Inventory Seminar

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Хичээлийн нэр: САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ 2

Хичээлийн код: FIN321


Хичээлийн сэдэв: БАРАА МАТЕРИАЛЫН УДИРДЛАГА

БАРАА МАТЕРИАЛЫН УДИРДЛАГА ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН МАТЕРИАЛ

Хэлэлцэх асуудлууд
1. Бараа материалын нөөцийн удирдлагатай холбогдох санхүүгийн менежерийн үүрэг юу
вэ? Бараа материалын нөөцийн түвшний талаар дараах менежер тус бүрийн үзэл
баримтлал ямар байж болох вэ? а. Санхүү б. Маркетинг в. Үйлдвэрлэл г. Худалдан авалт
2. Бараа материалын нөөц болон дансны авлагын уялдаа холбоог тайлбарла. Бараа
материалын нөөц болон дансны авлагын нийт хөрөнгө оруулалт тогтмол гэж үзвэл,
зээлийн нөхцөлийг сунгахад байгууллагын ашигт хэрхэн нөлөөлөх вэ? Яагаад?
3. Ямар хүчин зүйлс экспортлогч болон үндэстэн дамнасан корпорациудын бараа
материалын нөөцийг удирдахад хүндрэлтэй болгодог вэ?
4. Бараа материалын нөөцийн удирдлагын дараах аргуудыг товч тайлбарла. а. ABC систем
б. Дахин захиалах цэг в. Материалын хэрэгцээний төлөвлөлтийн систем (MRP) г. Яг цагт
нь систем
5. Захиалгын оновчтой тоо хэмжээг тогтоох EOQ загвар гэж юу вэ? Ямар өртгүүдийг
анхаарч авч үздэг вэ?
Бодлого дасгал
1. Дансны авлагын өөрчлөлт. Тара текстиль компаний жилийн зээлийн борлуулалтын
орлого 360 сая, авлага цуглуулах дундаж хугацаа 60 хоног, Тара компаний нэгж
бүтээгдэхүүний үнэ $60 ба хувьсах зардал $55. Компани дансны авлагаа өөрчлөхөөр
төлөвлөж байгаа бөгөөд өөрчилсний үр дүнд борлуулалт болон авлага цуглуулах
дундаж хугацаа тус тус 20 хувиар өснө. Найдваргүй авлагад өөрчлөлт гарахгүй.
Компаний алдагдсан боломжийн зардал дансны авлагын хөрөнгө оруулалтын 14% бол.
a. Өөрчлөлтийн дүнд бий болох нэмэгдэл ашгийг /борлуулалтаас хамаарах/
тооцно уу.
b. Дансны авлагын ахиуц хөрөнгө оруулалт хэд болох вэ?
c. Дансны авлагын ахиуц хөрөнгө оруулалтын зардал хэд вэ?
d. Компани энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй юу?
2. Дансны авлагын өөрчлөлт ба найдваргүй авлагын зардал. Байгууллага дансны
авлагаа өөрчлөх эсэх талаар тооцоолж байгаа бөгөөд тус өөрчлөлтийг хийснээр
байгууллагын найдваргүй авлага борлуулалтын орлогын 1 хувиас 2.5 хувь болж өснө.
Борлуулалтын орлого одоогоор 35,000 ширхэг, нэгжийн борлуулах үнэ $8, хувьсах
зардал нь нэгжид $12 байгаа. Энэ өөрчлөлтийн дүнд борлуулалтын орлого 40,000
ширхэг болж өснө.

