Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 37

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН

ИХ СУРГУУЛЬ

БИЕ ДААЛТ 1
СЭДЭВ: Найруулгын алдаатай
өгүүлбэрийг засаж товчоолох

Б ЭЛ Т Г Э С Э Н : Р. БАТ - И Р Э ЭД Ү Й
О Ю У Т Н Ы КОД : B 2 1 F P 1 0 0 6
АС СА Х Ө Т Ө Л Б Ө Р С 2 1 2 ТА Н Х И М
ОРШИЛ:
Найруулгын төрөл бүрийн бичвэрээс алдаатай өгүүлбэрийг олж, алдаа тус бүрийг
товчоолон тайлбарлах , ингэснээр MLS111 хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэгээ
чадвар , хэрэглээ болгон хөгжүүлэх зорилготой.
ҮНДСЭН ХЭСЭГ:
Албан бичиг, эрдэм шинжилгээ, сонин нийтлэл, уран зохиол, зар сурталчилгаа,
орчуулгын бүтээлээс тус тус 5 нийт 30 өгүүлбэрийг сонгон авч найруулгын
алдаа бүрийг товчоолон засаж тайлбарлалаа. Ингэхдээ алдаа тус бүрийн эх
сурвалжийг тодорхой тэмдэглэсэн болно.
Алдаатай өгүүлбэр: PC mall урьд өмнө болж байгаагүй “black friday” 50 хүртэлх хувийн бодит хямдралыг
зарлаж байна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн, ХЗ-Үгийн байр буруу

Залруулсан нь: Урьд болж байгаагүй 50 хүртэлх хувийн хямдралыг PC mall-оос


зарлажээ.

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны


хуудас
Алдаатай өгүүлбэр: Нийслэлд түгжрэл сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдлээ.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Үгийн байрлал буруу

Залруулсан нь: Нийслэлд сүүлийн өдрүүдэд түгжрэл


эрс нэмэгдлээ.

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны


хуудас.
Алдаатай өгүүлбэр: Хүнс, эмийг нүүрс экспортолдог Гашуунсухайт, Ханги боомтоор татан
авах бэлтгэл хангаж, лаборатори байгуулна.

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн, ҮС-Үг дутсан

Залруулсан нь: Гашунсухайт, Ханги боомтоор хүнс


эмийг татах бэлтгэл хангаж, лаборатори байгуулахаар
болжээ.
Эх сурвалж: Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны
хуудас.
Алдаатай өгүүлбэр: УБТЗ-д бугшсан гэмт үйлдлүүдийн талаар "Монголын төмөр замчдын
эвлэлийн холбоо"-ноос мэдээлэл хийж байна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь:ҮС-Үг оновчгүй, ХЗ-Үгийн


байрлал буруу

Залруулсан нь: “Монголын төмөр замчдын эвлэлийн


холбоо”-ноос УБТЗ-д болсон гэмт үйлдлүүдийн
талаар мэдээлэл хийж байна.

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны


хуудас.
Алдаатай өгүүлбэр:Боловсрол, шинжлэх ухааны сайд 2, 3 настай хүүхдүүдийг
цэцэрлэгт 11 сараас авах чиглэл баримталж байгаа гэсэн бол Шадар сайд 11 сард багтаж
цэцэрлэгт хамруулах боломжгүй гэв

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг дутуу, ХЗ-Үгийн


байрлал буруу, ҮС-Үг оновчгүй

Залруулсан нь: БСШУ-ны сайд 11 сараас 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах


чиглэл баримталж байгаа гэсэн бол Шадар сайд 11 сард багтаж цэцэрлэгт хамруулах
боломжгүй гэв.

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны


хуудас.
Алдаатай өгүүлбэр: Английн шүүх англичуудыг айлгаж цохилтонд оруулсан аллага үйлдсэн 3
эрд шийтгэл оноосон юм.

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг оновчгүй, ҮС-Үг


илүүдсэн
Залруулсан нь: Англичуудыг айлгаж цочроосон
аллага үйлдсэн 3 эрд Английн шүүх шийтгэл
оноожээ.

