MGM332 - Сэдэв 10. Ажлын нэгж хэсгийн дотоод зохион байгуулалт

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 31

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Ажлын нэгж хэсгийн


дотоод зохион байгуулалт
MGM332 – Үйл ажиллагааны менежмент

Улаанбаатар 2022.
1. Ажлын нэгж хэсгийн дотоод зохион
байгуулалтын хэлбэрүүдтэй танилцах

2.Ажлын зохион байгуулалт хийхэд


Сэдвийн шугаман тэнцвэржүүлэлтийг тооцох
тухай мэдлэг, чадвартай болох
зорилго

2
Ажлын нэгж хэсгийн
байршил, түүний хэлбэрүүд

3
Ажлын нэгж хэсгийн байршил

Байгууллагын стратегийн төлөвлөгөөнд


тусгагдсан зорилтыг ажил гүйцэтгэх
дотоод нэгж хэсгүүдэд хуваарилж өгдөг ба
зохион байгуулалтыг зайлшгүй
шийдвэрлэх 3 үндсэн шалтгаан байдаг.
1. Хөрөнгө оруулалтын зохистой хэмжээг
тогтоож хөрөнгийн зарцуулалтыг болон
ашигт ажиллагааг дээшлүүлэх
2.Удаан хугацаанд энэ шийдвэр хүчин
төгөлдөр учраас дахин засварлах
боломжгүй байдаг.
3.Богино хугацаанд зардлыг бууруулж
ашигт ажиллагааг дээшлүүлэхэд
нөлөөлнө
Ажлын нэгж хэсгийн байршил

Шинэ хүчин чадлыг төлөвлөх болон хүчин чадлыг өргөтгөх,


технологийг шинэчлэх процессыг хэрэгжүүлэхэд дотоод нэгж
хэсгүүдийг төлөвлөж, зохион байгуулах шаардлагатай болдог.
Энэхүү нийтлэг шаардлага нь:
üБайгууллага дахь үр ашиггүй ажиллагааг багасгахад
üАюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд
üБүтээгдэхүүний дизайн өөрчлөгдөхөд
üШинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэхэд
üБүтээгдэхүүн үйлчилгээний бүтэц болон хэмжээ өөрчлөгдөхөд
üТоног төхөөрөмж, технологи, үйлдвэрлэлийн арга ажиллагаа
өөрчлөгдөхөд
üТехник технологийн хоцрогдлын улмаас урган гарч байдаг.
АЖЛЫН НЭГЖ ХЭСГИЙН БАЙРШЛЫН ХЭЛБЭРҮҮД

Нэгж хэсгийн дотоод зохион байгуулалтын үндсэн 3 хэлбэр байдаг.

Бүтээгдэхүүнээр зохион Технологиор зохион Тогтмол байршлаар зохион


байгуулах байгуулах байгуулах
Энэ нь дахин давтагдсан Тасалдалтай буюу хэсэг хэсгээр Энэ хэлбэрийн онцлог нь ажил
үйлдлийг гүйцэтгэх процессын нь буюу багцаар үйлдвэрлэх нь байрандаа хэвээр үлдэж
үед хэрэглэгддэг. үед энэ зохион байгуулалтыг харин ажилчид тоног
хэрэглэдэг. төхөөрөмж нь хэрэгцээтэй
газартаа шилжиж байдаг.

