Lecture 2. Labour Force 2017

You might also like

Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 35

1

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН
ХӨДӨЛМӨРИЙН НӨӨЦ, ТҮҮНИЙ
АШИГЛАЛТЫН СТАТИСТИК

МУИС-ийн ШУ-ны Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн


зөвлөх профессор багш, доктор Б.Батмөнх
Сэдвийн хамрах хүрээ
2

Аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн нөөц,


түүний ашиглалтын статистик нь дараах
судалгаа шинжилгээг хийхэд чиглэгддэг. Үүнд:
 Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүнийг судлах

 Ажиллагсадын тоо шилжих хөдөлгөөн,

өөрчлөлтийг судлах
 Ажлын цагийн ашиглалтыг судлах

 Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг судлах


Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн онол
3

 Үндэслэгч нь Францын эрдэмтэн Ж.Б.Сея.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Бизне-сийн
Хөдөлмөр Капитал Газар

+ удирдлага
Дэлхийн II дараа бизнесийн удирдлага, ШУ, техникийн дэвшил нэмэгдсэн.

Үйлдвэрлэсэн баялгын өртөг, бүтцэд олон хүчин зүйлс нөлөөлдөг (Ж: улс төр,

нийгэм, эдийн засаг г.м.) боловч эдийн засгийн шинжилгээнд хэрэглэж болох,
тодорхой тоогоор хэмжигддэг гол хүчин зүйлс нь дээрх хүчин зүйлс 4 юм.
Хүчин зүйлийн хэмжигдэхүүн
4

 ҮТС-д дээрх хүчин зүйлсийг тодорхой хэмжиг-дэхүүнээр


илэрхийлдэг.
Хөдөлмөр ажиллах хүч буюу эдийн засгийн
идэвхтэй хүн амын тоо,
ажиллагсад
Капитал Үйлдвэрлэлийн болон үйлдвэр- лэлийн бус
үндсэн хөрөнгө, санхүүгийн хөрөнгө,
эргэлтийн хөрөнгө, бараа, материалын үлдэгдэл
Газар Эдийн засгийн эргэлтэнд орсон газрын
үнэ, өртөг
Бизнесийн удирдлага удирдлагын зардал, хүүгийн хувь,
ногдол ашиг, рент
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн онол
5

 Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн онол ёсоор


хөдөлмөр бол газар, капитал, удирдлагын нэг
адил үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болдог.
 Энэхүү онол ёсоор хөдөлмөр нь үйлдвэрлэлийн
процесст оролцож, цалин хөлс хэлбэрээр төлбөр
хийгддэг.
 Үйлдвэрлэлийн эцсийн үр дүнгээс хөдөлмөрийн
оролцоог үнэлж цалин хөлс олгодог.
Ажил эрхэлтийн олон улсын стандарт
ангилал
6

1. Гэрээгээр ажиллагч
2. Ажил олгогч
3. Хувиараа ажиллагч
4. Хоршооллын гишүүн
5. Гэр бүлийн бизнест цалин авалгүй оролцогч
6. Бусад

6
Аж үйлдвэрийн салбарын ажиллагсад
7

 Манай орны нийт ажил эрхлэгчид 2016 оны эцэст 1 сая


147,8 мянган хүн байв. Үүний 86,1 мянга нь буюу 7.5% нь
боловсруулах аж үйлдвэрт, 16,2 мянга нь буюу 1,4% нь
цахилгаан, уур, агааржуулалтын салбарт, 38,2 мянга буюу
3,3% нь уул уурхайн олборлох салбарт ажиллаж байна.
 Ажиллагсдын 2016 оны бүтэц.%
2016
30.4 12.2

30.4

15.0 5.7 6.2

Аж үйлдвэр ХАА Барилга Тээвэр, агуулахын аж ахуй Худалдаа Үйлчилгээ


1.Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүнүүнийг судах
аргууд
8

 Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүнийг судлах нь


хүний нөөцийн судалгааны нэг хэсэг болдог. Энэ нь
эргээд хөдөлмөрийн үр ашгийг нэмэгдүүлэх арга
хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх үндэс болдог.
Бүтэц, бүрэлдэхүүнийг:
 Ажилласан жил
 Мэргэжлийн зэрэг
 Боловсролын түвшин
 Нас, хүйс зэрэг үндсэн шинж тэмдэгээр нь судлана.
Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүн-үргэлжлэл -1
9

