ нандигнан ойлгож,сонсож авах. Эргээд олдохгүй энэ цаг хугацаа,мөчүүд богино

юмдаа гэдгийг ухаарах маш чухал. Энэ туужаас Фу Гүйн гэр бүл яаж ч зовж байсан энэ

цаг хугацаанд биенээ түшиж халуун дулаан уур амьсгалтай байгаа харагдана. Нөгөө

талаар Фу Гүй залуу насандаа ямар тэнэг,алдсан цаг хугацаа буруу өссөн хүүхэд бухын

эвэрнээс хатуу гэдэг шиг эцгийнхээ үгийг сонсдоггүй нэгэн байсан. Энэ байгаа

амьдралдаа зөв сэтгэлээр яг одоо байгаадаа сэтгэл хангалуун байх гэдэг бодол төрлөө. Фу

Гүйд гэр бүлээрээ хичнээн сайхан байх цаг хугацааг өөрөө зугаацан алдсан.

Амьдрал хүнийг сургах гэж цаг нь ирэхээр алгаддаг юм гэдэг үгийг номыг уншиж

байхдаа бодож байлаа. За тэгээд эцэст нь таны миний одоо бодож буй,туулж буй зовлон

энэ амьдралд юу ч биш аз жаргалтай байгаа энэ амьдралдаа хэнд ч ялархаж, нялзайхгүй

өөр өөрийгөө хөгжүүлэн бусдад сайныг хүсэж амьдарцгаая.

You might also like