1
a. Найдваргүй авлагын хэмжээ хэд болж өсөх вэ?
b. Найдваргүй авлагын ахиуц зардлыг тооцно уу.
c. Хэрвээ борлуулалтын орлогын өсөлтөөс бий болох нэмэгдэл ашгийг
тооцоолохгүйгээр, дансны авлагын хөрөнгө оруулалтанд өөрчлөлт орохгүй
бөгөөд энэхүү өөрчлөлтийг хийснээр байгууллага $3,500-ийн хэмнэлт хийх
бол өөрчлөлтийг хийх нь зүйтэй юу?
d. Энэ бүх өөрчлөлтийг тооцсоноор дансны авлагын бодлогыг өөрчлөх нь
зүйтэй юу? Тайлбарла.
e. Өмнөх с болон d хариултуудыг харьцуулна уу.
3. Дансны авлаг ба өртөг. Рандолф компанийн авлага цуглуулах дундаж хугацаа 25 хоног
бөгөөд жилийн зээлийн борлуулалт $3.5 сая. Жилд 360 хоног байдаг гэж үзвэл:
a. Байгууллагын дансны авлагын дундаж үлдэгдэл хэд вэ?
b. Хэрвээ байгууллагын борлуулалтын орлогын 70 хувь нь хувьсах зардал бол
дансны авлагын хөрөнгө оруулалтын хэмжээ хэд вэ?
c. Хэрвээ байгууллагын дансны авлагын хөрөнгө оруулалттай ижил түвшний
эрсдэлтэй хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн өртөг 12 хувь бол
байгууллагын дансны авлагын хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн
өртөг хэд вэ?
4. Зээлийн стандартыг чангаруулах. Михайл хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг
байгууллага зээлээрх борлуулалтын өртөг нь хэт өндөр байна гэж үзсэн. Зээлийн
стандартаа чангаруулсан тохиолдолд байгууллагын найдваргүй авлагын зардал
борлуулалтын орлогын 5 хувиас 2 болж буурах боломжтой. Харин өөрчлөлтийг
хийснээр байгууллагын борлуулалтын орлого $100,000 байсан нь буурч $90,000 болж
буурна. Байгууллагын хувьсах зардал бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн 50 хувьтай
тэнцүү. Энэхүү өөрчлөлт нь дансны авлагын хөрөнгө оруулалтанд өөрчлөлт оруулахгүй
гэж үзэж байгаа.
a. Борлуулалтын орлогын бууралтаас байгууллагын ашиг ямар хэмжээгээр
буурах вэ?
b. Байгууллага зээлийн стандартаа чангаруулах нь зүйтэй юу? Тайлбарла.
5. Зээлийн стандартыг бууруулах. Люьюс компани борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд
зээлийн стандартаа сулруулсан бөгөөд үүний дүнд борлуулалтын орлого 10,000-ээс
11,000 болж өснө. Авлага цуглуулах дундаж хугацаа 45-аас 60 хоног болж өснө.
Найдваргүй авлага борлуулалтын орлогын 1%-иас 3% болж өснө. Нэгжийн үнэ $40,
хувьсах зардал $31. Компаний хөрөнгө оруулалтын шаардлагатай өгөөж 25%.
Компаний төлөвлөсөн өөрчлөлтөнд зөвлөгөө өгнө үү.
6. Бэлэн мөнгөний хөнгөлөлт. Одоогоор Гарднер компани бараа бүтээгдэхүүнээ зээлээр
борлуулахдаа ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй. Тус байгууллага нь харилцагч 10 хоногийн
дотор төлбөрөө төлсөн тохиолдолд авагчид 3%-ийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг
судалж байгаа. Байгууллагын авлага цуглуулах дундаж хугацаа 50 хоног, 60,000 ширхэг
бараа бүтээгдэхүүн борлуулдаг бөгөөд нэгж бүтээгдэхүүний үнэ $32, хувьсах зардал
нэгжид $20 байна. Байгууллага зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар борлуулалт