 Үүний зэрэгцээ ажиллагсадыг дараахь 2 шинж


тэмдэгээр ялгаатай авч үздэг.
1.Үйлдвэрлэлийн цех, тасаг, ажлын байрны төрлөөр
2.Гүйцэтгэх ажил, үүргийн байдлаар
 Эхнийхээр нь дараахь 2 төрлийг ялган судалдаг.
 1.1. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны
ажиллагсад
 1.2. Үйлдвэрлэлийн бус үйл ажиллагааны ажиллагсад
Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүн-үргэлжлэл-2
10

Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны


ажиллагсадыг дотор нь
 Бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан цехийн

ажиллагсад /үүнийг дотор нь: үндсэн цехийн,


дагалдах, туслах цехийн г.м/
 Тасгуудын ажиллагсад /удирдлагын агуулах г.м/

Үйлдвэрлэлийн бус үйл ажиллагааны ажиллагсадыг


ямар салбарт хамаарах байдлаар нь:
 Тээвэр, орон сууц, нийтийн аж ахуй, ХАА г.м

ангилдаг.
Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүн-үргэлжлэл-3
11

Ажиллагсадыг үйлдвэрлэлийн процест гүйцэтгэх үүргээр нь:


 Ажилчид, дагалдан суралцагсад

 Инженер, техникийн ажилтнууд

 Албан хаагчид

 Туслах ажилтнууд

 Харуул, хамгаалалтын ажилтнууд гэж ангилдаг.

 Ажиллагсадын бүтэц бүрэлдэхүүний судалгааны гол

чиглэл нь нийт ажиллагсадад эдгээр ялгаатай ангилсан


бүлгүүдийн эзлэх хувийг тооцож, хөдөлгөөн өөрчлөлтийг
нь судлаж, хөдөлмөрийн бүтээмж болон бусад
үзүүлэлтүүдтэй холбон шинжлэхэд чиглэгддэг.
Ажиллагсадын дундаж тоог тодорхойлох,
аргууд
12

Ажиллагсадын бүтэц бүрэлдэхүүнийг судлах асуудал


ажиллагсадын тоог тодорхойлохтой холбогддог.
 Аж үйлдвэрийн газрууд ажилчдынхаа тоог дараахь

3 төрлөөр тодорхойлох шаардлагатай.


 Дансаар бүртгэлтэй ажиллагсад

 Ажилд ирсэн ажиллагсад /өвчтэй, амралттай хассан

г.м/
 Жинхэнэ ажилласан /ажилд ирснээс сул зогссон

ажиллагсадыг хассан/
Ажиллагсадын дундаж тоог арифметик дунджаар тодорхойлох

13

 Аж үйлдвэрийн газруудын цех, тасаг бүр


ажиллагсадын ирцийг өдөр бүр, цалин хөсний
бүртгэлийг дэлгэрэнгүй хөтөлдөг. Энэ нь
ажиллагсдад хийснээр болон цагаар нь цалин
хөлс олгох гол баримт материал болдог.
 Ажиллагсадын дундаж тоог арифметикийн
жигнэсэн дунджаар тооцно. Жишээ нь:
 Энд Ө – ажилласан өдрийн тоо
Т – ажиллагсадын тоо
Ажиллагсадын дундаж тоог энгийн хронолог
дунджаар тодорхойлох арга
14

 Зарим тохиолдолд ажиллагсадын тоо нь хугацааны эхэн,


эцэст бүртгэлтэй байж болдог. Энэ тохиолдолд
ажиллагсадын дундаж тоог хронологийн энгийн ба
жигнэсэн дунджын аргаар тооцдог. Жишээ нь: 1-р сарын
эцэст 240 хүн, 2-р сарын эцэст 210 хүн, 3-р сарын эцэст
200 хүн ажилласан мэдээ байвал 1-р улирлын
ажиллагсадын дундаж тоог энгийн хронолог дунджаар
дараахь байдлаар тооцно.
Ажиллагсадын дундаж тоог жигнэсэн хронолог
дунджаар тодорхойлох арга
15

