Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 17

КОВИД-19-ийн түргэвчилсэн

оношилгоо

Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн,


Гамшгаас хамгаалах шуурхай штабын Сургалт, сурталчилгааны баг
Шинжилгээний өмнөх бэлтгэл

А. Сорьц авахад ажилтны зүгээс бэлтгэх:


➢ Хамгаалах хувцас хэрэгслийг зөв
дарааллаар бүрэн өмсөх, тайлах
➢ HEPA шүүлтүүр бүхий N95 амны хаалт,
нүдний шил, нүүрний хаалт зүүх

Б. Шинжилгээ өгөх үйлчлүүлэгчийг бэлтгэх:


➢ Халдвар хамгааллын дэглэм баримтлах
➢ Хамраас цус гарах, үл бүлэгнүүлэгч эм
хэрэглэсэн эсэх
➢ Хамар битүүрэх, хамрын гэмтэлтэй эсэх
➢ Бичиг баримт
Зураг 1.

Эх сурвалж:ЭМС-ын А/269 тоот тушаал


Шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх
хурдавчилсан оношлуурын төрлүүд
Манай улсад хэрэглэж буй коронавирусийн халдварыг илрүүлэх
оношлууруудаас 2 төрлийн хурдавчилсан оношлуурыг жишээ
болгон авлаа.
1. Эсрэгбие илрүүлэх хурдавчилсан тест
COVID-19 IgM/IgG Ab test, Core technology Co.,Ltd Beijing, China
Сорьц: цус, биологийн бусад шингэн
Юуг илрүүлэх: Коронавирусийн эсрэг үүссэн эсрэгбие (IgG, IgM)
2. Антиген тодорхойлох хурдавчилсан тест
COVID-19 Ab test, SD Biosensor, Inc. Republic of Korea
Сорьц: хамар хоолойн арчдас
Юуг илрүүлэх: Коронавирусийн антиген
Шинэ коронавирусийн эсрэгбие илрүүлэх тест
(Covid-19 IgM/IgG Ab Test)
1. Халдвар авснаас ойролцоогоор 7 хоногийн дараа эсрэгбие үүсдэг.
➢ 14 хоногийн дараа эерэг хариу гарах магадлал - 80%
➢ 21 хоногийн дараа эерэг хариу гарах магадлал - 95%
➢ хуурамч эерэг хариу гарах магадлал - 2%
2. Мэдрэг чанар - 93,9% Өвөрмөц чанар - 98,1% Hарийвчлал - 96,4%
3. Оношлуурын сул тал:
➢ Хэзээ халдвар авсан, одоо халдвартай эсэхийг бүрэн тогтоох
боломжгүй.
➢ Халдвартай эсэхийг нэмэлт шинжилгээгээр баталгаажуулах
шаардлагатай.
Эх сурвалж: COVID-19 IgM/IgG Ab test manual
Шинэ коронавирусийн эсрэгбие илрүүлэх тест
(Covid-19 IgM/IgG Ab Test)
➢IgM эсрэгбие нь халдварын эхний үед (3-6 хоног) илэрч, халдварын эсрэг
дархлааны хариу урвал үзүүлдэг бөгөөд өвчтөний цусанд илрэх нь шинэ
халдварыг илтгэдэг.
➢IgG эсрэгбие нь халдварын идэвхтэй үед (7-8 хоног) нийлэгжин цаашид
хүний цусанд удаан хугацаанд хадгалагдан үлддэг тул халдварын хожуу үе,
эдгэрсэн болон шинж тэмдэг багатай халдварыг илтгэх гол маркер болдог.
➢Хурдавчилсан тестийн шинжилгээнд хүний цус, ийлдэс, сийвэн, өндөгний
цусанд коронавирусийн бүтцийн уураг болох N (nucleocapsid) болон S (Spike)
уургийн эсрэг үүссэн өвөрмөц IgM болон IgG эсрэгбиеүүдийг илрүүлэх
замаар халдварыг тодорхойлдог.
➢Эсрэгбие илрүүлэх шинжилгээгээр халдварын тархалтыг тогтоох,
халдварын дараа дархлаа тогтсон эсэхийг баримжаалах боломжтой.
Эх сурвалж:Li Z, Yi Y, Luo X, et al. Development and clinical application of a rapid IgM-IgG combined
antibody test for SARS-CoV-2 infection diagnosis. Journal of medical virology. Feb 27 2020.
Шинэ коронавирусийн эсрэгбие илрүүлэх
тестийг ашиглахад анхаарах зүйлс

Бэлтгэл:
➢Оношлуурын бүрэн бүтэн байдлыг
шалгах
➢Хадгалах хугацаа болон тохиромжтой
нөхцөлд хадгалж тээвэрлэгдсэн
эсэхийг шалгах
➢Үйлдвэрлэгчийн илгээсэн үйл
ажиллагааны зааврыг уншиж танилцах
Зураг 2.
Шинжилгээ хийх аргачлал
!!! Халдвар хамгааллын дэглэм баримтлах (ариун зүү, спирттэй хөвөн бэлтгэх, нэг удаагийн бээлий өмсөх)
!!! Үйлчлүүлэгчийн хурууны өндгийг долоовор эрхий хуруугаар 2 талаас хавчиж, спирттэй хөвөнгөөр
талбайг ариутгах

Зураг 3.