2
63,000 ширхэг болж өсөж энэ борлуулалтын 70% нь хөнгөлөлт эдлэх ба авлага
цуглуулах дундаж хугацаа 35 хоног болж буурна. Компаний ижил эрсдэлтэй хөрөнгө
оруулалтын шаардлагатай өгөөж 25% бол энэ хөнгөлөлтийг хэрэгжүүлэх хэрэгтэй юу?
7. Зээлийн хугацааг бууруулах. Компани зээлийн хугацаагаа 40 хоногоос 30 болгож
бууруулснаар авлага цуглуулах дундаж хугацаа 45 хоногоос 36 хоног болж буурна гэж
үзсэн. Найдваргүй авлагын зардал борлуулалтын орлогын 1.5%-иас 1% болж буурна
гэсэн хүлээлттэй байгаа. Компани одоогоор 12,000 ширхэг бүтээгдэхүүн борлуулдаг
бөгөөд өөрчлөлтийн дүнд борлуулалт 10,000 ширхэг болж буурна. Нэгж бүтээгдэхүүний
үнэ $56 , хувьсах зардал $45. Компаний ижил эрсдэлтэй хөрөнгө оруулалтын
шаардлагатай өгөөж 25% бол шийдвэр гаргалтын тооцоог хийж компанид зөвлөгөө өгнө
үү.
8. Зээлийн хугацааг уртасгах. Паркер тоол компани зээлийн хугацаагаа 30-аас 60 болгож
уртасгах боломжийг судалж байгаа. Бүх харилцагчид энэ хугацаанд төлбөрөө хийдэг.
Одоогоор компаний борлуулалтын орлого $450,000 бөгөөд хувьсах зардал нь $345,000
байна. зээлийн нөхцөлийг өөрчилснөөр борлуулалтын орлого 510,000 болж өснө.
Найдваргүй орлого 1%-иас 1.5% болж өснө. Компаний ижил эрсдэлтэй хөрөнгө
оруулалтын шаардлагатай өгөөж 20% . (Жилийг 365 хоногтойгоор тооц.)
a. Дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд борлуулалтын ахиуц орлого хэд болох вэ?
b. Дансны авлагын ахиуц зардал хэд болох вэ?
c. Найдваргүй авлагын ахиуц зардал хэд болох вэ?
d. Зээлийн нөхцөлийг өөрчлөх хэрэгтэй юу?
9. Бараа материалын нөөцийн хөрөнгө оруулалт. ЛУТ компани нь дундаж бараа
материалын нөөцөө бууруулах зорилгоор бараа материалын нөөцийн компьютержсон
удирдлагын системийг лизингээр авах эсэх талаар хэлэлцэж байна. Системийн жилийн
өртөг лизингийн төлбөрийн хамтаар $46,000. Харин системийг нэвтрүүлснээр
байгууллагын бараа материалын нөөц одоогийн түвшин болох $980,000 нь 50 хувиар
буурна гэж таамаглаж байгаа бөгөөд энэхүү системд байгууллага бараа материалын
нөөцгүй болох асуудал тулгарахгүй гэж үзсэн. Байгууллага ижил түвшний эрсдэлтэй
хөрөнгө оруулалтаас 20 хувийн өгөөж хүртдэг.
a. Энэхүү шинэ системийг нэвтрүүлснээр байгууллагын дундаж бараа
материалын үлдэгдэл ямар хэмжээгээр буурах боломжтой вэ?
b. Дундаж бараа материалын нөөц буурснаар байгууллага жилдээ хэдий
хэмжээний хэмнэлт бий болгох боломжтой вэ?
c. Байгууллага лизингээр энэхүү системийг худалдаж авах нь зүйтэй юу?
Яагаад? Тайлбарла.
10. Бараа материалын нөөц ба дансны авлагын өртөг. Хамилтон-ны тооцоолсноор
байгууллагын нэг долларын бараа материалын нөөцийн эзэмшлийн өртөг $0.32 ба нэг
долларын дансны авлагын хөрөнгө оруулалтын өртөг $0.19 байна. Байгууллагын тайлан
тэнцлээс хархад дундаж бараа материалын нөөц $600,000 ба дундаж дансны авлагын
үлдэгдэл $200,000. Хэрвээ байгууллага харилцагчдаа их хэмжээгээр худалдан авахыг
ятгаж чадвал дундаж бараа материалын нөөцийг $300,000 хүртэл буурах боломжтой.