6
• Бөөний үйлдвэрлэлийн үед ажлын
нэгж хэсгүүдийг бүтээгдэхүүнээр
зохион байгуулах ба энэ үед
бүтээгдэхүүний болон үйл
Бүтээгдэхүүнээр ажиллагааны стандартчиллын
түвшин маш өндөр байна.
зохион • Ажилчид нь дагнасан, тоног
байгуулах төхөөрөмж нь тусгай зориулалттай
байдаг ба технологийн
шаардлагаас болж тодорхой дэс
дарааллыг хангахуйц дамжлагын,
тусгай зориулалтын тоног
төхөөрөмж байх шаардлагатай.
• Энэ зохион байгуулалтад тоног
төхөөрөмжийн зардал өндөр байх
хандлагатай. Ажилбар тус бүр нь
хялбар, ажил шилжих хугацаа нь
бага, ихээр хийдэгтэй
холбоотойгоор үйлдвэрлэлийн Бүтээгдэхүүнээр
зардал нь бага байна.
зохион
• Энэ хэлбэрт ажлууд бие биеэс
хүчтэй хамаарах учир нэг ажлын байгуулах
байранд тасалдал үүсэхэд бусдадаа
нөлөөлж байдаг, учраас урьдчилан
сэргийлэх засвар үйлчилгээ нь их
чухал байх ба үүнтэй холбоотой
зардал өндөр.
1.Гарцын хэмжээ их үед хэрэглэхэд нэн
тохиромжтой.
2.Тусгай зориулалтын олон янзын тоног
төхөөрөмж, том байр сав, засварын зардал
зэргээс болж тогтмол зардал их байх боловч
ихээр үйлдвэрлэдэг учраас нэгж бүтээгдэхүүнд
Бүтээгдэхүүнээр ногдох нийт зардлын хэмжээ нь бага байна.
3.Нарийн мэргэжлийн ажилчид ажилладаг учир
зохион сургалтын зардал бага байна.

байгуулахын 4.Дуусаагүй үйлдвэрлэлийн шилжилт нь хялбар


байдаг.
давуу тал 5.Хөдөлмөр болон тоног төхөөрөмжийн
ашиглалтын түвшин өндөр.
6.Анхны загварчлалд нэгжийн зохион байгуулалт
анхнаасаа тодорхой байдаг тул түүнийг дахин
өөрчлөх шинэчлэхэд хугацаа шаардлагагүй.
7.Бүртгэл тооцоо, нөөцийн татан авалт, түүнд
тавих хяналт нарийн журамтай байна.
1.Ажилчны хувьд нэг хэвийн үйлдлийг байнга
гүйцэтгэдэг тул уйтгартай шинэ ололтыг
ашиглах хүрээ хязгаарлагдмал
2.Ажилчдын ур чадвар нь олон үүрэг гүйцэтгэхэд
тааруу
3.Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, гарцын
чанар зэрэгт анхаарал тавих нь өндөр
зардалтай. Бүтээгдэхүүнээр
4.Бүтээгдэхүүний дизайныг өөрчлөх болон зохион
гарцын тоо хэмжээнд өөрчлөлт хийхэд уян хатан
бус. байгуулахын
5.Тоног төхөөрөмжийн эвдрэлийн үед бүхий л cул тал
систем нь сул зогсолт ихтэй
6.Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний
зардал өндөр
7.Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд
ажилчдын зүгээс эсэргүүцэл үзүүлэх нь их
байдаг ба энэ нь хөдөлмөр, тоног төхөөрөмжийн
ашиглалтыг бууруулдаг.
Энд ажлын нэгж хэсгүүдийг бүтээгдэхүүн
боловсруулах, үйлдвэрлэх болон үйлчилгээ
үзүүлэх тодорхой технологийн дэс дарааллын
дагуу байршуулна. Энэ нь нэгж хэсгүүдийг
гүйцэтгэх үүргээр нь, үйлчилгээний ижил

Технологийн төрлөөр нь бүлэглэн зохион байгуулдаг


өвөрмөц хэлбэр юм.