Ариун зүүгээр Эхний дусал цусыг Сорьц шингэлэх Оношлуурыг өрөөний


хурууны өндгийг спирттэй хөвөнгөөр уусмалаас 2-3 хэмд байлгах ба сорьц
хатгах (хэт гүн арчиж, 2 дахь дуслыг хийх дусааснаас хойш 10-15
биш, хэт өнгөц дуслыг оношлуурын минутын дараа үр дүнг
биш) сорьц хийх хэсэгт үнэлж, хариуг гаргах
хангалттай
хэмжээгээр дусаах Эх сурвалж: COVID-19 IgM/IgG Ab test manual
Шинжилгээний үр дүнг үнэлэх
➢С, Т1, Т2 зурвасууд хамт илэрвэл (+ + +) идэвхтэй
халдвартай гэж үнэлнэ.
➢С, Т1 зурвасууд илэрвэл (+ +) халдвар авсныг илтгэх ба
шинэ халдвар гэж үнэлнэ.
➢С, Т2 зурвасууд илэрвэл (+ +) халдвартай эсвэл
халдвар аваад эдгэрсэн гэж үнэлнэ.
➢С зурвас дангаараа илэрвэл (+) халдваргүй гэж үнэлнэ.
Зураг 4.
(Халдварын эхний хоногуудад хуурамч сөрөг хариу
гарах боломжтой тул сэжигтэй тохиолдын үед 7
Тайлбар: хоногийн дараа давтан шинжилгээ хийнэ)
С - Хяналтын зурвас ➢С зурвас илрээгүй (-) бол оношлуур ажиллаагүй эсвэл
Т1 - IgM-ийг илтгэх зурвас сорьц шинжлэгдээгүй гэж үнэлэн, өөр оношлуураар
Т2 - IgG-ийг илтгэх зурвас шинжилгээг давтан хийнэ.
Эх сурвалж: COVID-19 IgM/IgG Ab test manual
Шинэ коронавирусийн эсрэгтөрөгч илрүүлэх тест
(Covid-19 Ag Test)
➢ Халдвар авсан хүний хамар залгиурын арчдаст SARS-CoV-2-ийн антиген
илрүүлэх хроматографийн хурдавчилсан шинжилгээ юм.
➢ Шинжилгээнд вирусийн антигенд өвөрмөц мэдрэг моноклон эсрэгбиеийг
үйлдвэрийн аргаар гарган авч оношлуурт ашигладаг.
➢ Энэхүү оношилгооны тестийн мэдрэг чанар - 96,52%, өвөрмөц чанар- 99,68%,
нарийвчлал- 96,4% байдаг.

Зураг 5.

Эх сурвалж: COVID-19 Ab test manual


Шинэ коронавирусийн эсрэгтөрөгч илрүүлэх
тестийг бэлтгэх үе шат

Цомогт агуулагдах зүйлс

Зураг 6.
➢ Оношлуурын бүрэн бүтэн байдлыг шалгах
➢ Хадгалах хугацаа болон тохиромжтой нөхцөлд хадгалж тээвэрлэгдсэн эсэхийг шалгах
➢ Үйлдвэрлэгчийн илгээсэн үйл ажиллагааны зааврыг уншиж танилцах
Хамар, залгиураас сорьц авах аргачлал

Зураг 7.

Сорьц авах Сорьц уусгах Сорьц авах Тюбийг


бамбараар хамар, буфертэй тюбенд бамбарыг буцааж зориулалтын
залгиурын ар бамбарыг хийж 5 болгоомжтой тагаар таглана.
хана хэсгээс удаа эргүүлнэ. гарган авна.
сорьц авна.
Тестийн шинжилгээ хийх аргачлал
1.Бамбарыг авч
зориулалтын хог
хаягдлын саванд хаяна.
2. Тюбийг зориулалтын
нүхтэй тагаар таглана.
3.Оношлуур сорьц дусаах
хэсэгт цуглуулж авсан
сорьцоос 3 дуслыг
хийнэ.
4.15-30 минутын дараа үр
дүнг үнэлнэ.

Зураг 8.
Эх сурвалж:
https://www.who.int/diagnostics_laboratory/eual/eul_0563_117_00_standard_q_covid19_ag_ifu.pdf?ua=1&fbclid=IwAR1D5nzqovxVdgXCgQTvZ8-
G3UurmoBKhVycjsREqQAaCUespoJgS2X6Bf8
Шинжилгээний үр дүнг үнэлэх

➢ С, Т зурвас хамт илэрвэл (+ +)


халдвартай гэж үнэлнэ.
➢ С зурвас дангаараа илэрвэл (+)
халдваргүй гэж үнэлнэ. Сэжигтэй
тохиолдолд эсрэгбие илрүүлэх
шинжилгээ болон PCR шинжилгээгээр
баталгаажуулна.
➢ С зурвас илрээгүй (-) бол оношлуур
Зураг 9.
ажиллаагүй эсвэл сорьц
Тайлбар:
C - Хяналтын зурвас шинжлэгдээгүй гэж үнэлэх ба өөр
T - Антигенийг илтгэх зурвас оношлуураар давтан шинжилгээ хийнэ.
Шинжилгээг зөв авахад анхаарах зүйлс

➢ Халдвар хамгааллыг баримтлах


➢ Нэг удаагийн хувцсыг зөв өмсөх, тайлах
➢ Оношлуурыг зааврын дагуу зөв хийх
(сорьцоо зөв авах, хугацаа гэх мэт)
➢ Бүртгэх, мэдээллэх, зөвөлгөө өгөх
➢ Сэжигтэй тохиодлыг ПГУ-ын шинжилгээнд
илгээх, сорьц авах, тээвэрлэх
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Дүнжингарав салбар

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН 7 ЦЭГИЙН 75751200


БАЙРШИЛ:
1.Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны
Өрхийн эрүүл мэндийн төв
2.Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн
эрүүл мэндийн төв
3.Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
4.Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
5.Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
6.Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
7.Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
Зураг 11.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА

You might also like