Эх сурвалж: Urlag.mn, И Жи Сон “Дээврийн өрөөн


дэх миний мөрөөдөл” УБ, 2010он, 1дэх хэвлэл, 5 дах
хуудас , 17 дах мөр
Алдаатай өгүүлбэр: Энэ гайхалтай дүрмийг асар их амжилтанд хүрсэн хүн бүхэн мэддэг,
хэрэгжүүлдэг.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үгийн байрлал буруу, ҮС-


Үг дутуу
Залруулсан нь: Энэ гайхалтай дүрмийг амжилтанд
хүрсэн асар их хүн мэддэг бас хэрэгжүүлдэг.

Эх сурвалж: Urlag.mn, И Жи Сон “Дээврийн өрөөн


дэх миний мөрөөдөл” УБ, 2010он, 1дэх хэвлэл, 10 дах
хуудас , 13 дах мөр
Алдаатай өгүүлбэр: Онассис бямба гараг бүр Буэнос-Айросын дээдсүүд баячууд очдог 1-р
зэрэглэлийн рестораныг чиглэнэ.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн

Залруулсан нь: Онасис бямба гараг бүр Буэнос-


Айросын дээдсүүд очдог 1-р зэрэглэлийн рестораныг
чиглэнэ.

Эх сурвалж: Urlag.mn, И Жи Сон “Дээврийн өрөөн дэх


миний мөрөөдөл” УБ, 2010он, 1дэх хэвлэл, 14 дах хуудас ,
25 дах мөр
Алдаатай өгүүлбэр: Стивен Спилбэрг 12 настайгаасаа эхлэн Академийн шагнал авч
олны өмнө талархлын үг хэлж байгаагаар чин сэтгэлээсээ төсөөлдөг байсан.

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг оновчгүй, ҮС-Үг


илүүдсэн

Залруулсан нь: Стивен Спилбэрг 12 настайгаасаа


эхлэн өөрийгөө Академийн шагнал авч олны өмнө
талархлын үг хэлж байгаагаар төсөөлдөг байсан.

Эх сурвалж: Urlag.mn, И Жи Сон “Дээврийн өрөөн


дэх миний мөрөөдөл” УБ, 2010он, 1дэх хэвлэл, 15 дах
хуудас , 28 дах мөр
Алдаатай өгүүлбэр: Тэр оройн тансаг үдэшлэгийн уур амьсгалд мансууран баруун солгойгүй
цацан мөнгө үрж байсан Онассисийн хариулт түүнд оролцож байгаа Мерседесс багийнхныг
бишрүүлсэн гэдэг.

Өгүүлбэрийн санаа: 3 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Үгийн байрлал буруу, ҮС-


Үг илүүдсэн

Залруулсан нь: Тэр оройн үдэшлэгийн уур амьсгалд


мансууран мөнгийг баруун солгойгүй цацан үрж
байсан нь Мерседесс багийнхныг бишрүүлсэн гэдэг.

Эх сурвалж: Urlag.mn, И Жи Сон “Дээврийн өрөөн


дэх миний мөрөөдөл” УБ, 2010он, 1дэх хэвлэл, 18 дах
хуудас , 29 дэх мөр
Алдаатай өгүүлбэр: Хотын төвд Peace mall худалдааны төвд эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүрт
25-30 насны эмэгтэйг худалдааны зөвлөхөөр авна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Үг илүүдсэн

Залруулсан нь: Peace mall худалдааны төвд 25-30 насны


эмэгтэйг хулалдааны зөвлөхөөр авна.

Эх сурвалж: Unegui.mn, Ажлын зар, 2021-11-01, 13 цаг 1


минутанд нийтлэв.
Алдаатай өгүүлбэр: ЕБС-д Англи хэлний ажилд авна

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг дутуу

Залруулсан нь: ЕБС-д Англи хэлний багш ажилд авна.