Сарын эхний өдрүүд 1/I 1/III 1/IV 1/VII 1/X 1/I


Ажилчдын тоо, хүн 21 27 26 25 29 32

Жигнэсэн хронолог дунджийн томьёо

Манай жишээ:
2.Ажиллагсадын шилжих хөдөлгөөнийг судлах
аргууд
16

 Ажиллагсадын бүтэц, бүрэлдэхүүн, тооны зэрэгцээ түүний


шилжих хөдөлгөөнийг үйлдвэрийн газар, аж үйлдвэрийн
салбар, улсын хэмжээнд судлах нь хөдөлмөрийн нөөцийн
ашиглалтын шинжилгээний нэг чухал хэсэг болдог.
 Ажиллагсадын тооны хөдөлгөөн, өөрчлөлтийг дараахь 2

чиглэлд голлон судалдаг. Үүнд:


-Гадаад шилжих хөдөлгөөн – буюу шинээр ажиллагсадыг авах,
үйлдвэрээс гадагш шилжих хөдөлгөөн.
- Дотоод шилжих хөдөлгөөн – үйлдвэрийн дотор нэг цех,
тасгаас нөгөөд шилжих, ажиллагсадыг нэг төрлөөс нөгөө төрөлд
шилжих хөдөлгөөн.
 Ажиллагсадын шилжих хөдөлгөөнийг ажиллагсадын тооны

балансыг үндэслэн тооцдог.


Ажиллагсадын тооны баланс
17

Жишээ нь: нэгэн үйлдвэрийн ажилчдын эхний хагас жилийн тооны балансыг
доор харуулав.
 1-р сарын 1-ний байдлаар дансанд бүртгэлтэй ажилчдын тоо – 250
1.Ажилд шинээр авсан хүмүүсийн тоо – 19
2.Үйлдвэрлэлийн бус өөр хэсгээс үндсэн үйлдвэрийн ажилчин болж шилжсэн
хүний тоо – 2
3.Үйлдвэрээс гарсан ажилчдын тоо – 26
Үүнээс: - бусад үйлдвэр, байгууллагад шижсэн
4.Гэрээт хугацаа дууссанаас чөлөөлөгдсөн хүмүүс – 8
5.Цэрэгт татагдсан, сургуульд элсэн орсон залуучууд – 10
6.Өөрийн хүсэлтээр болон хөдөлмөрийн сахилга зөрчиснөөс чөлөөлөгдсөн-5
7.Үйлдвэрийн доторхи бусад нэгжид шилжсэн – 2
  7-р сарын 1-ний байдлаарх дансны ажилчдын тоо – 243
 Шилжих хөдөлгөөнд ороогүй ажилчдын тоо – 224=250-26
Шилжин ирэгсдийн коэффициентүүд
18

 Ажиллагсадын тооны балансаас ажиллагсадын шилжих


хөдөлгөөнийг дараахь хэд хэдэн коэффициентийг тооцдог.
 Шилжин ирэгсдийн коффициентүүд нь тухайн хугацааны
эцэст байсан хүмүүсийн хэдэн хувь нь шилжин ирснийг
харуулдаг.
 Гаднаас шилжин ирэгсэдийн коэффициент манай
жишээгээр
 Нийт шилжин ирэгсэдийн коэффициент:
 Манай жишээгээ оны эцсийн нийт ажиллагсдын 7,8% нь
гаднаас, харин 8,6% нь нийт гадна дотроос шилжин иржээ
гэсэн үг.
Шилжин явагсдын коэффициентүүд
19

 Шилжин явагсдын коэффициент нь оны эхэнд байсан


хүмүүсийн хэдэн хувь нь шилжин явсныг харуулдаг
харуулдаг.
 Гадагш шилжин явагсадын коэффициент манай жишээгээр

