Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 10

Хичээл №7

주말 – Амралтын өдөр
았/었 – Өнгөрсөн цагийн нөхцөл (сан4)
Монгол хэлний өнгөрсөн цагийн сан4 утгыг илэрхийлнэ.
Тухайн үйл үг, тэмдэг үйл үг нь
Ø ㅏ, ㅗ эгшигээр төгссөн бол + 았 (가다 -> 갔어요, 보다 -> 봤어요)
Ø Бусад эгшигээр төгссөн бол + 었 (먹다 -> 먹었어요, 마시다 -> 마셨어요)
Ø Харин 하다 төгсгөлтэй бол 하였/했 болж хувирдаг. (운동하다 -> 운동했어요)
Ø 았/었-ийн ардаас төгсгөх нөхцөл 아요/어요-г залгахаар бол хоёуланд нь 어요-г
залгана.
(갔어요, 운동했어, 마셨어요)

Үйл үг, тэмдэг үйл үгийн үндэс эгшигээр төгссөн бол ижил төрлийн эгшгийг гээж, бусад
эгшиг бол хураангуйлж бичнэ.

공원에 사람이 많았어요. – Цэцэрлэгт хүрээлэнд хүн их байсан.


저는 아침에 빵을 먹었어요. Би өглөө талх идсэн.
저는 어제 일이 많았어요, 그래서 숙제를 안 했어요.
Би өчигдөр ажил ихтэй байсан, тиймээс гэрийн даалгавраа хийгээгүй.
이었/였 – Нэр үгийн өнгөрсөн цагийн нөхцөл
(... байсан)
• Тухайн нэр үг
• Эгшигээр төгссөн бол + 였 (의사입니다 = 의사였어요)
• Гийгүүлэгчээр төгссөн бол + 이었 (은행원입니다 = 은행원이었어요)

제 할아버지는 변호사였습니다. Манай өвөө өмгөөлөгч байсан.


어제 동생이 입은 옷은 빨강색이었어요. Өчигдөр дүүгийн өмссөн хувцас шар
өнгөтэй байсан.
하고 – Хамтрахын тийн ялгалын нөхцөл, ямар нэг зүйлийг
тоочих, эсвэл хамтран үйлдэгч болохыг илэрхийлсэн нөхцөл.
(тай4, болон, ба)

• 와/과-г бодвол илүү албан бус ярианы өнгө аястай.

• 어제 친구하고 영화를 봤어요. Өчигдөр найзтайгаа хамт кино үзсэн.


• 저는 사과하고 바나나를 샀어요. Би алим болон банана худалдаж авсан.
• 엄마하고 부산에 갔어요. Ээжтэй Бусан явсан.
(으)ㅂ시다 – Шаардан хүсэх нөхцөл (цгаая4)
Үйл үгэнд залгаж, нас бага эсвэл зиндаа ойр хүнд ямар
нэг зүйлийг санал болгох, шаардах үед ашиглана.
Үйл үгийн үндэс
Ø Эгшигээр төгссөн бол + ㅂ시다 (갑시다)
Ø Гийгүүлэгчээр төгссөн бол + 읍시다 (먹읍시다)

• 우리 같이 영화를 봅시다. Одоо сургууль руугаа явж байна.


• 오늘 같이 한국 음식을 먹읍시다. Ах компанид ажилдаг.
• 내일 도서관에서 숙제합시다. Эгч их дэлгүүр явж байна.
숙제 - Гэрийн даалгавар:

ü Шинэ үгсээ цээжлэх


ü Өгүүлбэр орчуулах
Орчуулах өгүүлбэр:
1. Миний ах зуны амралтаараа солонгос явсан.
2. Манай өвөө төрийн албан хаагч байсан.
3. Ах өчигдөр үсчинд үсээ засуулсан. (머리하다-үс засуулах)
4. Ээж бид 2 амралтын өдөр их дэлгүүрээс өмд болон малгай худалдаж авсан. (바지-өмд, 모자-
малгай)
5. Энэ газар сургууль байсан.
6. Ангид 5 ном, 3 дэвтэр байсан. (개 - ширхэг буюу тооллого нэгж, 두 개 - 2 ширхэг)
7. Би өглөө 2 ширхэг талх идсэн.
8. Манай гэр бүлийнхэн орой 10 цагт унтдаг. (가족 - гэр бүл)
9. Би өчигдөр найзтайгаа сургуулийн номын санд хичээлээ хийсэн.
10. Аав ах 2 өдөр бүр биеийн тамирын талбайд дасгал хийдэг. (매일-өдөр бүр)
11. Дүү алим болон усан үзэнд дуртай. (포도-усан үзэм)
Орчуулах өгүүлбэр үргэлжлэл:
12. Өчигдөр би найз залуутайгаа хамт Өргөө кино театрт кино үзсэн, кино үнэхээр сонирхолтой
байсан. (정말-үнэхээр, 남자친구-найз залуу)
13. Би эгчтэйгээ цуг Америкт концерт үзсэн.
14. Би зуны амралтаараа ангийн найзуудтайгаа хамт Австрали явсан.
(여름 방학-зуны амралт, 반 친구-ангийн найз )
15. Болд өнгөрсөн долоо хоног Германаас ирсэн.
16. Манай эгч өнгөрсөн жил их сургуулиа төгссөн. (대학교-их сургууль, 졸업하다-төгсөх)
17. Би өнгөрсөн сар ахтайгаа цэцэрлэгт хүрээлэн явсан, цэцэрлэгт хүрээлэнд зайрмаг идсэн, зайрмаг
үнэхээр том байсан. Бас цэцэрлэгт хүрээлэнд хүн их байсан. (아이스크림-зайрмаг)
18. Ах өнгөрсөн ням гарагт найз охинтойгоо кофе шопд кофе уусан.
19. Би өнгөрсөн даваа гарагт өглөө 11 цагт сэрсэн, тиймээс хичээлээсээ хоцорсон. (학교에 늦다-
хичээлдээ хоцрох)
20. Аав өчигдөр орой 18 цаг 28 минутанд ажлаасаа тарсан, тэгээд бид хамт Солонгос хоолны газарт
хоол идсэн. (외식하다-гадуур хооллох, 그리고-тэгээд)

You might also like