процессоор Энд гарц нь тодорхой хугацаанд багц багцаар


гарах ба технологийн дарааллаар бие бие
зохион рүүгээ шилжиж байдаг. Иймээс хөдөлмөрийн
хөдөлгөөнийг технологийн дагуу нарийн
байгуулах эрэмбэлж тоног төхөөрөмжийн уян хатан
байдлыг хангах, тоног төхөөрөмжийн гарцын
уялдааг хангах нь чухал. Ажилчид ихэвчлэн бүх
тоног төхөөрөмжин дээр ажиллах чадвар
эзэмших шаардлагатай байдгаас тэдний ур
чадвар өндөр байна.
Багцаар үйлдвэрлэдэгтэй
холбоотойгоор багцын бүтээмж
болон чанар бие биенээс Технологийн
хамааралгүй байдаг.
Бүтээгдэхүүнээр зохион байгуулах
процессоор
хэлбэрийг бодвол тоног зохион
төхөөрөмжийн дагналт бага байдаг
нь засвар үйлчилгээ хийх үед өөр байгуулах
тоног төхөөрөмжөөр орлуулах
боломжтой байдагтай холбоотой.
1.Дамжуулах, шилжүүлэх, тээвэрлэх
систем нь технологийн процесстой
зохицож байдаг.
Технологийн 2.Тоног төхөөрөмжийн эвдрэл нь үйл
ажиллагааны үр дүнд онцгой
процессоор нөлөөлөхгүй.
зохион 3.Бүтээгдэхүүнээр зохион байгуулах
байгуулахын хэлбэртэй
төхөөрөмжийн
харьцуулахад
болон
тоног
засвар
давуу тал үйлчилгээний зардал нь бага.
4.Хувь хүний хөдөлмөрийн бүтээмжийг
тооцоход хялбар.
1.Багцаар үйлдвэрлэдэгтэй холбоотойгоор
дуусаагүй үйлдвэрлэлийн хэмжээ их
байна.
2.Ажлын хуваарь, дэглэм байнга
өөрчлөгдөж байдаг. Технологийн
3.Тоног төхөөрөмжийн ашиглалтын процессоор
түвшин доогуур.
зохион
4.Ажил үүрэг нь төвөгтэй байдгаас хяналт
тавих хүний хувьд төвөгтэй байдал үүсэж байгуулахын
болох ба энэ зардал нь өндөр. сул тал
5.Бүтээгдэхүүнээр зохион байгуулах
хэлбэртэй харьцуулахад нэгжийн зардал
өндөртэй.
6.Бүртгэл тооцоо, нөөцөд тавих хяналт нь
сул байдаг.
• Энэхүү хэлбэрийн онцлог нь ажил нь
байрандаа үлдэж, харин ажилчид тоног
төхөөрөмж нь хэрэгцээтэй газар луугаа
шилжиж байдаг. Жишээ нь: барилга
Тогтмол байгууламж зам гүүр, эрчим хүчний шугам
тавих, суваг далан барих усан онгоцны
байршлаар байгууламж, сансрын төхөөрөмж, нефтийн
үйлдвэрлэл зэрэгт ашигладаг.
зохион • Ийм үйлдвэрлэл нь хатуу
байгуулах тогтоосон норматив, стандартыг хангах
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Энд
ажлын байранд нэг хугацаанд материал,
тоног төхөөрөмжийг нэгэн зэрэг саадгүй
бэлэн байлгахад удирдлагын зүгээс тавих
илүү хяналт тавих шаардлагатай болдог.

Бүтээгдэхүүнээр болон технологиор, тогтмол
байршлаар зохион байгуулах эдгээр
хэлбэрүүдийг хосолмол бүтцийг өргөн
хэрэглэдэг. Жишээ нь томоохон
супермаркетууд бүтээгдэхүүнээр зохион
байгуулагдсан байдаг ч материалыг зөөвөрлөх
тооцоо хийх зэрэг нь тогтмол байрлалтай
байдаг. Эмнэлэгт больницын эмчилгээнд
Хосолсон үйлчилгээ нь процессоор
байгуулагддаг хэдий ч өвчтөний биеийн
зохион

бүтэц байдлаас шалтгаалаад өвчтөний дэргэд буюу


тогтмол байршлаар байршдаг. Мөн
бүтээгдэхүүнээр зохион байгуулагдсан ажилд
дахин засвар хийх, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр
дахин үйлчлэх зэрэгт тогтмол байрлалыг
хэрэглэдэг. Түүнчлэн газар тариалан,
барилгын үйлдвэрлэлд багцын болон
дамжлагын хосолсон зохион байгуулалттай
байдаг.
Шугаман тэнцвэржүүлэлт

17
Бүтээгдэхүүнээр зохион байгуулагдах хэлбэрт
тогтоосон хугацаанд тоног төхөөрөмж болон тодорхой
ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ мэргэшсэн ажилчид тогтсон дараалалтайгаар ажлыг
гүйцэтгэх энгийн хэсгүүдэд хуваагдсан байдаг. Энд ажлын
үргэлжлэх хугацаа нь ихэвчлэн 2-15 минутын хооронд
ШУГАМАН

багтана.