 Нийт шилжин явагсадын коэффициент манай жишээгээ

 Манай жишээгээр оны эхэнд байсан 250 ажилчдын 10,4%


нь гадагш, 11,2% нь гадагшаа болон дотроо шилжжээ.
Ажиллагсадын шилжих хөдөлгөөнийг судлах
20

 Энд шилжин явагсадын шалтгааныг балансад илүү нарийн


тусгасныг ажиглаж болно.
 Ер нь үйлдвэрийн газрын хувьд ажилчдын гадагш чиглэсэн
шилжилт хөдөлгөөн их байх нь үйлдвэрийн үйл ажиллагаанд
сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа дадлага туршлагатай ажилчдыг
тогтвор суурьшилтай ажиллуулах нь хөдөлмөрийн бүтээмж
нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого талаасаа чухал гэж
үздэг.
 Өөрийн хүсэлтээр шилжин явагсад нь өндөр цалин хөлстэй
өөр үйлдвэрт шилжих нь элбэг тохиолддог тул үйлдвэрийн
хүний нөөцийн бодлого үүнд чиглэгдсэн арга хэмжээг авдаг
байх ёстой.
Ажиллагсадын шилжих хөдөлгөөнийг судлах-
үргэлжлэл
21

 Энд бизнесийн нууц, технологийн нууц гээд


гадагш алдагдах, өрсөлдөгчдөө сайн ажилтан
бэлтгэж өгөх гээд олон асуудал үүсч болно.
Иймээс гадагш шилжин өөрийн хүсэлтээх
явагсадын талаар тусгайлсан судалгаа явуулж,
дүгнэлт хийх шаардлагатай.
Тогтвор суурьшлын коэффициент
22

 Эцэст нь ажилчдын тогтвор суурьшлын коэффициен-


тийг тооцдог. Үүнийг шилжих хөдөлгөөнд оролцоо-
гүй ажилчдын тоог оны эхний ажилчдын тоонд
харьцуулж 100-аар үржүүлж тооцдог.
 Манай жишээгээр:
 Энэ коэффициент нь оны эхний ажилчдын 89,6% нь
тухайн хагас жилд тогтвор суурьшилтай ажилласныг
харуулна.
 Энэ коэффициентийг нь 100-аас гадагш шилжин
явагсдын коэффициентийг хассантай тэнцүү.
 Манай жишээгээр:
3. Ажиллагсдын цаг ашиглалтыг судлах аргууд
23

 Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг судлахад


хөдөлмөрийн цагийн ашиглалт, түүний алдагдлыг
заавал судлах шаардлага гардаг.
 Ер нь хөдөлмөрийн бодит зардлыг зарцуулсан хүн-
цагаар хэмжих нь биет хэмжээний илүү бодитой
хэмжигдэхүүн болдог. Ийм учраас үйлдвэрийн
газрууд ажилчдынхаа ажилласан хүн-цагийг өдөр
бүрээр тусгайлан бүртгэж байдаг.
 Энэ нь эргээд ажилчдад тодорхой хэмжээний цалин
хөлс тооцож олгох үндэслэл нь болдог.
Ажилласан хүн-цаг
24

 Ажилласан хүн-цагийг ажлын өдрийн дотроо ялгаатай


нарийн бүртгэдэг. Хэрэв ажилчин ажилдаа ирсэн боловч
үйлдвэрийн үйл ажиллагаанд сул зогсолт гарч болно.
Үйлдвэрийн осол авараас ихэвчлэн сул зогсож болдог.
 Зарим үйлдвэрийн хувьд илүү цагаар ажиллах явдал
гардаг. Тухайлбал, яаралтай захиалгатай бүтээгдэ-хүүн
үйлдвэрлэх нөхцөлд ажилчдыг хөдөлмөрийн хуульд
зааснаар цагаар ажиллуулж, цалин хөлсийг нь нэмж
олгож болно.
 Энэ тохиолдолд ажилласан хүн-цаг тогтоосон нормт
хэмжээнээс давж болно.
Ажилласан хүн-цаг-үргэлжлэл
25