3
Харин энэ тохиолдолд байгууллагын дундаж дансны авлагын үлдэгдэл ижил хэмжээгээр
өсөх болно. Хэрвээ байгууллагын жилийн нийт борлуулалтын орлого өөрчлөгдөхгүй
гэж үзвэл байгууллага энэхүү өөрчлөлтийг хийснээр жилд хэдэн ам долларын
хэмнэлтийг хийх боломжтой вэ? Хариултаа тайлбарла.
11. EOQ шинжилгээний график дүрслэл. Кнолл үйлдвэрлэлийн байгууллага нь жилд
10,000 ширхэг түүхий эд материал ашигладаг. Нэгж захиалгын өртөг $200 ба $1.0-ийн
бараа материалын нөөцийн жилийн эзэмшлийн өртөг $0.25 болдог.
a. Байгууллагын бараа материалын нөөцийн захиалгын өртөг, эзэмшлийн өртөг,
нийт өртгийг дараах захиалгын түвшнүүдэд тус тус олно уу. Захиалгын
хэмжээ 1,000; 2,000; 3,000; 4,000; 5,000; 6,000; 7,000 ширхэг бүтээгдэхүүн.
b. Хэвтээ тэнхлэгт (x тэнхлэг) захиалгын хэмжээ, босоо тэнхлэгт (y тэнхлэг)
өртгийг тусгаж график дүрслэлд өртгийн шулуунуудыг зурна уу. Мөн EOQ
хэмжээг тодорхойлж харуулна уу.
c. Дээр хийсэн графикаас дүгнэж үзэхэд байгууллага ямар хэмжээгээр захиалга
хийх нь оновчтой вэ?
12. EOQ шинжилгээ. Тайгэр Корпораци жилд 2,200,000 ширхэг түүхий эд материал
худалдаж авдаг. Байгууллагын нэгж бараа материалд ноогдох захиалгын зардал $35.
Жилийн эзэмшлийн өртөг $3-ийн өртөгтэй түүхий эд материалын 27 хувь нь байдаг.
a. Захиалгын оновчтой тоо хэмжээг дараах тохиолдлуудад тооцно уу. (1) дээрх
тохиолдолд, (2) захиалгын өртөг 0 үед, (3) эзэмшлийн өртөг 0 үед.
13. Дахин захиалах цэг. Бээман Газ ба Электроник компани нь хамгийн багадаа 20 өдрийн
нүүрсний хэрэгцээг хангаж ажиллахыг шаарддаг ба энэ нь 100 тонн нүүрс болдог.
Хэрвээ байгууллагын захиалга өгснөөс хойш 10 хоногийн дотор захиалсан түүхий эд
материал байгууллага дээр хүргэгдэж ирдэг бол байгууллагын дахин захиалгын цэгийг
тодорхойлно уу.
14. EOQ, дахин захиалах цэг, ба аюулгүй нөөц. Байгууллага жилд 800 ширхэг
бүтээгдэхүүн ашигладаг. Тус бүтээгдэхүүнийг захиалахад нэгж захиалгад $50-ийн
зардал тогтмолоор гардаг. Харин жилийн эзэмшлийн өртөг нэгж бүтээгдэхүүнд $2
байдаг байна. Байгууллага бүтээгдэхүүнийг захиалаад байгууллага дээр хүргэгдэж ирэх
хүртэл 5 өдөр зарцуулагддаг ба байгууллага аюулгүй нөөц болгож 10 өдрийн
хэрэглээгээ хадгалж ажиллахыг эрмэлздэг байна.
a. Захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлно уу.
b. Байгууллагын дундаж бараа материалын нөөцийн хэмжээг тодорхойлно уу.
(Өдрийн хэрэгцээг тодорхойлохдоо жилд 360 хоног гэж үзнэ үү.)
c. Дахин захиалах цэгийг тодорхойлно уу.
d. Хэрвээ байгууллага аюулгүй нөөц хадгалахгүй гэж үзвэл дараахаас аль аль
үзүүлэлтэд нөлөөлөх вэ? (1) захиалгын өртөг, (2) эзэмшлийн өртөг, (3) дахин
захиалах цэг, (4) бараа материалын нөөцийн нийт өртөг, (5) бараа материалын