Ажилчид энэ хугацаанд зөвхөн нэг л үүргийг гүйцэтгэх ба


олон ажилчид ажиллаж олон янзын тоног төхөөрөмж
ашигладаг. Ажлын нэгж хэсгүүдийг нэг шугам гэж нэрлэж
байгаа ба энэ хэлбэрийн онцлог нь шугамын
тэнцвэржүүлэлтийг хангах явдал юм.
ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ Шугам бүхэлдээ тэнцвэртэй буюу ажил
үргэлжлэх хугацаа нь дамжлагуудад ижил
байвал тоног төхөөрөмж, ажиллах хүчний
ШУГАМАН

ашиглалт дээд түвшинд байх болно. Гэтэл


амьдрал дээр шугамыг бүхэлд тэнцвэрт
хэсгүүдээс бүрдүүлнэ гэдэг бараг боломжгүй.
Харин шугамыг тэнцвэртэй болгохын тулд
ажлын байрны тоог нэмэх хасах аргыг ашиглаж
болно. Учир нь гүйцэтгэх ажилбарууд нь
энгийн хялбар, хүнд хэцүү гээд янз бүр байх ба
тоног төхөөрөмжүүд нь ч үүргээ биелүүлэх
хугацаа нь харилцан адилгүй байдаг.
Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:

Энэ жишээнд буй 5 ажлын хамгийн урт


үргэлжлэх ажилбар 1,0 минут, хамгийн бага
нь 0.1 минут байх ба энэ шугамын циклийн
нийт үргэлжлэх хугацаа нь 2,5 минут байна.

20
Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:
Шугаман тэнцвэржүүлэлтэд циклийн үргэлжлэл
болон өдрийн ажлын цагийг үндэслэн шугамын
өдрийн хүчин чадлыг доорх байдлаар тооцож болно.

Үүнд:
ОС- гарцын хүчин чадал (Output capacity)
ОТ- өдрийн ажлын цаг (Operating time period)
СТ- циклийн үргэлжлэл (cycle time)

Өдөрт 8 цаг ажилладаг шугамын циклийн


үргэлжлэх хугацаа 1,0 минут бол хүчин чадал нь
480 өдөрт нэгж болно. 480 өдөрт/1,0 мин = 480
нэгж/өдөрт
Хэрэв үргэлжлэх хугацаа 2,5 мин бол 480 /
2,5 = 192 нэгж /өдөрт болно.
Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:
Шаардагдаж буй гарцын түвшинд циклийн үргэлжлэх хугацааг дараах
томьёогоор тооцож үздэг.

Үүнд:
D- шаардлагатай гарцын хэмжээ

Жишээ: 480 нэгж шаардлагатай бол өдрийн ажлын цаг 480 минут байна.

480минут / 480 нэгж = 1.0 минут


Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:
Шаардлагатай гарц, ажлын цагийг ашиглан ажлын байрны тоог
доорх томьёогоор тодорхойлж болно.