Эх сурвалж: Unegui.mn, Ажлын зар, 2020-10-27, 09 цаг 47


минутанд нийтлэв.
Алдаатай өгүүлбэр: Шинээр нээгдсэн өндөр зэрэглэлийн караокед туршлагатай зөөгч ажилд
авна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн

Залруулсан нь: Шинээр нээгдсэн караокед туршлагатай


зөөгч ажилд авна.

Эх сурвалж: Unegui.mn, Ажлын зар, 2021-11-03, 17


цаг 48 минутанд нийтлэв.
Алдаатай өгүүлбэр: Шинээр баригдаж буй томоохон төсөл дээр хүн сургаад ҮНДСЭН
АЖИЛТАН болгож ажилд авна

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн, ҮС-Үг


оновчгүй

Залруулсан нь: Шинэ баригдаж буй төсөл дээр


үндсэн ажилтан сургаж авна.

Эх сурвалж: Unegui.mn, Ажлын зар, 2021-11-03, 16


цаг 17 минутанд нийтлэв
Алдаатай өгүүлбэр: Саппород байрлах ачаалал багатай өндөр зэрэглэлийн зочид буудалд
цагаан хэрэгсэл угаах хүн ажилд авна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн , ҮС-Үг


оновчгүй
Залруулсан нь: Саппород байрлах зочид буудалд
цагаан хэрэгсэл угаагч ажилд авна.

Эх сурвалж: Unegui.mn, Ажлын зар, 2021-11-03, 15


цаг 23 минутанд нийтлэв
Алдаатай өгүүлбэр: Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авснаар өмнөх
шийдвэрээ хүчингүйд тооцов.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Үгийн байрлал буруу

Залруулсан нь: Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндсэн


хуулийн цэц хүлээн авснаар өмнөх шийдвэрээ
хүчингүйд тооцов.

Эх сурвалж: IKON.MN, А.Төгөлдөр , 2021 оны 9


дүгээр сарын 24нд
Алдаатай өгүүлбэр: Олонхын нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн

Залруулсан нь: Ерөнхий сайдыг томилох саналыг


Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна.

Эх сурвалж: IKON.MN, 2020 оны 6 дугаар сарын 30нд


Алдаатай өгүүлбэр: Японы Засгийн газраас нийтлэлч Б.Батбаярт Мандах нар одонгийн
“Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулна.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Үгийн байр оновчгүй

Залруулсан нь: Нийтлэлч Б.Батбаярт Мандах нар


одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа”
зэрэглэлийн одонг Японы Засгийн газраас гардуулна.

Эх сурвалж: IKON.MN, 2020 оны 11 дүгээр сарын 3


нд ,16 цаг 13 минут
Алдаатай өгүүлбэр: Шинэ нөхцөл байдлаа Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах
хэрэгтэй

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь:ХЗ-Үгийн байр оновчгүй

Залруулсан нь: Монгол Улсын Засгийн газар шинэ


нөхцөл байдлаа гүйцэд ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: EAGLE.MN, 2021-10-29, 08цаг 44 минут


Алдаатай өгүүлбэр: Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд авах арга хэмжээ

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг оновчгүй, ҮС-Үг илүү

Залруулсан нь:Сэжигтэй тохолдол илэрсэн үед ямар


арга хэмжээ авах тухай зөвлөмж

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн “Миний зөвлөгч”


Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020.05.12 ны өдрийн
“Зөвлөмж”
Алдаатай өгүүлбэр: Үхрийн гараар татсан махтай бууз

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үгийн байрлал буруу

Залруулсан нь: Гараар татсан үхрийн махтай бууз

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны


хуудас.
Алдаатай өгүүлбэр: Аж ахуй нэгж байгууллага ариутгал хийх заавар, зөвлөмж.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг дутсан

Залруулсан нь: Аж ахуй нэгж албан байгууллагад


ариутгалыг хэрхэн хийх тухай зөвлөмж.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн “Миний зөвлөгч”


Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020.05.12 ны өдрийн
“Зөвлөмж”
Алдаатай өгүүлбэр: Лондоны Империал коллежийн хийсэн судалгаанд “КОВИД-19”-ийн
халдвараар тухайн хүн хүндээр өвдсөн бол 50-аас дээш хувьд нь “КОВИД-19”-ийн дараах
шинж тэмдэг илэрч байна гэсэн үр дүн гарчээ.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг давтсан

Залруулсан нь: Лондоны Империал коллежийн хийсэн судалгаанд “КОВИД-19”-ийн халдвараар


тухайн хүн хүндээр өвдсөн бол 50-аас дээш хувьд нь дараах шинж тэмдэг илэрч байна гэсэн үр
дүн гарчээ.