4
нөөцийн дундаж хэмжээ, (6) жилд захиалга хийх давтамж, (7) EOQ.
Тайлбарла

Бүлгийн кейс ажилбар

Глобал текстайл байгууллагын санхүүгийн шинжээч Ричард нь байгууллагын


зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах талаар судалж байна. Тус байгууллагыг үүсгэн
байгуулагч, ерөнхийлөгч зээлийн хугацааг нэмэгдүүлж 30 хоногоос 65 хоног болгож
өөрчилсөн тохиолдолд дараах хоёр ашиг тусыг хүртэнэ гэж итгэж байгаа. Үүнд: (1) зээлийн
таатай нөхцөлөөс хамаарч шинэ харилцагчид тус байгууллагатай харилцах учир
борлуулалтын орлого өснө, (2) харин зарим хуучин харилцагчид улирлын шинж чанараас
хамааран борлуулалт өндөртэй саруудад бараа материалын хомсдолд орохгүйн тулд
урьдчилан их хэмжээгээр авч нөөцлөх боломжтой болох тул хуучин харилцагчдаас
хамааран борлуулалт мөн өсөх боломжтой. Үүнд үндэслэн байгууллагын жилийн
борлуулалт $4,000,000-с $4,800,000 болж өснө гэж үзсэн. Борлуулалтын өсөлтийн 80 хувь
нь шинэ харилцагчаас, харин үлдсэн 20 хувь нь хуучин харилцагчаас хамаарсан өсөлт байх
болно. Хуучин харилцагчид бараа материалын худалдан авалтаа урьд нь авдаг байсан
хугацаанаас өмнө худалдаж авах тул байгууллагын бараа материалын нөөцийн үлдэгдлийг
дансны авлага руу шилжүүлэх болно. Ричардийн энэхүү бараа материалын нөөцийн
үлдэгдлийн бууралттай ижил хэмжээгээр дансны авлагын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж
тооцоолж байгаа.
Ричардийн судалгаанаас үзэхэд зээлийн хугацааг уртасгаснаар байгууллагын авлага
цуглуулах дундаж хугацаа 45 хоногоос өсөж 90 хоног болно. Мөн байгууллагын найдваргүй
авлагын зардал борлуулалтын орлогын 1 хувь байсан нь 2.5 хувь болж өсөх хандлагатай.
Харин байгууллагын $1-ийн борлуулалтанд ноогдох хувьсах зардал болох $0.80
өөрчлөгдөхгүй ижил байна. Байгууллага ижил түвшний эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас 16
хувийн өгөөж шаарддаг ба бараа материалын нөөцийн эзэмшлийн өртөг нь $1-ийн бараа
материалд $0.26 байдаг.
a. Зээлийн хугацааг өөрчилснөөр борлуулалтын өсөлтөөс бий болох нэмэгдэл
ашгийн хэмжээг тодорхойлно уу.
b. Байгууллагын дансны авлагын хөрөнгө оруулалтын ахиуц зардлыг
тодорхойлно уу.
c. Бараа материалын нөөцийн дундаж үлдэгдлийг бууруулснаар үүсэх жилийн
хэмнэлтийг тооцно уу.
d. Найдваргүй авлагын ахиуц зардлыг тооцно уу.
e. Дээр тооцоолон гаргасан үр дүн дээр үндэслэн санхүүгийн шинжээч Ричард
зээлийн хугацаанд өөрчлөлт оруулах нь зөв үү? Тайлбарла.
f. Хэрвээ энэхүү өөрчлөлт нь байгууллагын бараа материалын нөөцийн дундаж
үлдэгдэлд нөлөө үзүүлэхгүй бол зээлийн хугацааг сунгах нь зүйтэй юу?
Тайлбарла.

5
Хийх хугацаа: Цаг сэдвийн төлөвлөгөөн дээрх семинарын хичээлүүд
Хамгаалах хэлбэр: Харилцан ярилцах, бодолт хийж хамгаалах
Багшийн нэр: …..
Огноо....

You might also like