2,5 буюу ойролцоогоор 3 ажлын байр


шаардлагатай. Энэ тоо өмнөх
жишээний 5 ажлыг гүйцэтгэх боломжит
ажлын байрны тоог илэрхийлнэ.
Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:
Шугамын тэнцвэржүүлэлтийн гол зорилго нь шугам дээрх сул цагийг багасгахад
чиглэгдэнэ.
Ажлын байранд сул цагийг дараах байдлаар тооцно.
Сул цаг= Хамгийн урт үргэлжлэх ажлын хугацаа- тухайн ажлын цаг
Өмнөх жишээний 5 ажлын сул цагийг тооцвол:

Ажлын байр Ажилбарын цаг Сул цаг


1 0,1 0,9
2 0,7 0,3
3 1,0 0
4 0,5 0,5
5 0,2 0,8
Нийт 2,5
Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:
Энэ тоог ашиглан ажлын байранд нийт зарцуулбал зохих
хугацаатай харьцуулж үзвэл сул цагийн хувь гарах болно.

Үүнд: Nбодит - ажлын байрны тоо

Сул цагийн хувь 0,5 гарсан нь шугамын тэнцвэржүүлэлт 50% тай байна гэсэн
үг. Энэ үзүүлэлт нь 100% байх нь шугам бүхэлдээ тэнцвэржсэн байгааг
илэрхийлэх юм.
Шугаман тэнцвэржүүлэлт, Жишээ:
Жишээ: Өмнөх жишээний 1,2,5 дахь ажлуудыг тус бүр нэг ажлын байранд, 3,4 дэх
ажлуудыг нэг ажлын байранд гүйцэтгэнэ гэвэл сул цаг хэрхэн өөрчлөгдөж буйг
доорхи жишээнээс харж болно.

Ажлын байр Ажилбарын цаг Сул цаг


1 0,3 0,7
2 1,0 0
3,4 0,7 0,3
5 0,3 0,5
нийт 1,5

Энд сул цагийн хувь нь 37,5 хувь гарсан ба энэ шугамын үр ашигт байдал нь
100-37,5 буюу 62,5% болж 50% байсан үр ашгийн хувь нэмэгдсэн байна.
ДҮГНЭЛТ

27
1.Байгууллагын стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг ажил
гүйцэтгэх дотоод нэгж хэсгүүдэд хуваарилдаг зохион байгуулалтын ажлыг
хөрөнгийн зарцуулалт болон ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилготойгоор
хэрэгжүүлдэг. Нэгж хэсгийн дотоод зохион байгуулалтын Бүтээгдэхүүнээр,
Технологиор, Тогтмол байршлаар зохион байгуулах гэсэн 3 үндсэн хэлбэр
байх ба эдгээрийг хослуулан хэрэглэх нь бий.
2.Бүтээгдэхүүнээр зохион байгуулагдах хэлбэрт ажлын нэгж хэсгүүдээс
бүрдсэн нийт ажлуудаа шугам гэж нэрлэх ба энэхүү шугамын зохион
байгуулалтыг хийхдээ ажил бүрийнх нь үргэлжлэх хугацааг авч үзэн шугамын
тэнцвэржүүлэлтийг хангахуйцаар хийх ба энэхүү шугам нь сул цаг 0 байх үед
тэнцвэртэй байна гэж үздэг.

28
Ашигласан материал

• Ш.Эрдэнэбуян (2014), Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент,


18-33
• Chase.R.B (1998), Production and operations management
• Heizer J., Render (2006) B, Principles of operations management
• Stevenson W.J. (1999) Production operations management
• Наранхүү Л., Жандагсүрэн Б., Туяанаа Д., Чинзориг Н. (2012),
Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент

29
• Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Maecenas porttitor congue massa. Fusce
posuere, magna sed pulvinar ultricies, purus lectus malesuada libero, sit amet commodo magna
eros quis urna.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
• Nunc viverra imperdiet enim. Fusce est. Vivamus a tellus.
БАЯРЛАЛАА

5
copyright@2023
Энэхүү сургалтын материал нь СЭЗИС-ийн өмч бөгөөд оюуны
өмчөөр хамгаалагдсан. Сургалтын үйл ажиллагаанаас бусад
хэлбэрээр ашигласан /хуулбарлах, худалдсан/ тохиолдолд
“Оюуны өмчийн тухай” хуулийн 26-р зүйлд заасан хариуцлага
тооцохыг хатуу анхаарна уу.

31

You might also like