Харшлын шалтгаан эмгэг жам харшлын хэлбэрүүд

You might also like

Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 13

Харшлын шалтгаан, эмгэг

жам, харшлын хэлбэрүүд

А-204 Б.Ариунзул
Харшил юунаас болж үүсдэг
вэ?
• Дэлхийн хүн ам жил ирэх тутам  янз бүрийн шалтгаант
 харшлын  өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг
 ургамлын тоосны харшил эзэлж байна. Мод, хөл
газрын ургамлын тооснууд хамар, нүд, чих, хоолойн
салстад нэвтэрч бие махбодын хэт мэдрэгших урвал
үүссэнээр илэрдэг харшлын өвчин юм. Харшлын
өвчин нь ерөнхийдөө хортой эд юмсад үзүүлэх
дархлааны урвалд орох үзэгдэл буюу хариу үйлдэл
юм.
• Харшилтай болох гол хүчин зүйлүүдэд: Харшил нь маш
элбэг тохиолддог өвчин юм. Генийн болоод гадаад орчны
хүчин зүйлс нь харшлын гол үүсгэгчид юм. Дархлааны
систем нь гадны халдвар, нян зэрэг хортой бодисуудаас
хүний биеийг хамгаалдаг. Мөн энэхүү систем нь харшил
үүсгэдэг гадны бодист хариу үйлдэл үзүүлдэг ба тэдгээр
бодисууд нь хүнд хор нөлөө учруулдаггүй голдуу хоргүй
байдаг.
• Гэхдээ харшилтай хүний дархлааны системийн хариу
үйлдэл нь эмзэг байдаг. Харшлын үед дархлааны хариу
үйлчлэл харшил үүсгэгч бодисыг эсэргүүцдэг химийн
нэгдэлүүдийг гаргадаг загатнах, хавдах, булчингаар татах,
залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг
шинж тэмдэгүүд харшлын үед илэрдэг.
• Эдгээр шинж тэмдэгүүд нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг.
Нийтлэг харшлын өвчнүүд цэцгийн тоосноос, сул
шорооноос, гэрийн тэжээвэр амьтдын хагнаас, тоосноос
үүдэлтэй байдаг. Мөн хоолны болон эмийн харшлууд нь
нийтлэг тохиолддог. Шавжинд хазуулах, үнэт эдлэл, энгэсэг,
халуун ногоо болон бусад зүйлээс болж харшлын үйлчлэл
үүсэх нь ч бий. Зарим хүмүүс халуун хүйтны , нарны болон
бусад гадаад орчны нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдлээс
үлдсэн харшилтай байдаг. Заримдаа үрэлтээс болоод
харшлын шинж тэмдэгүүд илрэх нь ч байдаг. Өвөрмөц
харшлууд гэр бүлийн хүмүүсээс дамждаггүй ч эцэг эх тань
хоёулаа харшилтай байх магадлалтай бол, таны ээж тань
харшилтай бол түүнийг тусах магадлал улам их байна.
Шинж тэмдэгүүд:
• Харшлын шинж тэмдэгүүд өөр өөр байдаг.
•    Амьсгалахад хүндрэлтэй
•    Нүд халуу оргих, нулимс гойжих, загатнах
•    Нүдний халдвар (нүд улайж хавдана)
•    Найтаалгах
•    Суулгах, гэдэс суулгах
•    Толгой өвдөх
•    Арьс улайж хавдах
•    Ам хамар, хоолой, арьс, биеийн бусад хэсэг загатнах
•    Нус ихээр гарах
•    Арьс бижрүүтэх
•    Гэдэс базлах
•    Огиудас хүрэх
•    Амьсгаа давчдах
Танд илэрч бай гаа шинж тэмдэгүүдий г үүсгэдэг бодисууд
биеий н тань аль нэг хэсэгтэй холбоотой бай даг.
Жишээ нь:
• Амьсгалсаны дараа хамар битүүрэх, ам хамар загатнах, шингэн залхаг (нус)
хамраас гойжих, найтаалгах, амьсгал давчдахад хүргэдэг харшил үүсгэгч.