 Ажлын цагийг хүн-цагийн зэрэгцээ хүн-өдрөөр


хэмжих явдал түгээмэл байдаг. Гэхдээ хүн-өдөр
нь ажлын цагийн алдагдлыг нарийн хэмжих
боломж олгодоггүй сул талтай. Харин хүн-цаг
нь сул зогсолт, ээлж хоорондын ажлын цагийн
алдагдал, ээлжийн доторх цагийн алдагдлыг
нарийн бүртгэх боломж олгодог.
Жишээ:
26

 Үйлдвэрийн нэг цехэд нэг өдөр 250 ажилчин 8 цаг, 50 ажилчин 7


цагаар ажиллажээ. Энэ өдөр ажилчид нийтдээ 23 хүн-цагийг
тогтоосон нормыг цагаас илүүгээр ажиллажээ. 41 хүн-цагийг
ээлжийн дотор сул өнгөрөөж, 15 хүн-цагийг ээлж солилцох үед
болон завсарлах үед алджээ.
 Эндээс үйлдвэрийн нормт цагийн фонд:

250*8=2000 хүн-цаг
+ 50*7=350 хүн-цаг
Нийт = 2350 хүн-цаг болно.
 Гэтэл илүү ажилласан цаг болон цагийн бусад алдагдлаа тооцоод

жинхэнэ ажилласан хүн-цаг 2350+23-41-15=2317 хүн-цаг болж


байна.
 Цаг ашиглалтын түвшин= болж байна.
4. Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын үзүүлэл-
түүд, түүнийг үндэслэн хийх шинжилгээ
27

 Хөдөлмөрийн нөөцийн ашиглалт гэдэг ойлголт нь


ажиллагсдаас үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцож
буй байдлыг ерөнхийд нь хамруулна. Ажиллагсдын
календарийн жилийн хүн-өдөр бүгд үйлдвэрлэлд
зарцуулагддаггүй. Календарт хүн-өдрөөс гадна 7
хоногийн амралтын болон баяр ёслолын өдрүүдийг
хасвал ажлын цагийн нийт фонд гарна. Үүнээс
жилийн ээлжийн амралтын өдрүүдийг хасвал ажлын
цагийн боломжит дээд фонд гарна. Ажиллагсдын
ажлын цагийн энэхүү фонд нь үйлдвэрлэлд бүхэлдээ
зарцуулагдах боломжтой дээд хэмжээ болно.
Ажлын цагийн нийт фондууд
28

 Ажлын цагийн календарын фонд – Хүний тоог жилийн 365


хоногоор үржсэн хэмжээ,хүн- өдрөөр
-7 хоногийн амралт, баяр ёслолын өдрүүд
 Ажлын цагийн нийт фонд – хүн өдрөөр
- Ээлжийн амралтын өдрүүд
 Ажлын цагийн боломжит дээд хэмжээний фонд – хүн өдөр
-өвчлөл, ажил таслалт, жирэмсний амралт, бусад
 Жинхэнэ ажилласан, хүн-өдөр
 Эдгээр фондуудын харьцаагаар хөдөлмөрийн нөөцийн
ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцдог.
Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын үзүүлэлтүүд
29

1.Хөдөлмөрийн нөөцийн үйлдвэрлэлийн ашиглалтын


түвшин :

 Амьдрал дээр ажлын цагийн боломжит дээд хэмжээний


оронд нь хэзээ ч бүрэн гүйцэд үйлдвэрлэлд ашигладаггүй.
Учир нь : -Өвчлөлтөөс, жирэмсний чөлөөнөөс
- Ажил тасалснаас
- Улсын болон олон нийтийн үүрэгт ажил гүйцэтгэснээс
ажлаас чөлөөлөгдсөн зэрэг олон шалтгаанаар ажилчид дээрх
боломжит фондынхоо зарим хэсгийг үйлдвэрлэлд зарцуулж
чаддаггүй.
Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын үзүүлэлтүүд-
үргэлжлэл
30

 2.Иймээс жинхэнэ ажилласан хүн-өдөр гэдэг бодит гүйцэт-


гэлээр гарсан ажлын цагийг тооцдог. Энэхүү жинхэнэ
ажилласан хүн-өдрийг боломжит дээд хэмжээний фондод
харьцуулсан харьцааг хөдөлмөрийн нөөцийн бодит
ашиглалтын түвшин гэдэг.

