Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 5

Эдийн ба тунгалагийн

шингэн
11A. ЭНХБИЛГҮҮН, ЭНЭРЭЛ
Эдийн шингэн

 Цусны сийвэн, цусны цагаан эсээс үүсэж, эс хоорондын зайд  орших


өнгөгүй тунгалаг шингэнийг эдийн шингэн гэнэ. Хялгасан судасны
хана сийрэг бүтэцтэй. Учир нь түүний эсүүд өөр хоорондоо нягт
наалдаагүй, бага зэргийн завсар зайтай юм. Иймээс цусны
сийвэнгийн зарим хэсэг хялгасан судасны нимгэн, сийрэг ханаар
тогтмол нэвчин эс хоорондын зайд шилжиж байдаг. Үүний адил цусны
цагаан эс ч хэлбэр дүрсээ өөрчлөн хөдөлгөөнд орсноор хялгасан
судасны ханаар шахагдан гарна. Харин цусны улаан эс хэмжээгээрээ
том, хэлбэр дүрс нь өөрчлөгддөггүй тул хялгасан судасны ханаар
нэвтрэх боломжгүй. Эдийн шингэн нь эс, эд, цусыг холбогч гүүр юм.
Мөн хүний биеийн тал хувь нь эдийн шингэн байна.
Эдийн шингэний үүрэг

 Хүчилтөрөгч, шим бодис зэрэг шаардлагатай зүйлс нь цусанд


диффузлэгдэн эдийн шингэнээр дамжиж эсэд нэвтэрнэ. Харин
нүүрсхүчлийн хий зэрэг хаягдал бодис эсрэг чиглэлд
диффузлэгдэн эдийн шингэнд нийлнэ. Эдийн шингэн нь бидний
бүх эсийн хүрээлэн буй орчин нь болж өгдөг. Хүний биеийн хэд
хэдэн эрхтэн тогтолцоо, эдийн шингэний хамтын
оролцоотойгоор биеийн температур, эсийн концентрац
тогтвортой байдлыг хадгалана.
Тунгалагийн шингэн

 Үндсэндээ эдэд ганцхан хялгасан судас гэж байхгүй. Тэрнээс гадна


нарийн олон судаснууд бий. Тэднийг нь тунгалагийн хялгасан судас
гэнэ. Эдийн шингэнээс үүсэж тусгай судсаар урсдаг шингэнийг
тунгалагийн шингэн гэнэ. Мөн тэрээр холбогч эдийн нэг хэлбэр юм.
Түүний найрлагад тунгалагийн сийвэн, шим ба эрдэс бодисууд
хадгалагдана. Тунгалагийн хялгасан судсууд өөр хоорондоо нэгдэж
том судсыг үүсгэнэ. Ийнхүү тунгалагийн шингэнийг венийн судсанд
юүлдэг. Тунгалагийн судсуудад венийн судасны адил зөвхөн нэг
чиглэлд нээгдэж, шингэнийг урсгахад зохицтой хавхлага байдаг.
Цустай харьцуулахад тунгалагийн шингэний урсгал маш удаан
байдаг.
Тунгалагийн зангилаа

 Тунгалагийн шингэн нь венийн судас хүртэл урсахдаа маш


олон тунгалагийн зангилааг дайрна. Томоохон зангилаа
цавины хонхор, суга, тохой, бүсэлхий хүзүүний орчинд бий.
Тунгалагийн зангилаанд цусны цагаан эс шинээр үүсдэг тул
нэн баялаг агууламжтай байна. Эдгээр зангилааг дамжин
урсах үед тунгалагийн шингэнд агуулагдаж буй элдэв
бактери, хортой бодис зэргийг мөнөөх цагаан эсүүд устгадаг.
Ийнхүү тунгалагийн зангилаа нь өвчин үүсгэгчдийг устгах
төв болно.

You might also like