•    Нүдэнд хүрэхэд загатнуулдаг, нулимс гоождог, улайн хавдахад хүргэдэг


харшил үүсгэгч.

•    Харшил өгөх хоол хүнс нь бөөлжис цутгах, огиудас хүрэх, хэвлийгээр
өвдөх, гэдэс базлах, гэдэс гүйлгэх,бие улам муудах, амь насанд халгаатай
шинж тэмдэгүүдийг үүсгэж болдог.

•    Харшил үүсгэгч бодис арьсанд хүрэхэд арьс бижрүүтэх, улайж хавдах,
загатнах, цэврүүтэх явдал гардаг ба арьс хүртэл хуурч унадаг тохиолдолд
байдаг.

•    Энгийн харшлууд биеийг бүхэлд нь хамардаг ба янз янзын шинж


тэмдэгүүдийг үүсгэдэг.
Шинж тэмдэг болон шинжилгээ
• Эрүүлийг хамгаалагч буюу эмч хүмүүс харшлын өвчин
илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шалгалт зэргийг
хийдэг шинж тэмдэгүүд харшлынх эсвэл өөр бусад
хүндрэлээс үүдэлтэй эсэхийг харшлын шинжилгээгээр
тодорхойлох хэрэгтэй. 
• Арьсны шинжилгээ бол харшлын өвчнийг шинжлэх
хамгийн сайн арга юм. Үүний нэг бол хатгах шинжилгээ ба
харшлын шинж тэмдэг бүхий тодорхой хэсэг газрыг
хамардаг. Дараа нь тухайн хэсгийг хатгаж доторх бодисыг
арьсны гадаргууд гаргаж ирэх. Улайж хавдсан шинж тэмдэг
бүхий хариу үйлчлэхийг ойрын зайнаас харж ажиглана.
Арьсны шинжилгээг бага насны хүүхэд болон нялх
хүүхдүүдийг сонгон авч хийж болно.
Эмчилгээ
• Хүнд харшлын харш үйлчлэлд богино хугацаанд үйлчилж
эпиниприн гэдэг эмийг эмчилгээг шаарддаг. Шинж
тэмдэгийг намдаах хамгийн сайн арга бол танд харшил
өгөөд байгаа зүйлээс зайлсхийх явдал юм. Энэ арга
хэмжээг ялангуяа хоолны болон эмийн харшлын үед авдаг.
Харшлаас сэргийлэх, эмчлэх эмүүд хэд хэдэн төрлөөрөө
байдаг.
Танд илэрч буй харшлын шинж тэмдэгийн төрлөөс
хүндэрсэн байдлаас хамаарч эмчийн тань ямар эмийн
эмчилгээ хэрэглэх нь шалтгаална. Харшлаас (эстна, цэцгийн
тоосноос үүсдэг халууралт, үлд) үүсгэгддэг өвөрмөц
өвчнүүд өөр төрлийн эмчилгээ шаардагддаг.
Харшлын өвчнөөс урьдчилан
сэргий лэх арга
1. Эмчийн зааваргүй хамрын дусаалга дусаах, эм уух нь
сөрөг нөлөөтэй тул заавал мэргэжлийн эмчид хандаж,
юунаас харшилдаг болохоо тогтоолгох хэрэгтэй.
2. Дархлаагаа сайтар дэмжих нь тоосжилтын үед
харшилаас сэргийлэх нэг арга юм.
3. Хэрэв та өөрийнхөө харшилдаг зүйлийг олж мэдсэн бол
тэр зүйлийг хэрэглэхгүй байх, хэрэглэхээс зайлсхийх нь
урьдчилан сэргийлэх чухал аргын нэг болно. Та харшлын
өвчнөөр өвдөөгүй байсан ч та юунаас харшилдаг, юу
таарддаггүй, ялангуяа эм тариа хийлгэж байсан үедээ
харшил өгч байсан бол түүнийхээ талаар мэдээлэлтэй
байх нь чухал.      

You might also like