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “Mongol TV” албан ёсны фэйж


хуудас, 2020-11-03нд
Алдаатай өгүүлбэр: Халдварын тархалт буурахгүй байгаа энэ үед халдвартай иргэн нийтийн
тээврээр зорчиход битүү орчинд агаар сэлгэлт муу учраас ойр орчимд байгаа бусад зорчигч
халдвар авах магадлалтай.

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүүдсэн

Залруулсан нь: Халдвартай иргэн нийтийн тээврээр


зорчиход битүү орчинд агаар сэлгэлт муу учраас ойр
орчимд байгаа бусад зорчигч халдвар авах магадлалтай

Эх сурвалж: Фэйсбүүк дэх “Mongol TV” албан ёсны фэйж


хуудас, 2020-11-03нд
Алдаатай өгүүлбэр: Тоёота ирэх оноос цахилгаан автомашин худалдаанд гаргана

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг дутсан: , ХЗ-Үгийн


байрлал буруу

Залруулсан нь: Ирэх оноос Тоёота компани


цахилгаан автомашин худалдаанд гаргана.

Эх сурвалж: ZINDAA.MN , Я.Болор , 2021 оны 10


сарын 19нд
Алдаатай өгүүлбэр: Одоогийн логистикийн компаниуд тэдгээрт тохирсон ложистикийн
зардлын загварыг бараг байдаг үгүй.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүү, ХЗ-Нөхцөл буруу

Залруулсан нь:Одоогийн логистикийн компаниудад


тохирсон ложистикийн зардлын загвар бараг байдаг үгүй

Эх сурвалж:.Баянаа, Э, [2018] Мастерийн зэрэг горилсон


судалгааны ажил, Улаанбаатар хот, Монгол улс
Алдаатай өгүүлбэр: Тооцоолсон зардлын өгөгдлүүдийг үндэслэн зардлын шинжилгээг
хийж, зардлын менежментийн арга хэмжээ санал болсон.

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Нөхцөл буруу, ҮС- Үг давтсан,


ҮС-Үг илүү

Залруулсан нь: Тооцоолсон зардлын өгөгдлийг шинжилж,


менежментийн арга хэмжээг санал болгосон.

Эх сурвалж:.Баянаа, Э, [2018] Мастерийн зэрэг горилсон


судалгааны ажил, Улаанбаатар хот, Монгол улс
Алдаатай өгүүлбэр: Логистикийн үйл ажиллагааны төрөл бүрийн үйл
ажиллагаа, үйл ажиллагааны талаархи судалгаа хийж, Логистикийн зардлыг
ашиглах боломжтой эсэхийг судална.

Өгүүлбэрийн санаа: 2 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг давтсан, ҮС-Үг илүүдсэн

Залруулсан нь:Логистикийн үйл ажиллагааны талаархи


судалгааг хийж, түүний зардлыг ашиглах боломжтой эсэхийг
судална.

Эх сурвалж:.Баянаа, Э, [2018] Мастерийн зэрэг горилсон


судалгааны ажил, Улаанбаатар хот, Монгол улс
Алдаатай өгүүлбэр: Үйл ажиллагаа дээр үндэслэсэн өртгийн аргыг
логистикийн компаниуд ашиглуулжээ.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ХЗ-Нөхцөл буруу

Залруулсан нь: Үйл ажиллагаан дээр үндэслэсэн өртгийн


аргыг логистикийн компаниудад ашиглуулжээ.