 Жинхэнэ ажилласан хүн-өдрийг календарын фондод


харьцуулсан харьцааг хөдөлмөрийн нөөцийн үйлдвэрлэ-
лийн жинхэнэ ашиглалтын түвшин гэдэг.
Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын үзүүлэлтүүд
тооцох өгөдөлүүд
31

 Өгөгдөлүүд: Ажиллагсдын дансны дундаж тоо 820


хүн байв. Энэ хүмүүс жилд 188559 хүн-өдөр
ажиллажээ.
 Баяр, ёслол, амралтын өдрүүд 80114 хүн-өдөр
 Ээлжийн амралт 14240 хүн-өдөр
 Өвчлөлт, жирэмсний амралт -11620 хүн-өдөр
 Сонгуульт ажил 4415 хүн-өдөр
 Засаг захиргааны чөлөө-225 хүн-өдөр
 Ажил таслалт-102
 Бүтэн өдрийн сул зогсолт- 25 хүн-өдөр
Ажлын цагийн фондуудын тооцоо
32

 Календарийн фонд=820x365=299300 хүн- өдөр


 Ажлын цагийн нийт фонд=299300-80114=219186

 Ажлын цагийн боломжит дээд фонд=219186-

14240==204946 хүн- өдөр


 Ажлын цагийн жинхэнэ ашигласан фонд=

204946-11620-4415-225-102-25=188559 хүн-
өдөр
Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын
үзүүлэлтүүдийн тооцоо
33

 1.Хөдөлмөрийн нөөцийн үйлдвэрлэлийн ашиглалтын түвшин :


= =204946/299300*100=68,5%

 Хөдөлмөрийн нөөцийн үйлдвэрлэлийн жинхэнэ ашиглалтын түвшин:

=188559/299300*100=63,0%

 Хөдөлмөрийн нөөцийн бодит ашиглалтын түвшин:

=188559/204946*100=92,0%
Дүгнэлт
34

 Тооцооноос харахад ажлын цагийн календарийн


фондын 68,5% нь үйлдвэрлэлийн зориулалтаар
ашиглах боломжтой дээд хэмжээ байсны 63,0%
хувь нь жинхэндээ ашиглагджээ.
 Үйлдвэрэлийн зориулалтаар ашиглаж болох
ажлын цагийн боломжит дээд хэмжээний 92 % -
ийг гүйцэтгэлээрээ ашиглаж, 8% нь өвчтэй, 5,7 %
нь жирэмсний амралттай, 2,2% нь сонгуульт
ажил,захиргааны чөлөө, ажил таслалт, сул
зогсолтоос үйлдвэрлэлд зоиулагдаагүй байна.
Жишээ: Илүү цагаар ажилласан болон сул зогсолтын цагаас ажилласан
хүн-цаг 2-ыг ашиглавал зохих цагийн нийт фондод оруулж тооцно.

35

Жилийн дүнгээр
Хүн-цаг Дүнд эзлэх %
1. Ажиллавал зохих фондноос жинхэнэ ажилласан 1451904 93,91
2. Хүүхэд хөхүүлэх чөлөө
3. Богиносгосон цагаар ажилласан ажилчдын 8240 0,53
цагийн хорогдол 8772 0,57
4. Улс, олон нийтийн байгууллагын үүрэгт ажил 9782 0,59
гүйцэтгэхэд зарцуулсан
5. Ээлжийн доторх сул зогсолт 67902 4,39
6. Ажил таслалт, хожигдол 184 0,01
Дүн
Ажиллавал зохих фонд 1546184 100
Илүү цагаар ажилласан 37712 2,44
Ээлжийн доторх цагийн алдагдлын ашиглалт 12102 0,75

You might also like