Эх сурвалж:.Баянаа, Э, [2018] Мастерийн зэрэг горилсон


судалгааны ажил, Улаанбаатар хот, Монгол улс
Алдаатай өгүүлбэр: Эр хүнийг хайрлаж итгэсэн бүсгүй амьтны алдаа.

Өгүүлбэрийн санаа: 1 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг оновчгүй

Залруулсан нь: Эр хүнийг хайрлаж итгэсэн бүсгүй хүний


алдаа

Эх сурвалж: Тогмид,Б, [2021], Улаан тарианы хүүхнүүд


өгүүллэг, Улаанбаатар хот, Монгол улс
Алдаатай өгүүлбэр: Логистикийн салбар хурдацтай хөгжиж байгаа ч, гэсэн
хэдий ч логистикийн зардал өндөр хэвээр байгаа бөгөөд энэ нь зөвхөн
логисикийн компаниудын хөгжил төдийгүй, логистикийн бүх салбарын
хөгжилд сөргөөр нөлөөлөх болно.

Өгүүлбэрийн санаа: 3 санаа

Алдааг товчоолох нь: ҮС-Үг илүү, ҮС-Үг давтсан

Залруулсан нь: Логистикийн салбар хурдацтай хөгжиж байгаа ч,


түүний зардал өндөр хэвээр байгаа нь зөвхөн компаниудын
хөгжилд төдийгүй , бүх салбарт сөргөөр нөлөөлөх болно.

Эх сурвалж:.Баянаа, Э, [2018] Мастерийн зэрэг горилсон


судалгааны ажил, Улаанбаатар хот, Монгол улс
Дүгнэлт:
Найруулгын алдаатай нийт 30 өгүүлбэрийг сонгон авч алдаа бүрийг товчоолон
засаж тайлбарлалаа. Засаж товчоолж байх явцад үгийн сангийн алдаа түлхүү их
ашиглагдсан. Үүнээс сонин нийтлэл, уран зохиол, зар сурталчилгаа, орчуулга дээр
үг оновчгүй сонгосон алдаа харин албан бичиг, эрдэм шинжилгээ дээр хэл зүйн
үгийн байрлал буюу нөхцөл буруу залгасан алдаа их гарав. Эдгээр алдаанаас
үзхэд найхуулан бичих чадварыг дутуу эзэмшсэнтэй холбоотой, хувь хүний
хайхрамжгүй байдал, хэтэрхий хар ярианы өнгө аясаар бичиж байгаа нь том
шалтгаан болж байна гэж дүгнэлтэнд хүрлээ.
Найруулгын алдаа гаргахгүй бичихын тулд хувь хүн бичсэн өгүүлбэрээ сайтар
хянан шалгаж, Монгол хэлний тайлбар толь бичиг өдөр тутмын амьдралдаа
ашиглаж хэвшснээрээ бид үгийн утгыг зөв ойлгож, үг үсгийн алдаа гаргах нь бага
болно.
Ном зүй:
• Баянаа, Э, (2018). Мастерийн зэрэг горилсон судалгааны ажил.Cанхүү Эдийн Засгийн Их

сургууль. Улаанбаатар.Монгол.

• Болор,Я, (2020). ZINDAA.MN. Retreived from

https://news.zindaa.mn/

• И Жи Сон, (2010). (1дэх хэвлэл)Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл.

Улаанбаатар. Монгол.

• Цэвэл,Я.(2008)Монгол хэлний их тайлбар толь

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”

• Монгол хэлний тайлбар толь.Retreived from

https://mongoltoli.mn/

• Эрдэм шинжилгээний ажлын стандарт.(2011).Санхүү Эдийн Засгийн

Их сургууль. Улаанбаатар. Монгол.

• Тогмид,Б,(2021) Улаан тарианы хүүхнүүд өгүүллэг.

Улаанбаатар. Монгол.
• Фэйсбүүк дэх “NTV Мэдээ” албан ёсны хуудас

• Unegui.mn. Ажлын зар. Retreived from

https://www.unegui.mn/

You might also like